“КРУЙЗ” АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • 14 давхар хөлөг онгоц
  • Duty free
  • Веллнесс центр
  • Фитнесс
  • Бассейн
  • Казино
  • Ресторан
  • Лоунж
  • Кофе шоп
  • Чэжү арал
  • Сасебо арал /Япон/

9 шөнө 10 өдөр

  • 10 өдөр
  • 9 шөнө
  • Галт тэрэг

"КРУЙЗ"аялал

🇨🇳Хятад, 🇯🇵Япон, 🇰🇷Солонгос 3 улсын “Тианжин~Сасэбо~Чэжү” арлаар дамжин, номхон далай дээгүүр 14 давхар 🛳хөлөг онгоцоор тойрон аялж, амьдралдаа мартагдашгүй #ДУРСАМЖ-г бүтээгээрэй.

Аяллын товч хөтөлбөр: 

  • Өдөр 1: Улаанбаатар – Замын-Үүд /галт тэрэг/
  • Өдөр 2: Замын-Үүд ~ Эрээн ~ Бээжин
  • Өдөр 3: Бээжин ~ Тианжин хот: Далай
  • Өдөр 4: Далай
  • Өдөр 5: Япон: Сасэбо арал
  • Өдөр 6: Солонгос: Чэжү арал
  • Өдөр 7: Далай
  • Өдөр 8: Тианжин ~ Эрээн хот
  • Өдөр 9: Эрээн ~ Замын-Үүд ~ УБ /галт тэрэг/
  • Өдөр 10: Улаанбаатарт ирнэ
  • Аяллын гарах өдрүүд:
  • 7 сар: 7, 12, 17, 22, 27
  • 8 сар: 1, 6, 11, 16, 21, 26 …
3,290,000
    • Өдөр 1
      • 16:00 цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр цугларч бүртгэл хийлгэн галт тэргэнд сууна.
      • 16:40 цагт Замын-Үүд рүү галт тэрэг хөдөлнө.
    • Өдөр 2
      • 07:20 цагт Замын-Үүдэд галт тэрэг ирнэ.
      • Автобусанд суун 2 улсын хилээр нэвтэрнэ. Эрээнд ирэхэд орон нутгийн хөтөч тосон авна.
      • Өдрийн хоолны дараа автобусаар Бээжин хотруу хөдөлнө.
      • Бээжин хотод ирж, зочид буудалд байрлан амарна.
    • Өдөр 3
      • Өглөөний цайны дараа автобусаар Тианжин хотруу хөдөлнө.
      • Тианжин хотод ирээд Тианжин боомтоор нэвтэрнэ.
      • Хил давж хөлөг онгоцонд сууна.
      • Тагттай өрөөнд байрлана.
    • Өдөр 4
      • Далай дээр аялна.
      • Хөлөг онгоц дээрх хөтөлбөрүүдтэй танилцаж, амраарай.
    • Өдөр 5
      • Өглөөний цай
      • Япон: Сасэбо арал дээр бууж, аялна
      • Усан онгоцондоо сууна.
    • Өдөр 6
      • Өглөөний цай
      • Солонгос: Чэжү арал дээр бууж, аялна.
      • Усан онгоцондоо сууна.
    • Өдөр 7
      • Далай дээр аялна.
      • Хөлөг онгоц дээрх хөтөлбөрүүдтэй танилцаж, амраарай.
    • Өдөр 8
      • Тианжин боомтод ирээд автобусаар Эрээн хот руу явна.
      • Ирээд буудалдаа ирж амарна.
    • Өдөр 9 - 10
      • Өглөөний цай
      • 2 улсын хил гаалиар нэвтрэн, Замын-Үүдэд ирнэ.
      • 18:05 цагийн галт тэргээр Замын-Үүдээс УБ-руу хөдөлнө.
      • Дараа өдрийн өглөөний 09:20 цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр ирснээр бидний ДУРСАМЖ дүүрэн аялал өндөрлөнө.
    • Та аялалд гарахдаа хувийн хэрэглээний зүйлс болон аялалд шаардалгатай бичиг баримтаа бүрэн бүтэн эсэхийг шалгаарай.
      • Гадаад пасспорт: Тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сар буюу 181 хоногийн хугацаанд хүчинтэй байх
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • Хил гаалийн хоригтой эсэхээ шалгасан байх, бичиг баримтын бүрэн бүтэн байдлын аялагч өөрөө хариуцна
      • Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар ачааг авч явахгүй байх.
      • Валют: ЮАНЬ (CNY), ИЕН (YEN), ВОН (WON), Олон улсын виза карт авч явах
      • Далай дээр толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй тул өвчин намдаах эм болон бөөлжилтийн эсрэг эм мөн хувийн хэрэглээний эм бэлдмэлээ бэлдээрэй.
      • Travel Sim: Аялалд явахдаа дата сим авч явах боломжтой.
Холбоо барих

О.Анударь

Аялалын зөвлөх
  • 94001377
  • 94001466