Жил бүрийн 6,7-р сард халуун ус тасардаг.

Яасан урсгал засвар хийж байна гэдэг. Хэсэгчлээд л шороо бужигнуулаад л, зарим нь ухсан нүхээ зунжин булахгүй орхино. Явган хүмүүс алхаж яваад унах нь бий. Гэмтсэн тохиолдол ч цөөнгүй. За тэгээд сул шороо босч, халуун зунаар шороо амьсгалаад явдаг. Бороо орохоор сул шороо нь урсаж, машин замруу орно. Машинууд зүгээр л шаварт зуураад гаргаад ирсэн юм шиг халтайчихна.

Угаалгах хэрэгтэй болно. Дахиад л иргэдийн халааснаас мөнгө гарна. Зам хатсаны дараа машины хөдөлгөөнөөр сул шороо агаарт хийснэ. Агаарт тархсан тоос, тоосонцороор бид амьсгална. Уушги ч байхгүй болно. Ингээд манай Улаанбаатарын мянгуужингийн үлгэр дуусахгүй, эргэлдэээээд л байна эргэлдээд байна.

Энэ бүхэн жижигхэн менежментээр л шийдэгдэх асуудал.

Өнөөдөр сонинд энэ тухай мэдээлэл гарсан байна. Нийслэл хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр гэж хүн дулааны станцуудтай гэрээ хийж,  ирэх/2017 он/зун аялал жуулчлалын ид улирлаар таараад байдаг шугам сүлжээний урсгал засварууд “ХАЛУУН УС ТАСЛАХГҮЙГЭЭР ХИЙГДЭНЭ” гэнээ.

Япон зэрэг бидний мэдэх өндөр хөгжилтэй орнууд ийм төрлийн шугамын урсгал засвар, зам засвар зэргийг олон нийтэд саад бололгүйгээр богинохон богинохоноор бага багаар, маш хурдтай шөнийн цагаар засчихдаг.

Манайхан тэр чиглэлрүү явж байгаа бол GOOD. Ядаж л дээр хэлж байсан олон жижигхээн асуудлууд ч цэгцлэгдэж, Монголд ирсэн жуулчдын хамгийн асуудал болгодог, магадгүй дахин ирэх эсэхийн хамгийн том шалгууруудын нэг болгодог ХАЛУУН УС ТАСРАХ явдал цэгцлэгдэх нь.

Хурай, хурай, хурай!