Зуныхаа амралтаар зугаатай аялаж, Японы ФҮЖИ ууланд аврилт хийхийг хүсвэл манай блогийг уншина уу.
Фүжи уул бол 3776 метр өндөр. Түвдийн ЛХАС-аас ойролцоогоор 70 орчим метр өндөр. Хэрэв та өндрийн өвчинтэй бол татгалзах нь зүй.
Ер нь бол хүмүүс янз бүрийн зүйл бодож л авирдаг. 30 нэлээд гарчихаад өөрийгөө хайх гэж гарлаа гэдэг хүмүүс байдаг. Мэдээж анх удаа аврилт хийх гэж байгаа хүнд амархан санагдахгүй байх.
Япончууд бол амьдралдаа ядаж л нэг удаа гарах хэрэгтэй гэж боддог. Үнэндээ авирсан хүмүүс нь тэгж л хэлдэг юм.
Тэгэхээр юутай ч бэлтгэл хэрэгтэй л юм. Зуны цагт мэдээж МӨНХ ЦАС, МӨСӨН ГОЛ байхгүй ч галт уулын хүрмэн чулуу, нуранги бужигнаж, өнхөрч, эгц учраас алхахад нэлээд төвөгтэй. Ядаж байхад тантай хамт түм буман хүн цуг алхаж мэднэ. Тэгэхээр сэлүүхэн ч алхах боломжгүй нэлээд хэцүү. Ихэнх хүмүүс шөнийн цагт дайралт хийж, өглөө нарыг хардаг тул та ч бас тэгж л бэдчих хэрэгтэй болно.
Мэдээж 3776 метр гэдэг бол үүлний дээр та гарна гэсэн үг. Тэгэхээр бороо, манан гээд чийгтэй болж таарна. Энэ мэт бэрхшээл болох зүйл зөндөө тул та хувийн бэлтгэл сайтар хангах нь чухал.
Хүмүүс ихэвчлэн 5-р цэг буюу 2300м өндөрт автобус, машинаараа очоод, тэрнээс цааш алхдаг. Нью Валью Трэйвэл ХХК-ий “ФҮЖИ Авиралт, аялал” ч бас энэ маршрутаар явдаг.
Бид 5-р цэг дээр амарч, хувцасаа сольж аваад цааш явна. Орой гэхэд 8-р цэг дээр очиж, хоол ундаа идээд, хэсэг унтана.
Шөнө 01:00 цагаас ОРГИЛРУУ ДАЙРАЛТ хийж эхлэх бөгөөд, шөнийн алхалт учир толгойдоо гэрлээ зүүж, бороо, чийгнээс хамгаалах хувцасаа өмсөнө. Мэдээж дээш явах тусам агаарын хэм буурдаг тул даарч хөрөхөөс сэргийлэхүйц нимгэн куртка, дулаан цамц өмссөн байх шаардлагатай.
Та дээрх зурагнаас манай аяллын маршрутыг олж харсан байх. ФҮЖИ уул нь хүн авирахад хөнгөвчилж, дтд 2300м хүртэл авто зам тавьсан бөгөөд, түүнээс дээш бараг оргил хүртэлх бүх газрыг “Гогомэ”, “Рокүгомэ” гэх мэтчилэн тэмдэглэсэн бөгөөд тэнд нь төвлөрсөн амралтын цэгүүд, нийтийн бие засах газруудыг байгуулсан байдаг. Хамгийн том нь мэдээж “Гогомэ” юм. Бид үүнийг “5-р цэг, 6-р цэг” гэх мэтчилэн тэмдэглэсэн байгаа.
“Го” гэдэг нь эртний хятадын урт, талбай, эзэлхүүн зэргийн хэмжүүр бөгөөд уулын хувьд бол энэ нь арай өөр байдлаар хуваагддаг. Уулын оргилд гарахад ЖЮГОМЭ буюу 10-р цэг болдог. Өөрөөр хэлбэл уулаа 10 хувааж, 1-10-р цэгийг бий болгодог. Фүжи уулын хувьд эхнийх нь нэлээд урт зай буюу ойролцоогоор 2 цаг орчим алхаж, дтд 1405м өндөрт байдаг бол 9, 10 хоёрын хоорондын зөрүү нь 200м орчим. 8-р цэгээс 10-р цэг хүртэл өндрийн зөрүү нь 320м орчим бөгөөд энэ зайнд ойролцоогоор 1 цаг 30 мин алхана.
Ингээд ОРГИЛ-д гарсны дараа зураг хөргөө авахуулж, дээрээс сайхан зураг авч, мөн орчин тойронд хараа бэлчээж, тэр хавиасаа халуун кофе, цай олж уугаад, хэсэг амарсны дараа таны буцаж уруудах аялал эхэлнэ.
Таны аврилтанд амжилт хүсье.
Та бидэнтэй аялахыг хүсвэл манай 70078080, 94001466 дугааруудад холбогдоорой.
НЬЮ ВАЛЬЮ ТРЭЙВЭЛ ХХК