ОКИНАВА Аялал

2017.01.04

ОКИНАВА БОЛ ГЭР БҮЛИЙН ГАЙХАМШИГТ АЯЛАЛ

АЯЛАХ ХУГАЦАА: 2017.01.23-27

АЯЛЛЫН ЗАРДАЛ:

  1. 2,650,000₮+ Нислэгийн тийз/4хүнтэй аялал/
  2. 3,150,000₮+Нислэгийн тийз/2 хүнтэй/

ХОЛБОО БАРИХ: 70078080, 99103264 / Бид гэр бүлээрээ тухтай аялахыг хүсч буй маш цөөхөн хүнийг бүртгэнэ/

Япон арлын баруун өмнөд хэсэгт, халуун орны уур амьсгал бүхий цэнхэр далайн үзэсгэлэнт арлууд оршдог. Тус арлыг нийтэд нь ОКИНАВА гэх бөгөөд Японы 47 аймгийн нэг.

Гадаадын аялал жуулчлал өндөр хөгжсөн тус бүсд резорт зочид буудал, гольф, далайн шумбалт, далайн аяллууд, мөн уламжлалт зан заншил харуулсан арга хэмжээнүүд, үзвэрийн газрууд, далайн аквариум гээд үзэх, хийх олон зүйл байдаг.

ОКИНАВА Аялал бол ГЭР БҮЛИЙН, ХОСУУДЫН АЯЛАЛ хийхэд хамгийн тохиромжтой газар.

Таны аяллын үнэнд:

  • Буудал
  • Виз
  • Аяллын хөтөч
  • Окинава Ворлд
  • Хааны ордны тасалбар
  • Далайн Аквариум
  • Аяллын үеийн хоол
  • Унаа
  • Халуун рашаан
  • Аяллын даатгал
  • Аяллын компаний үйлчилгээ

Та нэмэлтээр гаргах зардал:

  • Нислэгийн тийз
  • Хувийн хэрэглээний зардал
  • OPTION аялал
  • Гольф, далайд шумбах г.м
  • Нэмэлт хоол, алкохол хэрэглээ
  • Нэмэлт үзвэр
  • Ганцаарчлан аялах зардал
  • Ганцаарчилж орчуулагч авах зардал
  • Бусад

ХЭНТЭЙ ЯВЖ БОЛОХ ВЭ?

Та хайрт эхнэртэйгээ хоёулахнаа, эсвэл гэр бүлийн найзуудтайгаа 4лээ, үгүй бол та эхнэр бас 2-3 бага насны хүүхдүүдтэйгээ  ч байсан тус аялалд явж, Окинава ворлд, Хааны ордон, Далайн аквариум үзэж, хүсвэл  гольф тоглож, далайд шумбаж/diving/ болно. Мэдээж аялал жуулчлал өндөр хөгжсөн бүс тул шоппинг хийх боломжууд их.

Окинава нь Японы бусад аймгаас ялгаатай олон зүйл байдаг. Тэдгээрийн нэг нь АНУ-ын цэргийн бааз байрладаг ба Америк соёл нэлээд түгээмэл байдаг. Америк хоол, стэйкний газар олонтой, америк барааны дэлгүүр ч элбэг байдаг.

Та бассэйн болон бусад үйлчилгээ агуулсан өндөр зэрэглэлийн буудалд бууж, Япон болон олон үндэстний буфет хоол зооглож, өглөөний цайгаа зочид буудлын ресторанд тухлан хүртэж, тав тухтай, сэтгэл тэнүүн аялах болно. Танд Окинава амьдралыг хамгийн сайн мэдэх, олон жил амьдарсан МОНГОЛ ХӨТӨЧ газарчилж, аяллын турш танд тайлбар хийж, үйлчлэх болно.

Бид “Таны амьдралын дурсамж” бүрийг үнэ цэнэтэй байгаасай гэж бодож аялал бүрээ санал болгодог.

ТА МАНАЙ АЯЛАЛД ЯВСНААР ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬДРАЛЫНХАА НЭГ ХЭСЭГ ДУРСАМЖИЙГ БҮТЭЭЖ ЧАДАЖ БАЙВАЛ ТЭР БИДНИЙ ХУВЬД АЖЛЫН МИНЬ ҮНЭ ЦЭНЭ БАЙХ БОЛНО.

Sazan Beach Hotel

img_top01

Таны байрлах зочид буудлын өрөө

h_02_04

Буудлын гаднах бассейн: Таны хүүхэд ч ингэж амрах боломжтой. Утаанаас хол хүүхдүүдээ хэд хоног ч гэсэн эрх дураараа цэнгэг агаар амьсгалж, даарахгүй, хөөрөхгүй, тавтай тухтай аялуулах боломж

y347081551

kiji1img

ОКИНАВА ВОРЛД: Таны очих Окинавагийн ертөнц

okinawa001world

OLYMPUS DIGITAL CAMERA

Окинава Ворлд: Соёлын үзвэрийн нэг хэсэг

pm-eisaa

Таны зооглох хоол: Хоол бол аяллын сэтгэл ханамжийг өсгөдөг хамгийн чухал үзүүлэлтийн нэг байдаг

100170_1_aaa