Япон улсын ДОМОГТ ФҮЖИ ууланд авирч, аялах нэгэн боломжийг та бүхэндээ санал болгож байна.
3776 м, Япон улсын хамгийн өндөр цэг. Дэлхий дээрх Галт уулуудын хамгийн том тогоонуудын нэг.
Жуулчдын, уулчдын нүд сэтгэлийг хужирладаг энэ уулан дээрээс өглөө нарыг тольдож, үүлний дээрээс хорвоог харж, өөрийгөө тэнгэрт байгаа мэтээр төсөөлөх хэр байх бол.
Тэртээ доор үүл, тэрнийх нь доороос наран мандана. Газар дээр “30” хэмийн чийгтэй халуун байгаа бол уулын дээр жирийн үед бараг л “0”хэм. Салхи үлээж, бороо шивэрсэн, манан дунд ч та зогсож байж мэднэ. Өөрийгөө тэнгэрийн амьтан гэж төсөөлөхүйц орчин бүрдсэн байх вий.
Дэлхийн жуулчид ФҮЖИ санд авирч, дээрээс нь ертөнцийг, Япон улсыг, Үүлийг, Нарыг, эргэн тойрныг тольдож, дурандаа буулгахыг хүсдэг.
Авиралт хийх тухайн үеийн цаг агаараас хамаарч танд байгалийн хамгийн гайхамшигтай сонин агшнуудын гэрч болж, дурандаа буулгах боломж бий.
Манан хүүшлэж, дээш хөөрч, мандах нарны туяа манан дунд гэрлийн хугарлаар, солонгорон, дугуйрч, бидний газар дээр барих гээд хөөдөг солонго, таны нүдний өмнө хэдхэн метрийн тэртээд дугуйран бүтэн тойрог үүсч харагдана. Алган тавьсан мэт харагдах тэр солонго 2-3 давхар үүсч харагдах нь бий.
Энэ мэт олон гайхамшигийг ФҮЖИ уулнаас та харах боломжтой.
Мэдээж бидний хөтөлбөрт өөр олон зүйл багтсан. Түүнийг нь та ХӨТӨЛБӨР-өөс олж үзнэ үү!