Вьетнам аялал

Аяллын үзвэрүүд

  • Lotte Tower
  • Ханой хотын аялал
  • Жэйд уулын Ариун сүм
  • One Pillar Pagoda
  • Temple of Literature
  • Халонг булан

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 5 өдөр
  • 4 өдөр
  • Нислэг

Танилцуулга

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн 40% – г өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. Хойд нутаг нь дунджаар агаарын температур нь +27, – +34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21,- +28 хэм байна.  Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

Аялал жуулчлалын хувьд Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 3,7%-р өсжээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

0
    • Өдөр 1:
      • Чингис Хаан ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ.
      • ... цагт ... нислэгээр Улаанбаатар хотоос Ханой хот руу шууд ниснэ.
      • ... цагт Ханой хотын Ной Бай ОУНБуудалд газардана.
      • Өдрийн хоол идсний дараа Lotte Tower-ын 65 давхарт гарч Ханой хотыг тольдоно.
      • Ханой хотын Хоан Кием /Hoan Kiem Lake/ нуурын хойд хэсэгт нэгэн жижиг арал дээр байрладаг Жэйд уулын Ариун сүм буюу Temple of the Jade Mountain очиж үзнэ. Ханой-ийн хамгийн их жуулчид зочилдог сүм нь час улаан гүүрээр нууртай холбогдсон сонгодог Вьетнам хэв маягаар барьсан байдаг.
      • Оройн хоол идээд зочид буудалдаа амарна.
    • Өдөр 2:
      • Өглөөний цай уусны дараа Ханой хотын Хо Ши Мины Бунхан байрладаг Ба Дин төв талбай /Ba Dinh Square/ орно.
      • Ханой хотын нэрийн хуудас болсон 1000 гаруй жилийн түүхтэй Нэг Тулгуурт Пагодаг /One Pillar Pagoda/ үзнэ. Нэг чулуун багана дээр модоор барьсан пагода нь бадамлянхуа цэцэглэхтэй адил төстэй загварчлагдсан ба цэвэр ариун байдлын бэлгэдэл, уй гашуудлын далайгаас гарч буйг илэрхийлдэг байна.
      • Вьетнамын Эзэн хаан Лу Тан Тон-ийн /Emperor Ly Thanh Tong/ 1070 онд үүсгэн байгуулсан Уран зохиолын сүмээр /Temple of Literature/ зочилно.
      • Өдрийн хоол
      • Үдээс хойш Халонг булан /Halong Bay/ руу хөдөлнө.
      • Оройн хоол идээд зочид буудалдаа амарна.
    • Өдөр 3:
      • Өглөөний цайны дараа 1994 онд анх ЮНЕСКО-н Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Халонг буланд зочилж усан онгоцонд сууна.
      • Өдрийн хоолондоо шинэхэн, маш сайхан амттай далайн хоолнуудыг амтлах зуур усан онгоц үлгэрийн диваажин мэт далай, шүрэн арал дундуур хөвөх болно.
      • Гайхамшигт шүрэн арлын дундуур усан онгоцоор аялах нь таны сэтгэлд үүрд хадгалагдах дурсамжийг үлдээх болно.
      • Үдээс хойш Typhoon усан паркад тоглоно. Уг парк нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том усан парк бөгөөд дотроо гэр бүлийн хэсэг, хүүхдийн хэсэг, адал явдал сонирхогчдын хэсэг гэсэн 3 төрөлтэй.
      • Орой нь зочид буудалд амарна.
    • Өдөр 4:
      • Өглөөний цайны дараа Ханой хот руу автобусаар буцна.
      • Ханой хотод ирмэгц өдрийн хоол иднэ.
      • Чөлөөт цаг: Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Вьетнам улс нь бөс бараа, торго, эрдэнийн чулуу, матар, могойн арьсан эдлэл болон мөнгөн эдлэлүүдээрээ алдартай бөгөөд харьцангуй хямд үнээр худалдан авч аяны богцоо дүүргэх боломжтой.
    • Өдөр 5:
      • Өглөөний цай
      • ... цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
      • Өдрийн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явна.
      • ... цагт ... нислэгээр УБ руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөнө.     
    • УБ-Ханой-УБ нислэгийн тасалбар
    • Ханойд 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно./
    • Халонг буланд 4 одтой зочид буудалд энгийн өрөөнд 2-р байрлах зардал
    • Хөтөлбөрт заасан тооны хоол
    • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
    • Жуулчны автобусны үйлчилгээ
    • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
    • Визний хураамж
    • Монгол хэлтэй хөтөч
    • Орон нутгийн хөтөч
    • Аяллын зардалд багтсанаас бусад зардал
    • Хувь хүний хэрэглээний зардал
    • Хөтөч болон жолооч нарын гарын мөнгө
    • Өрөөнд ганцаар байрлах бол нэмэлт төлбөр төлнө.
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • ДОН (VND) болон доллар хэрэглэдэг. Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466