Тайланд аялал

Аяллын үзвэрүүд

  • Хааны их ордон
  • Маргад эрдэнийн Будда
  • Чао Прая мөрөн
  • Ват По сүм

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 7 шөнө
  • 8 өдөр

Бангкок-Паттая

Таны амьдрал нэг л хэвийн мэт урсан өнгөрсөөр байна уу? Танд яг одоо аялалд гарч бие махбод болон оюун санаагаа цэнэглэх болсон дохиог өгч байна.

Тайланд Бангкок, Паттая хотуудаар аялан Хааны Их Ордон, Маргад Эрдэнийн Будда, Бангкок хотын дундуур урсах Чао Прая мөрөн, Үүрийн Туяа хийд, Ват По сүм, Баёоке цамхаг, Жэм Галерей, “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэн, шүрэн арлын аялал, Siam усан парк, Тай үндэсний соёлын шоу, Зааны шоу гэх мэт үлгэр домгийн аялалдаа урьж байна.

4,690,000
    • Өдөр 1
      • … цагт Чингис Хаан ОУНБуудалд цугларч, бүртгэл хийлгээд МИАТ компаний нислэгээр Инчеон нисэх буудлын зүг хөөрнө.
      • ... цагт Тайланд улсыг зорьж, Бангкокын онгоцны буудал ‘Суварнабум’-д газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
    • Өдөр 2
      • Өглөөний цай
      • Хүрэн бор, хөрслөг тайчуудын түүх, соёл, уламжлалтай танилцах Бангкок хотын аялал
      • Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ.
      • Тайландын хамгийн өндөр барилга болох Баёоке цамхаг (Bayoke Tower)-ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг тольдон харж, мэлмийгээ баясгана.
    • Өдөр 3
      • Өглөөний цай
      • Шоппинг: Тайланд бол шоппингийн орон юм. MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч боломжтой.
    • Өдөр 4
      • Өглөөний цай
      • Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот-Паттая (Pattaya)-н аялал эхэлнэ.
      • Замдаа Тайландын хамгийн том бөгөөд дээд ангиллын үнэт эдлэлийн төв Жэм Галлерей (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ.
      • Өдрийн хоол
      • Өдрийн хоолны дараа “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.
      • Оройн хоолоо тус цэцэрлэгт хүрээлэнд олон улсын буфет хоол зооглоод буудалдаа очиж амарна.
    • Өдөр 5
      • Өглөөний цай
      • Паттая хот-Чөлөөт өдөр
    • Өдөр 6
      • Өглөөний цай
      • Далайн эргийн наран шарлагын сайхныг мэдэрч, Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийнэ.
      • Моторт завиар Шүрэн арлын аялал эхэлнэ
      • Өдрийн хоолоо арлын далайн хоолны ресторанд иднэ.
      • Орой нь Паттая хот руу хурдан моторт завиараа буцна.
    • Өдөр 7
      • Өглөөний цай
      • Бангкок хот руу хөдөлж, Тайландын зөгийн аж ахуйгаар зочлон дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж, зөгийн балан бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой.
      • Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө.
      • Орой нь Суварнабум нисэх буудалд хүргүүлж хил гарна.
    • Өдөр 8
      • Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.
      • Өглөө Инчеонд газардаад дараагийн нислэг хүртэл та чөлөөтэй.
      • Дараагийн нислэгээр Улаанбаатар хотод газардаж, бидний ДУРСАМЖ бүтээсэн аялал маань өндөрлөнө.
    • УБ-Бангкок 2 талын нислэгийн тасалбар
    • Зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
    • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээний үнэ
    • Хөтөлбөрт заасан хоол
    • Аяллын хөтөч
    • Аяллын унаа, жолоочийн үйлчилгээ
    • Аяллын даатгал
    • Хувийн хэрэглээний зардлууд
    • Хөтөлбөрт заагдаагүй хоол
    • Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал
    • Хөтөлбөрт тусгагдаагүй нэмэлт үзвэр, хоол, унаа, хөтчийн зардал
    • УБ-Бангкок руу нисэхэд PCR шинжилгээ өгөх төлбөр /вакцины 2 тунгаа хийлгэсэн хүнд хамаарахгүй/
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466