Цайны ёслол нь Япон үндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочноо дайлдаг урлагийн нэг юм. Ёслолд зөвхөн нэг аяга цайгаар үл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, өрөөнд тавьсан зураг болон цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэтийн тал бүрийн зүйл хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн үзэж ач холбогдол өгдөг билээ.
Цайны ёслол анх бий болохдоо буддын шашны Зэн урсгалын үзэл бодлын нөлөө ихтэй байсан тул Ваби гэдэг ойлголтыг эрхэмлэдэг болсон. Ваби гэдэг нь гаднаа гялалзсан биш харин даруухан, навсарсан зүйлийг илүүд үзэж түүн дотроос үзэмжийн төгөлдрийг хайж олох гэсэн утгатай ойлголт юм.
Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь нунтаг ногоон өнгөтэй япон цай болох ба түүнийг аяганд хийн дээрээс нь буцалсан ус нэмж, зориулалтын багс хэлбэртэй зүйлээр хутган хөөсрүүлэн зочиндоо өргөн барьдаг.
Зочин нь эзэн болон хажуудаа сууж буй зочдод ёслон цайны аягыг атган, нар зөв эргүүлж, үнэт цайны аягыг хүндэтгэж даруухан сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсарт амаа хүргэж уух гэх мэт олон ёстой байдаг.
Та япон орноор аялснаар цайны ёслолд оролцох боломжтой.
Аяллын зөвлөх: 70078080, 94001466