Музей үнэгүй үзэх өдрүүд

Боловсрол соёлМонгол улсын БСШУС-ын сайдын А/071 тоот тушаалын дагуу улс орон даяар “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд долоо хоногийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Иргэн та хаана амьдардагаас үл хамааран гэр бүл, үр хүүхдүүдээ дагуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа МУЗЕЙ-нуудтэй үзэж, эх орны түүх, ахуй, ёс заншил, уламжлал, урлаг соёл, палентлоги, цэрэг армийн тухай үнэт олдвор, мэдээлэлтэй танилцах боломжтой боллоо.

Хариулт үлдээх