Амьдрал бол АЯЛАЛ гэж хүмүүс ярилцдаг. Энэ аяллыг яаж бүтээх нь танаас өөрөөс тань шалтгаалах бөгөөд, үргэлж шинийг эрэлхийлэх, эрж хайх, хүсч тэмүүлэх, аз сорих, сурч, танин мэдэх явдал юм. Өдөр бүрийг БЭЛЭГ хэмээн талархан угт. Энэ бэлгийг адал явдлаар дүүрэн, аз жаргалтайгаар бүтээх нь мөн л таны сонголт. Бидний зүгээс танд өгч буй бэлгийг амьдарлынхаа нандин дурсамжуудын нэг болгоорой. Хүн болгонд боломж ирдэг. Гэхдээ хэн түүнээс атгаж чадна тэр хүнд үр өгөөжөө өгөх болно.
Байгалийн сайханд аялж, далайн усанд шумбаж, хөвсгөр элсэн дээр наранд биеэ шаран хэвтэх, танил, найз нөхөдтэй болох, дотносож нөхөрлөх, улс үндэстний түүх соёл, ёс заншилтай танилцах, мэдлэгээ тэлэн оюунаа нээж, амьдралдаа ДУРСАМЖ бүтээх нь АЯЛАЛ-аас авах маш том боломж юм.
Харин та аяллын цүнхэндээ юу авч явахаа мэдэхгүй эргэлзээд сууж байгаан биш биз?
Мэдээж:
- Биедээ эвтэйхэн хувцас: Цаг агаар, улиралдаа тохирсон хувцас, тухайлбал шорт, футболк, даашинз, тамирын хувцас, хөнгөн куртка, пүүз, кет, углааш, ванны алчуур, ОО, сойз…
- Нарны малгай
- Нарны шил
- Усны хувцас
- Нарны тос
- Элсэн дээр дэвсэх дэвсгэр
- Зургийн аппарат, камер….
- Үүргэвч, дугуйтай чемодан
- Хамгийн гол нь ГАДААД ПАССПОРТОО заавал аваарай
Алгуурлаж, эргэлзэж, хэн нэгэн зоригжуулаасай гэж хүлээгээд суух хэрэггүй. Та өөрийнхөө төлөө өөрөө л хичээх хэрэгтэй.
ХҮС, ХИЙ, ХҮР. ҮР ДҮН НЬ ЗААВАЛ ГАРНА.