Дэлхийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа ШИЗҮОКА муж (Фүжи уул),ТОКИО хотоор аялан, түүхийн дурсгалт газрууд, техник технологийн дэвшилттэй танилцангаа Япон үндэстний зан заншил, бие биенээ хүндэтгэх, эх орноо хайрлах агуу их соёлыг мэдрэх болно.
Аяллын хугацаа: 5 өдөр /4 шөнө
Аяллын хөтөлбөр:
➡ ӨДӨР 1:
Улаанбаатар – Токио / 💡 Нислэг, оройн хоол, зочид буудал/
- 05:45 Чингис хаан ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ.
- 07:45 Токиогийн чиглэлд хөөрнө.
- 13:40 Нарита ОУНБуудалд бууна.
- Монгол хөтөч тосон авч, зочид буудал руу явна.
- Хөтөч аяллын зааварчилгаа, мэдээлэл өгнө.
- Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 2
Токио – Шизүока, Яманаши, Фүжи / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/
- Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно.
- Үдийн өмнө Токио хотын гол төв болох Шибуяа дүүргээр орно. Энд эзэндээ үнэнч Хачико нохойны хүрэл хөшөө, хамгийн ачаалалтай үедээ нэгэн зэрэг 3000 хүн зөрдөг гэрлэн дохиот уулзвар байдаг.
- Японы Шинто шашны гоёмсог Сенсожи сүмийг үзэж, жуулчдын зорин очдог Асакуса дүүргээр аялна.
- Сумогийн ордонг үзэж, Шинжүкү дүүрэгт байрлах Токио хотын захиргааны байр руу явж 45 давхараас Токио хотыг тольдон харна.
- Өдрийн хоол
- Яманаши, Шизүока, Канагава 3 аймгийн нутаг дэвсгэрийг хамран орших, 2013 дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Фүжи уул руу явна. (Ойролцоогоор 2 цаг)
- Аялал жуулчлалын цогцолбор хэсэгт та тухлан саатан, Япон маягийн зочид буудалд байрлан амарна.
- Халуун рашаанд орж аяллын алжаалаа тайлна.
- Оройн хоолонд япон үндэсний хоол зооглоно.
- Мөн Япон үндэсний хувцас /Юката/ өмсөж буудлын эргэн тойронд дурсгалын зургаа татуулах боломжтой.
➡ ӨДӨР 3
Шизүока, Яманаши, Фүжи – Токио / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/
- Япон үндэсний өглөөний хоол идсэний дараа 09:00 цагийн үед хөдөлнө.
- Яманаши муж нь вино үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд тухайн хотын Виноны үйлдвэр-г үзэж, үнэгүй амталгаа хийнэ.
- Токиод байрлах Одайба арал руу явна. Токио хотын уран барилгын гайхамшгийг харж болох энэ бүсэд алдарт Фүжи тв барилга, Эрх чөлөөний хөшөөнд дурсгалын зураг татуулан нүдээ баясгана.
- Тоёота авто машины паркад зочилж орчин үеийн болон хуучин загваруудыг үзэж, дуртай машиндаа суун дурсгалын зураг татуулах боломжтой.
- Үдээс хойш Шоппинг. Uniqlo, ZARA, H&M, GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр, мөн дэлхийн алдартай брэндүүдийн outlet дэлгүүрээр орж, худалдаа хийнэ.
- Оройн хоолны дараа зочид буудал руугаа буцна.
- Зочид буудалдаа байрлан амарна.
➡ ӨДӨР 4
Токио / 💡 Өглөөний цай, зочид буудал/
- ЧӨЛӨӨТ ӨДӨР: Та хөтчөөс зааварчилгаа аван өөрөө хөтөлбөрөө зохион явах боломжтой. /Сонголтоор Диснейланд, Усан парк, Далайн амьтдын усан сан, Ёкохама Ландмарк товер, Халуун рашаан гэх мэт…/
- Хөтөч : 12,000 иен, Машин 7 хүний суудалтай: 25000 иен
➡ ӨДӨР 5
Токио – Улаанбаатар / 💡 Өглөөний цай, нислэг/
- Өглөөний хоолны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- 10:00 цагт Нарита нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
- 12:00 Онгоцны буудалд CHECK in хийнэ.
- 14:40 OM 502 нислэгээр Нарита ОУНБуудлаас хөөрнө.
- 19:15 Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал маань дурсамж дүүрэн өндөрлөнө.
💡 Аяллын зардалд хамаарах зүйлс:
- Зочид буудал /2-р байрлана/
- Аяллын виз
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт орсон хоол
- Аяллын унааны зардал
- Аяллын даатгал
- Аяллын үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөрт тусгагдсан халуун рашаан
- Аяллын компаний үйлчилгээ
💡 Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хоол, алкохол хэрэглээ
- Нэмэлт үзвэр, чөлөөт өдрийн хоол, унаа
- Ганцаарчлан аялах зардал
- Ганцаарчилж орчуулагч авах зардал
- Зочид буудлын өрөөнд 1-ээр байрлавал 12000 иен нэмж төлнө
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө