Турк: Анталья-Памуккале-Истанбул аялал

Аяллын үзвэрүүд

  • Ромын үеийн уран барилгын туурь
  • Далайн эрэг
  • Усан завины аялал
  • Дүдэн хүрхрээ
  • Хөвөн цайз 'Памуккале'
  • 'Hierapolis' задгай театр
  • Клеопатра хатны халуун рашаан
  • Анар жимсний дарсны үйлдвэр
  • Үндэсний хоол
  • Ая София сүм
  • Цэнхэр сүм
  • Усан оргилуур

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 7 шөнө
  • 8 өдөр
  • Нислэг
  • 5* зочид буудал (7 хоног)

Танилцуулга

Аяллын чиглэл: Анталья – Памуккале – Истанбул
Байгалийн өвөрмөц тогтоц, далайн эрэг, эртний барилга байгууламж, сүм хийд, шинэхэн талх, кофены үнэр хамарт сэнхийж, амтат цай, агаарын бөмбөлөг гэхээр танд ямар улс санагдаж байна. Тиймээ, энэ бол Турк улс.
Бид таныг Турк улсын “Анталья, Памуккале, Истанбул” 3 хотын аялалдаа урьж байна. Та хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялж, амьдралдаа мартагдахааргүй ДУРСАМЖ-ийг бүтээгээрэй.
Аяллын хуваарь: 2024 оны 3 сарын 3, 10, 17, 24, 31 …
Аяллын үнэ:
Том хүн: 4,390,000
Хүүхэд: (0-1 нас 11 сар): 750,000
Хүүхэд: (2 – 12 нас): 3,450,000
4,390,000
    • Өдөр 1: УБ - Истанбул - Анталья
      • Өглөө …. цагт Хөшигтийн Хөндий дэх “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд …. цагт MIAT-ийн OM161 дугаартай шууд нислэгээр Истанбул хот руу ниснэ (~ 9 цаг 30 мин). Онгоцонд хоолтой
      • Орон нутгийн цагаар …. цагт Истанбулд бууж, хил гаалиар бүртгэл хийлгэн нэвтэрнэ.
      • Шууд дотоодын нислэг рүү явж бүртгэл хийлгээд, .... цагт TURKISH AIRLINE-ийн дотоодын нислэгээр Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья руу ниснэ (~ 1 цаг 15 мин).
      • .... цагт Антальяд бууж Аяллын хөтөчтэй уулзаж, зочид буудалд ирж, бүртгэл хийлгэн өрөөндөө орсны дараа оройн хоолоо идээд амарна. /Хөтөч аяллын талаарх зөвлөгөөг өгнө/  Тус зочид буудал нь 5 одтой “All Inclusive” бөгөөд далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейн, алжаал тайлах спа велнесс, turkish bath буюу хамам саун зэрэг олон нэмэлт үйлчилгээтэй. Зочид буудалд бүх төрлийн хоол, амттан десертүүд буфетээр гарах ба мөн адил бүх төрлийн уух зүйлс бүгд үнэгүй. Тухайн үеийн захиалгын дараалал, улирлын ачаалал, тэмдэглэлт баярын үе зэргээс шалтгаалан зочид буудал солигдох тохиолдолд буудлын одны зэрэглэл болон чанар өөрчлөгдөхгүй болно.
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Akka Akinda hotel (All inclusive) 5* | Хоол: ... /... /Орой
    • Өдөр 2: Анталья - Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Анталья хотын аяллаа эхлүүлнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно, худалдан авалт хийх боломжтой.
      • Анталья хотын алдартай Турк савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилно.
      • Дүдэн хүрхрээг үзнэ. Дүдэн хүрхрээ (Düden-Wasserfall) нь Туркийн хамгийн гайхалтай байгалийн эхийн бүтээл юм. Энэ хүрхрээ нь хойд зүгийн Дүдэн голоос 30 км-ээс гаралтай бөгөөд Анталяагийн ойролцоо Газар дундын тэнгист цутгадаг. Энэхүү хүрхрээ нь далайн эргээс хойд зүгт 15 км зайд байрладаг. Байгалийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд, хүрхрээний ард, гайхалтай агуйтай.
      • Анталья хотын алдартай Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилно.
      • Өдрийн хоол
      • Old Town буюу хуучин хотоор аялж, төв талбайг үзэн хотын түүхтэй танилцана.
      • Дарвуулт завинд сууж Газар дундын тэнгисээр (~ 45 мин) аялна.
      • Оройн хоолоо зочид буудалдаа ирж иднэ.
      • Амралт чөлөөт цаг
      • Зочид буудал: Akka Akinda hotel (All inclusive) 5* | Хоол: Өглөө / Өдөр /Орой
    • Өдөр 3: Анталья - Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • ЧӨЛӨӨТ ӨДӨР: Далайн эрэг дээр амрах, бассейнд сэлэх, алжаал тайлах спа велнес, turkish bath буюу хамам саунд орж алжаалаа тайлах зэргээр аялагчид өөрсдийн хүслээр амарна. Мөн аялагч хүсвэл нэмэлт хөтөлбөрүүд авч болох ба үүнд: Land of Legendsе-д тоглох, Маша болон Дельфиний шоу үзэх, Бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой
      • Зочид буудал: Akka Akinda hotel (All inclusive) 5* | Хоол: Өглөө / Өдөр /Орой
    • Өдөр 4: Анталья аялал - Памуккале аялал (260 км)
      • Өглөөний цай (Буфет)
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Денизле хотод байрлах Памуккале-руу автобусаар явна. (242 км)
      • Замдаа өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглосны дараа хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизле хот нь хөвөнгийн тариалалтаараа алдартай бөгөөн хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Бэлэн хувцас болон хөвөн дэр хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авч болно.
      • Памуккалед байрлах зочид буудалдаа ирж оройн хоолоо зооглоно.
      • Зочид буудал: Adempire 5* hotel | Хоол: Өглөө/ Өдөр/ Орой
    • Өдөр 5: Памуккале аялал
      • Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс /Төлбөр: ... $/ өглөө эрт 6 цагаас хөдөлнө.
      • Өглөөний цай
      • Памуккале хотын аяллаа эхлүүлнэ. Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Цасан цагаан уулыг үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, чулуужсан уулын тавцанд халуун рашаантай, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 12,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзнэ. Клеопатра залуужуулдаг халуун рашаанд орно /нэмэлт төлбөртэй/
      • Өдрийн хоол
      • Памуккалe хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.
      • Оройн хоолоо.
      • Зочид буудалдаа халуун рашаанд орж, аяллын алжаалаа тайлаарай. Анхаарах зүйлс: Памуккале, Истанбулын зочид буудлуудад байрлахдаа аялагч бүх уух зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар мөн төлбөртэй. Харин буудалдаа өглөө болон оройн хоолон дээр ус ба цай багтсан.
      • Зочид буудал: Adempire 5* hotel | Хоол: Өглөө/ Өдөр/ Орой
    • Өдөр 6: ПАМУККАЛЕ АЯЛАЛ – ИСТАНБУЛ дотоодын нислэг
      • Өглөөний цай
      • Памуккале-аас Истанбул хот руу нисч хүрнэ.
      • Истанбул хотын аялал: Үүнд:  Hagia Sophia сүмийн өмнө дурсгалын зургаа авахуулах.  Sultanahmet эртний сүмд орно  The Obelicks of Theodosius чулуун хөшөөний түүх сонсох  Hippodrome буюу түүхэнд анх удаа морины уралдаан болж байсан стадиум зэргийг үзнэ.
      • Босфорын хоолойгоор Усан онгоцны аялалд гарна.
      • Өдрийн хоол нутгийн ресторанд иднэ.
      • Зочид буудалдаа ирж амарна. /Хөтөлбөрт оройн хоол багтаагүй тул буудал болон буудлын эргэн тойрны ресторанд өөрсдөө идэх боломжтой/
      • Зочид буудал: Qua Comfort Hotel 5* | Хоол: Өглөө/өдөр/ ...
    • Өдөр 7: Истанбул - Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Чөлөөт өдөр тул аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Истанбул хотын алдартай их дэлгүүрүүдээс худалдан авалт хийх г.м. Mall of Instanbul, Boyner 212 Outlet Mall, Forum Istanbul, Star city Outlet
      • Зочид буудал: Qua Comfort Hotel 5* | Хоол: Өглөө/.../...
    • Өдөр 8: Истанбул - Улаанбаатар
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Истанбул хотын онгоцны буудал руу хөдөлнө.
      • Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, орон нутгийн цагаар Истанбулаас .... цагт МИАТ-ийн OM162 дугаартай шууд нислэгээр Улаанбаатар руу ниснэ.
      • Монголын цагаар дараа өдрийн өглөө .... цагт “ЧИНГИС ХААН” ОУНБуудалд бууснаар бидний ДУРСАМЖ бүтээсэн мартагдашгүй аялал маань өндөрлөнө. /Онгоцонд хоолтой/
    • “УБ - Истанбул - УБ” ОУ-ын 2 талын нислэгийн тийз
    • Истанбул – Анталья, Памуккале–Истанбул дотоодын нислэгийн тийз
    • Турк-Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
    • Анталья хотод 5 одтой зочид буудалд 3 хонох
    • Памуккаллед 5 одтой зочид буудалд 2 хонох
    • Истанбул хотод 5 одтой зочид буудалд 2 хонох
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын тээврийн үйлчилгээ
    • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт ороогүй хоол, бусад нэмэлт үйлчилгээ
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр төлнө
    • Буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар мөн төлбөртэй.
    • Нислэгийн цаг өөрчлөгдөх зэргээс үүдэн гарах нэмэлт төлөр
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Аяллын бүртгэл нь аялал гарах өдрөөс 10 хоногийн өмнө хаагддаг тул та аялахаар төлөвлөж буй бол аяллаа эртхэн захиалаарай.
      • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх.
      • Төлбөр тооцоо валютын ханш: Турк мөнгөн дэвсгэрт нь лира (TL) гэх ба 1₮=210TL ба америк доллартай харьцах ханшийн зөрүү өндөр бөгөөд өдрөөр өөрчлөгдөж байдгийг анхаарна уу. Монголоос явахдаа америк доллар авч явах нь тохиромжтой. Такси болон жижиглэн худалдаанд лира ашиглах ба бусад үед ам.доллар, евро, кредит карт зэргээр худалдаа хийх боломжтой.
      • Европ /C.F type/ стандартын бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур авч явах
      • Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаварыг аялагч өөрөө хариуцна.
      • Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, УБ-Турк-УБ руу гар тээш 8кг, ачаа 30 кг-аас илүүгүй байх, илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр нэмж төлөхийг анхаарах.
      • Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/. Эдгээрийн хүчин чадлын хэмжээс нь балраагүй тод байх, гаалийн ажилчид шалгаж оруулахыг анхаарах. Хэрэв задаргаа орсон юмуу хүчин чадлын хэмжээс нь стандартын бус байвал хурааж авах магадлалтайг анхаарах.
      • Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө нисэх буудал дээр ирж, бүртгэл хийлгэх
      • Антальягийн зочид буудалд бүх төрлийн хоол, амттан десертүүд буфетээр гарах ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй/
      • Памуккале болон Истанбулын зочид буудлын бүх уух зүйлс мөн мини бар мөн төлбөртэй болохыг анхаарна уу. Агаарын бөмбөлөгийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөгийн үнэ – 170 ам.доллар/.
      • Памуккале нь халуун рашаанаараа алдартай хот учраас ихэнх зочид буудлууд нь халуун рашаантай байдаг. Агаарын бөмбөлөгийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөгийн үнэ – 170 ам.доллар/.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 9400 1466
  • +976 9400 1377