Вьетнам “ФУКУОК АРАЛ”-ын аялал

Аяллын үзвэрүүд

  • Vinpearl сафари
  • Grand World зугаа цэнгэлийн төв
  • Далай амьтдын аквариум
  • Усан парк
  • Гэрлийн шоу
  • VinWonders парк
  • SunWorld Hon Thom парк
  • Aquatopia усан парк
  • Cable car

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 8 өдөр
  • 7 шөнө
  • Шууд нислэг

Танилцуулга

Фукуок арал нь Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Вьетнам улсын ЗГ-аас тус аралд зорин ирж буй аялагчдад зориулан томоохон парк, усан парк, Дэлхийн Геннисийн рекордыг эзэмшдэг хамгийн урт ‘Cable car’, Зүүн Өмнөд Ази-даа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн мөн Вьетнам улсын хамгийн том ‘Корона Казино’ зэрэг олон төрлийн сонирхолтой энтертайнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчдын зорин ирдэг аялал жуулчлалын бүс болсон.

Аяллын хуваарь: 2023/02/20 – 27

5,700,000 - 6,050,000
    • Өдөр 1: УБ - Фукуок арал шууд нислэг
      • Үүрийн 03:00 цагт Хөшигтийн Хөндий дэх “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд 06:00 цагт хөөрч орон нутгийн цагаар 13:10 цагт Вьетнам улсын хамгийн том арал Фукуокт бууна. /Онгоцонд хоолтой/
      • Хил гаалиар нэвтэрсний дараа орон нутгийн хөтөч та бүхнийг онгоцны буудал дээр тосч, аяллаа эхлүүлнэ.
      • Замдаа өдрийн хоол идээд Дуонг Донг хотын төвөөс холгүй байрлах Фукуок арлын бэлэг тэмдэг болсон 300 гаруй жилийн түүхтэй DINH CAU сүм буюу Далай, Элс, Чулуу болон Нарны нэгдсэн нутгийн уугуул загасчдын сүслэн залбирдаг сүмээр зочилсны дараа буудал даа ирж, байрлан амарна.
      • Хагас чөлөөт өдөр тул буудлынхаа бассейнд сэлж, эргэн тойронтойгоо танилцан, чөлөөтэй амарна. Мөн хөтөлбөрт оройн хоол багтаагүй тул та бүхэн өөрсдийн сонголтоор хоолоо зооглох боломжтой.
      • Зочид буудал: Radisson Blu Resort 5* Or Vinholidays Fiesta 4*hotel | Хоол: Онгоцонд хоолтой, Өдөр
    • Өдөр 2: VINPEARL SAFARI–Амьтны хүрээлэн–Бяцхан Венец
      • Өглөөний цай
      • Фукуок арлын аяллаа эхлүүлнэ. Тус арлын хамгийн том амьтны хүрээлэн болох VINPEARL Сафари руу явна.
      • Амьтдын үзүүлбэр: Энэ амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар, Фламинго шувуу зэрэг маш олон төрлийн ховор амьтдыг харж, зургаа ахуулах боломжтой.
      • Өдрийн хоолоо буудалдаа ирж идэн хэсэг амраад үдээс хойш дахин аялалдаа гарна.
      • Бяцхан Венецийн гудамж бүхий Гранд Ворлд Фукуок-р зочлох болно. Grand World Phu Quoc бол Phu Quoc United Center-д харьяалагддаг зугаа цэнгэл, худалдааны цогцолбор юм. 2020 оны сүүлээр дөнгөж нээлтээ хийсэн ч жуулчдын хувьд сувдан арлын заавал очих ёстой газруудын нэг болсон. 85 га талбай бүхий Grand World Phu Quoc нь Европын хотуудаас санаа авсан архитектурын шийдэлтэй бөгөөд энэ газарт хөл тавимагц л нүд булаам өнгө өнгийн олон төрлийн барилгууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Энд та бүхэн хүсснээрээ зугаалж, зургаа татуулан чөлөөтэй аялж болох ба хүссэн хүмүүс Венец голоор завьтай аялах боломжтой. Энд далайн эргээр зугаалж усанд сэлэх боломжтой.
      • Оройн хоол
      • Гэрлийн шоу үзүүлбэрийг үзэж сонирхоод буудалдаа буцаж, амарна.
      • Зочид буудал: Radisson Blu Resort 5* Or Vinholidays Fiesta 4*hotel | Хоол: Өглөө, Өдөр, Орой
    • Өдөр 3: VINWONDERS: Усан парк – Далайн аквариум
      • Өглөөний цай
      • 08:50 VINWONDERS PARK: Ойролцоогоор 50 га талбай бүхий VinWonders Phu Quoc бол Вьетнамын хамгийн том зугаа цэнгэлийн парк бөгөөд Винпеарл Фу Куок аялал жуулчлалын цогцолборт байрладаг. Дэлхийн соёл иргэншлээс санаа авч, олон үлгэрээс санаа авсан 6 багц бүх насныханд таалагдах сонирхолтой тоглоом бүхий 12 сэдэвчилсэн хэсэгтэй парк юм.Энд Аварга том далайн амьтдын аквариум үзэж, Усан парк дээр хөгжилдөн 20 гаруй нэр төрлийн адал явдалтай тоглоомууд дээр тоглох боломжтой. Энд та өдөржин тоглож өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
      • 19:00 LASER SHOW: VinWonder парк дээрээ шөнийн гайхалтай гал ус гэрлийн шоу үзээд замдаа ресторанд оройн хоолоо зооглоод буудалдаа ирж амарна.
      • Зочид буудал: Radisson Blu Resort 5* Or Vinholidays Fiesta hotel | Хоол: Өглөө, ... , Орой
    • Өдөр 4: ФУКУОК АРАЛ – Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ амралтын өдөр тул өдрийг өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Radisson Blu Resort 5* Or Vinholidays Fiesta 4*hotel | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 5: SUNWORLD HON THOM ISLET арал, Aquatopia усан парк, Cable car
      • Өглөөний цай
      • SUNWORLD УСАН ПАРК-ын аяллаа эхлүүлнэ.
      • Замдаа Фукуок арлын 3 том сувдны фермийн нэгээр зочлох ба бид бүхэн хэрхэн сувдыг байгалийн аргаар ургуулж авдагийг үзэж танилцах ба хүсвэл худалдан авалт хийх боломжтой.
      • ФУКУОК арлын хамгийн урд хэсэгт байрлах Дэлхийн Геннисийн Рекордыг эзэмшдэг хамгийн урт кабель бүхээгт суун (Cable car), далай дээгүүр зорчин, байгалийн гоо үзэмжийг тольдон, SUNWORLD УСАН ПАРК-д ирнэ. Та бүхэн энд өдөржин усан паркад тоглон, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Бид үдээс хойш буцахдаа дахин кабель бүхээгт сууж далай дээгүүр явах болно.
      • Оройн хоол
      • Зочид буудалдааа ирж, амарна.
      • Зочид буудал: Radisson Blu Resort 5* Or Vinholidays Fiesta 4*hotel | Хоол: Өглөө, Өдөр, Орой
    • Өдөр 6: ФУКУОК АРАЛ – Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ амралтын өдөр тул өдрийг өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Radisson Blu Resort 5* Or Vinholidays Fiesta 4*hotel | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 7: ФУКУОК АРАЛ – Чөлөөт амралтын өдөр
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ амралтын өдөр тул өдрийг өөрсдийн хүслээр далайн эрэг дээр амарч, буудлынхаа бассейнд сэлэх зэргээр таатай өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: Radisson Blu Resort 5* Or Vinholidays Fiesta 4*hotel | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 8: Фукуок - Улаанбаатар нислэг
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Фукуок арлын нисэх онгоцны буудал руу явна. Бүртгэл хийлгээд орон нутгийн цагаар 14:00 цагт нисч, “Чингис Хаан” ОУНБуудалд 21:15 цаг бууна.
      • Нилэг, Хоол: Өглөө, Онгоцонд хоолтой
    • “УБ - Фукуок -УБ” 2 талын шууд нислэг
    • Фукуок аралд (7 шөнө) 4 эсвэл 5 одтой зочид буудалд байрлах төлбөр /нэг өрөөнд 2-р байрлана/
    • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
    • Фукуок арлын аялал
    • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Монгол хөтөч, орон нутгийн хөтчийн үйлчилгээний зардал
    • Жолооч, автобус, унаа тээврийн үйлчилгээ
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Аяллын компаний үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардлууд
    • Зочид буудлын өрөөнд ганцаар байрлах нэмэлт төлбөр
    • Хөтөлбөрт заагдаагүй хоол
    • Чөлөөт өдөр болон чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний зардал
    • Аяллын төлбөрт багтсан зүйлсээс бусад зардал
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө /Аялалтай өдрүүдэд өдрийн 3$/
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа хилээр гарах өдрөөс тооцон 6 сарын хугацаанд хүчинтэй, 2 сул хуудастай байх
      • 18 нас хүрээгүй хүүхэд эцэг, эхээсээ өөр асран хамгаалагчийн хамт явж байгаа тохиолдолд итгэмжлэл хийлгэсэн байх
      • Ковид19-н эсрэг вакцинд хамрагдсаныг нотлох сертификатыг Англи хэл дээр бэлтгэн авч явах
      • Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө нисэх буудал дээр ирж, бүртгэл хийлгэх
      • Дундаж цаг агаар +26C
      • Ойролцоогоор 1000MNT = 7292.62 VND
      • Тухайн өдрийн нислэгийн цагийн хуваариас хамаарч аяллын хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • + 976 98114748
  • + 976 94001466
  • + 976 70078080