SKY TREE: Тэнгэрийн Мод цамхаг Токиогийн хамгийн олон хүн үздэг газар

2016.03.15

Токиод очвол заавал үзэх газрын 1-рт Скай Трий буюу Тэнгэрийн мод цамхаг орж байна.

“Tokyo SKY TREE” нь 2012 онд ашиглалтанд орсон ТВ цамхаг юм. Эргэн тойронд нь өimg_0өр олон үзэх зүйл байдаг бөгөөд богино хугацаанд Токиод ирж байгаа таныг заавал үзээрэй гэж зөвлөх байна.

Өндөр нь 634 метр. За бидний мэдэх талбайн хажуу талын Шангрила буюу Централ Тауэраас 10 дахин өндөр. Ер нь зүггүй л өндөр санагдана. Тэр өндөр дээрээс Токио хот мэдээж сайхан харагдандаа. Нэг удаа үзсэн байхад Токио аяллын хамгийн гоё дурсамж, ер нь амьдралын сайхан дурсамжуудын нэг болно гэдэгтэй маргахгүй.

Өдөр ч үзэж болно. Гэхдээ оройн цагаар залуус болзох гэж их очдог гэсэн судалгаа байдаг гэнэ.

■ Үндсэн мэдээлэл

  • Нэр:Токио Скай Трий
  • Хаяг: Токио, Сүмида-кү,  ОшиАгэ 1 чо-мэ 1-13
  • Хэрхэн очих:  Tobu Isesaki Line Narihirabashi Station-ээс алхаад 1 минутын зайтай51875
  • Цагийн хуваарь: 8:00~22:00(Сүүлийн хүн 21:00 орох)
  • Амралтын өдөр:байхгүй
  • Утас:81-3-5302-3470
  • Төлбөр: Том хүн 2,060 иен、Дунд, ахлах ангийнхан 1,540 иен, бага ангийнхан 930 иен
  • Билет ашиглах хугацаа:1 цаг
  • Хамгийн гоё үе: Жилийн турш нар жаргаж байх үе
  • Албан ёсны вэб сайт   URL: http://www.tokyo-skytree.jp/