Вьетнам “ФУКУОК АРАЛ” Сар шинийн аялал

Аяллын үзвэрүүд

  • VinWonders парк🎡🎢🎠
  • Vinpearl safari🦒🦩
  • Grand World зугаа цэнгэлийн төв⛲️
  • Бяцхан Венец🏡
  • Усан парк🤽🚣
  • Гэрлийн шоу💫
  • Далай амьтдын аквариум🐠
  • Буддын сүм: Ho Quoc Pagoda🛕
  • Ocean World усан спортын төв🏄
  • 4 арлын аялал🚣
  • Сувдны үйлдвэр🐚
  • Чинжүүний ферм🌶
  • Далайн эрэг 🏖

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 8 өдөр
  • 7 шөнө
  • Шууд нислэг

Танилцуулга

Фукуок арал нь Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Вьетнам улсын ЗГ-аас тус аралд зорин ирж буй аялагчдад зориулан томоохон парк, усан парк, Дэлхийн Геннисийн рекордыг эзэмшдэг хамгийн урт ‘Cable car’, Зүүн Өмнөд Ази-даа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн мөн Вьетнам улсын хамгийн том ‘Корона Казино’ зэрэг олон төрлийн сонирхолтой энтертайнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчдын зорин ирдэг аялал жуулчлалын бүс болсон.

Аяллын хуваарь: 2023/02/20 – 27

5.350.000
    • Өдөр 1: УБ - Фукуок арал шууд нислэг
      • Үүрийн 03:00 цагт Хөшигтийн Хөндий дэх “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд 06:00 цагт хөөрч орон нутгийн цагаар 13:10 цагт Вьетнам улсын хамгийн том арал Фукуокт бууна. /Онгоцонд хоолтой/
      • Хил гаалиар нэвтэрсний дараа орон нутгийн хөтөч та бүхнийг онгоцны буудал дээр тосч, зочид буудал руу явна.
      • Зочид буудалд ирж, бүртгэл хийлгэн байрлана.
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Онгоцонд хоол, орой
    • Өдөр 2: VINPEARL SAFARI - АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН - VINWONDERS PARK - GRAND WORLD Бяцхан Венец
      • Өглөөний цай
      • Фукуок арлын аяллаа эхлүүлнэ. Тус арлын хамгийн том амьтны хүрээлэн болох VINPEARL SAFARI руу явна.
      • Фу Куок арлын баруун хойд эрэгт орших Бай Дай хотод байрладаг, Вьетнамын хамгийн том зэрлэг ан амьтдыг хамгаалах парк юм. Тус амьтны хүрээлэнд 400 зүйлийн🌴🌱 мод ургамал, 200 өөр зүйлийн🐆🦓🦧🐘🦏🦜🦚4000 зэрлэг амьтад амьдардаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь ховор амьтанд тооцогддог. Энд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм 🐘🦜амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж харах, 🦏хирсний төрөл, цагаан арслан, 🦓тахийн сүрэг, Энэтхэгийн 🦚хөх тогос болон Бингалийн бар🐆, Фламинго шувуу🦩 зэрэг маш олон төрлийн ховор амьтдыг харах болно🦋🐅
      • VINWONDERS PARK🎪🎡🎢🎠⛲️: Ойролцоогоор 50 га талбай бүхий VinWonders Phu Quoc бол Вьетнамын хамгийн том зугаа цэнгэлийн парк бөгөөд Винпеарл Фу Куок аялал жуулчлалын цогцолборт байрладаг. Дэлхийн соёл иргэншлээс санаа авч, олон үлгэрээс санаа авсан 6 багц бүх насныханд таалагдах сонирхолтой тоглоом бүхий 12 сэдэвчилсэн🎪🏟🎡🎢🎠⛲️ хэсэгтэй парк юм. Энд Аварга том далайн амьтдын🐠🐳аквариум үзэж, Усан парк🏄‍♀️🏊‍♀️🤽🚣‍♂️дээр хөгжилдөн 20 гаруй нэр төрлийн адал явдалтай тоглоомууд дээр тоглох боломжтой. Энд та өдөржин тоглож өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. /Усны хувцас, алчуураа авч явах, усан парк орсны дараа душэнд ороод арчих, мөн солих дотуур хувцастай явах/
      • 19:00 LASER SHOW💫🌠: VinWonder парк дээрээ шөнийн гайхалтай гал ус гэрлийн шоу 🌟💫✨🌠үзнэ.
      • Оройн хоол
      • Бяцхан Венецийн 🏡🏘гудамж бүхий ГРАНД ВОРЛД -р зочлох болно. Grand World Phu Quoc бол Phu Quoc United Center-д харьяалагддаг зугаа цэнгэл, худалдааны цогцолбор юм. 2020 оны сүүлээр дөнгөж нээлтээ хийсэн ч жуулчдын хувьд сувдан арлын заавал очих ёстой газруудын нэг болсон. 85 га талбай бүхий Grand World нь Европын хотуудаас санаа авсан архитектурын шийдэлтэй бөгөөд энэ газарт хөл тавимагц л нүд булаам өнгө өнгийн олон төрлийн барилгууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Энд та бүхэн хүсснээрээ зугаалж, зургаа татуулан чөлөөтэй аялж болох ба үдшийн Гэрлийн шоу үзүүлбэрийг үзнэ.
      • Зочид буудалдаа буцан ирж, амарна.
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Өглөө, өдөр, орой
    • Өдөр 3: ФУКУОК АРАЛ – ЮНГ ДОНГ ХОТЫН АЯЛАЛ
      • Өглөөний цай
      • 08:30 Энэ өдөр аяллаа үргэлжлүүлэн Чинжүүний ферм-р зочлон чинжүүний мод болон чинжүүг хэрхэн хатаадаг болохыг үзэж сонирхоно.
      • Тус арлын бараан түүхийн нэг хэсэг болох Коконат Шоронтой танилцах боломжтой. Хүсэхгүй бол мэдээж орохгүй байж болно. Энэхүү аймшигт түүхийн үлдэгдэл нь Францын колонийн үед вьетнам цэргүүдийг хорих зориулалттай 1940 онд баригдаж байжээ.
      • Нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно.
      • Уулcын бэлд, далайн эрэг дээр үзэсгэлэнтэйгээр байрлах Фукуок арлын хамгийн том Буддын сүм 🛕болох Ho Quoc Pagoda-р зочлон, дурсгалын зургаа татуулна.
      • Фукуок арлын сувдны 3 том фермийн нэгээр зочлон, сувдыг хэрхэн байгалийн аргаар ургуулж авдгийг үзэж танилцах ба хүсвэл худалдан авалт хийх боломжтой.
      • Дараа нь Нутгийн Night Market буюу шөнийн захаар орж шоппинг хийх цаг гарах болно.
      • Орой хоолоо зооглоод Резорт буудалдаа ирж амарна.
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Өглөө, өдөр, орой
    • Өдөр 4: ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ амралтын өдөр тул өдрийг өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 5: ФУКУОК АРАЛ – 4 АРЛЫН АЯЛАЛ
      • Өглөөний цай
      • 08:00 ФУКУОК арлын хамгийн урд хэсэгт байрлах An Thoi арлын аялалдаа гарна.
      • Боомт дээр ирэн завинд сууж том, жижиг 12 арлууд дээр очно.
      • Hon Dua арлын Фукуок арлын хамгийн том усан спортын энтертаймент төвөөр зочилно. Энд дроноор үнэгүй бичлэг хийж өгөх ба та бүхэн хувьдаа өөрийн бичлэгтэй болох боломжтой. Мөн та бүхэн далайн ёроолоор шүрэн хадан дээгүүр алхаж Далай дээгүүр шүхрээр нисч, Банана завин дээр хурдлан давхиж, нисдэг хавтангаар зугаацах зэргээр олон сонирхолтой хөтөлбөрт нэмэлтээр хамрагдах боломжтой.
      • May Rut Trong арал дээр өдрийн хоолоо иднэ.
      • 15:00 аяллын унаандаа сууж буцна.
      • Замдаа оройн хоолоо зооглоод Резорт буудалдаа ирж амрах болно.
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Өглөө, өдөр, орой
    • Өдөр 6: ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ амралтын өдөр тул өдрийг өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 7: ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ амралтын өдөр тул өдрийг өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 8: ФУКУОК - УЛААНБААТАР НИСЛЭГ
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Фукуок арлын нисэх онгоцны буудал руу явна. Бүртгэл хийлгээд орон нутгийн цагаар 14:00 цагт нисч, “Чингис Хаан” ОУНБуудалд 21:15 цаг бууна.
      • Зочид буудал: Sonaga Beach Resort 5* hotel | Хоол: Өглөө, ... , ...
    • “УБ - Фукуок - УБ” 2 талын шууд нислэг
    • Фукуок аралд 5 одтой резорт зочид буудалд (7 шөнө) байрлах төлбөр /нэг өрөөнд 2-р байрлана/
    • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
    • Фукуок арлын аялал
    • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Монгол хөтөч, орон нутгийн хөтчийн үйлчилгээний зардал
    • Жолооч, автобус, унаа тээврийн үйлчилгээ
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Аяллын компаний үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардлууд
    • Зочид буудлын өрөөнд ганцаар байрлах нэмэлт төлбөр
    • Хөтөлбөрт багтаагүй хоол
    • Чөлөөт өдөр болон чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний зардал
    • Аяллын төлбөрт багтсан зүйлсээс бусад зардал
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө /Аялалтай өдрүүдэд өдрийн 3$/
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа хилээр гарах өдрөөс тооцон 6 сарын хугацаанд хүчинтэй, 2 сул хуудастай байх
      • 18 нас хүрээгүй хүүхэд эцэг, эхээсээ өөр асран хамгаалагчийн хамт явж байгаа тохиолдолд итгэмжлэл хийлгэсэн байх
      • Ковид 19-н эсрэг вакцинд хамрагдсаныг нотлох сертификатыг Англи хэл дээр бэлтгэн авч явах
      • Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө нисэх буудал дээр ирж, бүртгэл хийлгэх
      • Дундаж цаг агаар +26C
      • Ойролцоогоор 1000MNT = 7292.62 VND
      • Тухайн өдрийн нислэгийн цагийн хуваариас хамаарч аяллын хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9400 1466
  • +976 9400 1377