Та хямралыг тойрон гарч, өөрийн бизнесийг өргөтгөх, бизнес хамтрагчаа хайж, шинэ зах зээл хөгжүүлэхийг хүсч байна уу?
БНСУ-ын Нонсан Хотын захиргаа, Аялал Жуулчлалын Хэлтэс болон Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо нь хамтран 2016.05.24-28-ны өдрүүдэд БНСУ-ын Нонсан хотноо “МОНГОЛ-СОЛОНГОС БИЗНЕС ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС АЯЛАЛ”-г зохион байгуулах гэж байна.
Тус “Бизнес үзэсгэлэн, аялал”-ын гол зорилго, ач холбогдол нь Монгол улс болоод Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, #Made In Mongolia# Монгол брэндээ Солонгосын Нонсан хотын зах зээлд сурталчлан таниулах, Солонгос хэрэглэгчдэд ойртох, улмаар Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг нээх, Монгол-Солонгосын бизнесмэнүүдийг уулзуулах, урт хугацааны хөтөлбөр, хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавих, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, бизнесийнхээ цар хүрээг тэлэхэд гүүр болох юм.
Үзэсгэлэнгийн үеэр байгууллага болоод байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, борлуулах Солонгосын бизнесмэнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, Нонсан хотын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал хийгдэх ба бизнесийн санаа авах, гарц шийдэл, боломжийг бий болгоно.