Турк: Анталья-Памуккале-Истанбул аялал

Аяллын үзвэрүүд

  • Ромын үеийн уран барилгын туурь
  • Далайн эрэг
  • Усан завины аялал
  • Дүдэн хүрхрээ
  • Хөвөн цайз 'Памуккале'
  • 'Hierapolis' задгай театр
  • Клеопатра хатны халуун рашаан
  • Анар жимсний дарсны үйлдвэр
  • Үндэсний хоол
  • Ая София сүм
  • Цэнхэр сүм
  • Усан оргилуур

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 7 шөнө
  • 8 өдөр
  • Нислэг
  • 5* зочид буудал (7 хоног)

Танилцуулга

Аяллын чиглэл: Анталья – Памуккале – Истанбул
Байгалийн өвөрмөц тогтоц, далайн эрэг, эртний барилга байгууламж, сүм хийд, шинэхэн талх, кофены үнэр хамарт сэнхийж, амтат цай, агаарын бөмбөлөг гэхээр танд ямар улс санагдаж байна. Тиймээ, энэ бол Турк улс.
Бид таныг Турк улсын “Анталья, Памуккале, Истанбул” 3 хотын аялалдаа урьж байна. Та хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялж, амьдралдаа мартагдахааргүй ДУРСАМЖ-ийг бүтээгээрэй.
4,990,000
    • Өдөр 1: УБ - Истанбул - Анталья
      • Өглөө 07:00 цагт Хөшигтийн Хөндий дэх “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд 10:00 цагт MIAT-ийн OM161 дугаартай шууд нислэгээр Истанбул хот руу ниснэ (~ 9 цаг 30 мин).
      • Орон нутгийн цагаар 14:30 цагт Истанбулд бууж, онгоцоо солин дотоодын нислэгээр Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья руу ниснэ (~ 1 цаг 10 мин).
      • Антальяд буухад аяллын хөтөч тосон авч, зочид буудалд хүргэж, бүртгэл хийлгэн амарна. /Хөтөч аяллын талаарх зөвлөгөөг өгнө. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй. Антальягийн зочид буудалд бүх төрлийн хоол, амттан десертүүд буфетээр гарах ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй/
      • Оройн хоолоо зооглоно.
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Tui Blue Xante Resort 5* | Хоол: ... /... /Орой
    • Өдөр 2: Анталья - Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР бөгөөд аялагчид өөрсдийн хүсэл сонирхлоор Анталья хотоор аялах, далайн эрэг дээр амарч өнгөрүүлэх эсвэл буудалдаа үнэ төлбөргүй бүхий л үйлчилгээг авч амрах, бассейнд сэлэх боломжтой. Мөн нэмэлтээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтчөөс гаргуулан авах боломжтой.
      • Зочид буудал: Tui Blue Xante Resort 5* | Хоол: Өглөө/өдөр/орой
    • Өдөр 3: Анталья - Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР бөгөөд аялагчид өөрсдийн хүсэл сонирхлоор Анталья хотоор аялах, далайн эрэг дээр амарч өнгөрүүлэх эсвэл буудалдаа үнэ төлбөргүй бүхий л үйлчилгээг авч амрах, бассейнд сэлэх боломжтой. Мөн нэмэлтээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтчөөс гаргуулан авах боломжтой.
      • Зочид буудал: Tui Blue Xante Resort 5* | Хоол: Өглөө/өдөр/орой
    • Өдөр 4: Анталья аялал - Памуккале аялал (260 км)
      • Өглөөний цай
      • 09:00 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Анталья хотын аяллаа эхлүүлнэ. Турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүр болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ.
      • Анталья хотын төв хэсгээр хотын аялал хийж, Дүден хүрхрээг үзнэ.
      • Өдрийн хоолны дараа Анталья хотын төвд байрлах хуучин хотоор зочлон танилцаад эндээс дарвуулт завинд сууж газар дундын тэнгисээр (~ 45 мин) аялна.
      • Денизле хотод байрлах Памукалле-руу автобусаар явна. (3~ 4 цаг)
      • Памукалле-д ирж, зочид буудалдаа байрлан, оройн хоолоо иднэ.
      • Амралт чөлөөт цаг: Памуккале нь халуун рашаанаараа алдартай хот учраас ихэнх зочид буудлууд нь халуун рашаантай байдаг. Анхаарах зүйлс: Буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар мөн төлбөртэй. Агаарын бөмбөлөгийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөгийн үнэ – 170 ам.доллар/.
      • Зочид буудал: Pam Thermal Hotel 5* | Хоол: Өглөө/өдөр/орой
    • Өдөр 5: Памуккале - Хиераполис аялал
      • Өглөөний цай
      • Памуккале хотын аяллаа эхлүүлнэ. Эхлээд Памуккалe хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон нэрийн дэлгүүр, нэхмэлийн үйлдвэр, чулуун эдлэлийн дэлгүүрээр тус тус зочилно.
      • Өдрийн хоолоо турк ресторанд иднэ.
      • Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрүүлэх болно.
      • Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
      • Зочид буудал: Pam Thermal Hotel 5* | Хоол: Өглөө/өдөр/орой
    • Өдөр 6: Денизле - Истанбул хотын аялал
      • Өглөөний цай
      • Денизле хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлж, Истанбул хот руу ниснэ.
      • Истанбулд ирж, аяллын унаандаа сууж Истанбул хотын аяллаа эхлүүлнэ. Эхлээд Султан Ахмет мужаар зочилж, энд Осман болон Византийн эртний барилгуудыг үзэх болно. Үүнд: Ая София сүм, Blue masque буюу Цэнхэр сүм, Германы усан оргилуур, Иподромыг үзнэ.
      • Өдрийн хоол
      • Шоппинг: Үдийн хойно Истанбулын алдарт Grand Bazaar захаар зочилно. Энэ зах нь дэлхийн хамгийн том, хамгийн эртний битүү захуудын нэг бөгөөд нийт 30,700 м² талбайд 61 битүү гудамж, 4,000 гаруй дэлгүүртэй бөгөөд өдөрт ойролцоогоор 250,000 хүмүүс худалдаа арилжаа хийх гэж энэ захад хүрэлцэн ирдэг.
      • Зочид буудалдаа ирж амарна. /Хөтөлбөрт оройн хоол багтаагүй тул буудал болон буудлын эргэн тойрны ресторанд өөрсдөө идэх боломжтой/
      • Зочид буудал: Qua Comfort Hotel 5* | Хоол: Өглөө/өдөр/ ...
    • Өдөр 7: Истанбул - Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Чөлөөт өдөр: Та өдрийг өөрийн хүслээр буудалдаа амарч, буудлын эргэн тойрноор салхилж эсвэл Истанбул хотын хамгийн алдартай, дэлхийн брэндийн дэлгүүрүүдийн бөөгнөрөл болсон алдарт Истиклал худалдааны гудамж, Европын хамгийн том Shopping mall болох Mall of Istanbul зэрэг газруудаар худалдан авалт хийж өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Qua Comfort Hotel 5* | Хоол: Өглөө/.../...
    • Өдөр 8: Истанбул - Улаанбаатар
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Истанбул хотын онгоцны буудал руу хүргүүлнэ.
      • Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, орон нутгийн цагаар Истанбулаас 16:10 цагт МИАТ-ийн OM162 дугаартай шууд нислэгээр Улаанбаатар руу ниснэ.
      • Монголын цагаар дараа өдрийн өглөө 05:30 цагт “ЧИНГИС ХААН” ОУНБуудалд бууснаар бидний ДУРСАМЖ бүтээсэн мартагдашгүй аялал маань өндөрлөнө.
      • ХООЛ: Өглөө, (Онгоцонд хоолтой)
    • "УБ-Истанбул-УБ" хоёр талын ОУ-ын нислэгийн тасалбар
    • Истанбул-Анталья, Памуккалле-Истанбул дотоодын 2 талын нислэгийн тийз
    • Турк-Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
    • Анталья хотод 5 одтой зочид буудалд 3 хонох
    • Памуккаллед 5 одтой зочид буудалд 2 хонох
    • Истанбул хотод 5 одтой зочид буудалд 2 хонох
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын тээврийн үйлчилгээ
    • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт ороогүй хоол, бусад нэмэлт үйлчилгээ
    • 2 тун вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээний төлбөр
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр төлнө
    • Буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар мөн төлбөртэй.
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Аяллын бүртгэл нь аялал гарах өдрөөс 10 хоногийн өмнө хаагддаг тул та аялахаар төлөвлөж буй бол аяллаа эртхэн захиалаарай.
      • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх.
      • Ковид 19-ийн эсрэг вакцины 2 буюу бүрэн тунд хамрагдаж 14 хоносон байх.
      • Вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчийн хамт аялах боломжтой ба 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгсөн байна.
      • Вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүмүүс аялал эхлэхээс 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгөөд аялалд явж болно.
      • Антальяд 6, 7, 8-р сард өдөртөө ойролцоогоор +23,+29 градус, оройдоо +15 градус орчим байна.
      • Төлбөр тооцоо валютын ханш: Турк мөнгөн дэвсгэрт нь лира (TL) гэх ба 1₮=210TL ба америк доллартай харьцах ханшийн зөрүү өндөр бөгөөд өдрөөр өөрчлөгдөж байдгийг анхаарна уу. Монголоос явахдаа америк доллар авч явах нь тохиромжтой. Такси болон жижиглэн худалдаанд лира ашиглах ба бусад үед ам.доллар, евро, кредит карт зэргээр худалдаа хийх боломжтой.
      • Европ /C.F type/ стандартын бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур авч явах
      • Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаварыг аялагч өөрөө хариуцна.
      • Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, УБ-Турк-УБ руу гар тээш 8кг, ачаа 30 кг-аас илүүгүй байх, илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр нэмж төлөхийг анхаарах.
      • Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/. Эдгээрийн хүчин чадлын хэмжээс нь балраагүй тод байх, гаалийн ажилчид шалгаж оруулахыг анхаарах. Хэрэв задаргаа орсон юмуу хүчин чадлын хэмжээс нь стандартын бус байвал хурааж авах магадлалтайг анхаарах.
      • Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө нисэх буудал дээр ирж, бүртгэл хийлгэх
      • Антальягийн зочид буудалд бүх төрлийн хоол, амттан десертүүд буфетээр гарах ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй/
      • Памуккале болон Истанбулын зочид буудлын бүх уух зүйлс мөн мини бар мөн төлбөртэй болохыг анхаарна уу. Агаарын бөмбөлөгийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөгийн үнэ – 170 ам.доллар/.
      • Памуккале нь халуун рашаанаараа алдартай хот учраас ихэнх зочид буудлууд нь халуун рашаантай байдаг. Агаарын бөмбөлөгийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөгийн үнэ – 170 ам.доллар/.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466