Улаан-Үд хот, Байгаль нуурын аялал

Аяллын үзвэрүүд

  • Улаан-Үд хот
  • Иволгин дацан
  • Амьд бурхан Итгэлт Хамба
  • Байгаль нуур
  • Орос үндэсний хоол
  • Шоппинг

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 3 шөнө
  • 4 өдөр
  • Жуулчны автобус

Дэлхийн хамгийн цэнгэг уст, үзэсгэлэнт Байгаль нуурын аялал

Улаан-Үд хотоор аялан, шоппинг хийж, Итгэлт Хамбад сүсэглэн залбирч, дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Байгаль нуураар аялцгаая.

500,000
    • Өдөр 1:
      • Өглөө эрт 03:30 цагт цугларч, 04:00 цагт Улаан-Үд хот руу хөдөлнө.
      • Алтанбулагт ирнэ. /Замын хоол өөрсдөө/
      • Монгол-Орос 2 улсын хил гаалиар бүртгүүлэн гарна.
      • Орой Улаан-Үд хотоор дамжин Байгаль нуурын бааз руу явна. /~160 км/
      • Жуулчны баазад ирж байрлан, оройн хоолоо иднэ.
      • Жуулчны бааздаа амарна.
    • Өдөр 2:
      • Өглөөний цай
      • Байгаль нуурын эрэг дээр амарч, дурсгалын зургаа авахуулж чөлөөтэй өнгөрүүлнэ.
      • Өдрийн хоол
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг: Орой нуурын эрэг дээр нар жаргах гайхалтай мөчийг харах, нуурын эргээр салхилах, зургаа авахуулах
      • Жуулчны бааздаа амарна.
    • Өдөр 3:
      • Өглөөний цай
      • Улаан-Үд хот руу буцна. /~160 км/
      • Иволгин дацан, амьд бурхан Итгэлт Хамбад мөргөнө.
      • Төв талбай дээр ирж, дурсгалын зургаа татуулна.
      • Өдрийн хоол
      • Шоппинг: Хүнсний бөөний зах дэлгүүр, цаа бугын арьсан гутлын дэлгүүр, гэр ахуйн барааны дэлгүүр /Luminarc.../, H&M, Mango, Uniqlo гэх мэт олон брэнд хувцас, барааны төрөлжсөн дэлгүүрээр орж худалдан авалт хийх.
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 4:
      • Өглөөний цай
      • Улаанбаатар хот руу буцна.
      • Орос-Монгол 2 улсын хил гаалиар бүртгүүлэн орж ирнэ. /Өдрийн хоол өөрсдөө/
      • Орой Улаанбаатар хотод ирснээр бидний ДУРСАМЖ бүтээсэн аялал маань өндөрлөнө.
    • Зочид буудалд байрлах төлбөр /1 хоног/
    • Жуулчны баазад байрлах төлбөр /2 хоног/
    • Мэргэжлийн хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Аяллын унаа, жолоочийн үйлчилгээ
    • Аяллын даатгал
    • Аяллын компанийн үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал, хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, хүнс
    • PCR шинжилгээний төлбөр /Оросын хил нэвтрэхэд/
    • Итгэлт Хамбад мөргөх сүсэгтэн олны хандив /300 рубль/
    • Жуулчны баазын саун, жакузид орох, бассейнд сэлэх төлбөр
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспорт авснаас хойш гоо сайхны мэс засалд орсон бол эмчийн бичигтэй, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж явах.
      • Оросын хилээр гарахад 48 цагийн дотор шинжилгээг өгч, “СӨРӨГ” хариугаа цаасаар хэвлүүлж, тамгалуулан авч явна. /Аялал гарахын өмнөх өдөр шинжилгээг өгч, хариугаа авсан байх/
      • Улаан-Үд хот, Байгаль нуур нь Монголын цаг агаартай ойролцоо байдаг.
      • Аялалд аав, ээж нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Хүүхдийг төрөл садангийн хүн хариуцан явах бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • РУБЛЬ (RUB), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
      • Итгэлт Хамбад мөргөхдөө цагаан болон цэнхэр өнгийн хадаг авч явах. Хэрхэн мөргөх зааврыг аяллын хөтөч тайлбарлаж өгнө.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466