ВЬЕТНАМ “ФУКУОК – ХО ШИ МИН” АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Vinpearl сафари
  • Grand World зугаа цэнгэлийн төв
  • Далай амьтдын аквариум
  • Усан парк
  • Гэрлийн шоу
  • VinWonders парк
  • Хотын аялал
  • Музей
  • Амьтны хүрээлэн
  • Bitexco Tower
  • Усан онгоцны аялал-Оройн зоог
  • Шоппинг

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 8 өдөр
  • 7 өдөр

Танилцуулга

Хуваарь:

  • 2022/12/22, 29       Хөтөлбөртэй
  • 2023/01/5, 12, 19    Хөтөлбөртэй

Аяллын үнэ (Хөтөлбөртэй):

  • Том хүн- 5,850,000 төгрөг
  • Хүүхэд – 5,600,000 төгрөг (4-12 хүртэлх нас, ортой)
  • Хүүхэд – 4,780,000 төгрөг (4-12 хүртэлх нас, оргүй)
  • Хүүхэд – 4,500,000 төгрөг  (2-4 хүртэлх нас, оргүй)
  • Хүүхэд – 400,000 төгрөг (0-2 хүртэлх нас, оргүй)
5.850.000
    • Өдөр 1: УБ – ХО ШИ МИН – ФУКУОК АРАЛ
      • Өглөө 06:00 цагт Хөшигтийн Хөндий дэх “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд 09:00 цагт хөөрч орон нутгийн цагаар 14:15 цагт Вьетнамын хуучин нийслэл Хо Ши Мин хотод бууна. Хил гаалиар нэвтэрсний дараа орон нутгийн хөтөч та бүхнийг онгоцны буудал дээр тосож оройн нислэгээр Фукуок арал руу хамт ниснэ.
      • VIN OASIS RESORT-5* зочид буудалдаа аяллын автобусаар ирж 1 өрөөнд 2-оор байрлах өрөөнүүдэд байрлан амарна.
      • Зочид буудал: VinOasis Resort 5* | Хоол: Орой
    • Өдөр 2: VINPEARL SAFARI–АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН–БЯЦХАН ВЕНЕЦ
      • Өглөөний цай
      • Фукуок арлын аяллаа эхлүүлнэ. Тус арлын хамгийн том амьтны хүрээлэн болох VINPEARL Сафари руу явна. Энэ амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар, Фламинго шувуу зэрэг маш олон төрлийн амьтад энд байна.
      • Өдрийн хоолоо буудалдаа идсэний дараа хэсэг амсхийгээд Бяцхан Венецийн гудамж бүхий Гранд Ворлд Фукуок-р зочлох болно. Grand World Phu Quoc бол Phu Quoc United Center-д харьяалагддаг зугаа цэнгэл, худалдааны цогцолбор юм. Энд та бүхэн хүссэнээрээ зугаалж зургаа татуулан чөлөөтэй аялж болох ба хүссэн хүмүүс Венец голоор завьтай аялах боломжтой. Энд далайн эргээр зугаалж усанд сэлэх боломжтой.
      • Бид оройн хоолоо буудалдаа зооглосны дараа эргэн ирж үдшийн гэрлэн шоу үзүүлбэрийг үзэж сонирхоод буудалдаа ирж амарна.
      • Зочид буудал: VinOasis Resort 5* | Хоол: Өглөө, өдөр, орой
    • Өдөр 3: VINWONDERS – УСАН ПАРК–ДАЛАЙН АКВАРИУМ
      • Өглөөний цай
      • Ойролцоогоор 50 га талбай бүхий VinWonders Phu Quoc бол Вьетнамын хамгийн том зугаа цэнгэлийн парк бөгөөд Винпеарл Фу Куок аялал жуулчлалын цогцолборт байрладаг. Дэлхийн соёл иргэншлээс санаа авч, олон үлгэрээс санаа авсан 6 багц бүх насныханд таалагдах сонирхолтой тоглоом бүхий 12 сэдэвчилсэн хэсэгтэй парк юм.Энд Аварга том далайн амьтдын аквариум үзэж, Усан парк дээр хөгжилдөн 20 гаруй нэр төрлийн адал явдалтай тоглоомууд дээр тоглох боломжтой. Энд та өдөржин тоглож өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
      • Орой нь VinWonder парк дээрээ шөнийн гайхалтай гал ус гэрлийн шоу үзээд замдаа ресторанд оройн хоолоо зооглоод буудалдаа ирж амарна.
      • Зочид буудал: VinOasis Resort 5* | Хоол: Өглөө, ... , орой
    • Өдөр 4: ФУКУОК АРАЛ - ЧӨЛӨӨТ АМРАЛТЫН ӨДӨР
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР тул та бүхэн далайн эргийн торгон элсэн дээр амарч, далайн усанд болон усан бассейнд сэлж, казинод орж азаа үзэх зэргээр өдрийг өнгөрүүлэх боломжтой.
      • Зочид буудал: VinOasis Resort 5* | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 5: ФУКУОК АРАЛ–ХО ШИ МИН НИСЛЭГ
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч онгоцны буудал руу хүргүүлнэ.
      • Нислэгийн цаг өдөр таарах тул өдрийн хоолоо онгоцны буудал дээр өөрсдийн сонголтоор авч идэх боломжтой.
      • Вьетнамын Хо Ши Мин хотын чиглэлд нисч 4 одтой буудалд ирж, байрлана.
      • Оройн хоолоо иднэ.
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: 4* | Хоол: Өглөө, ... , орой
    • Өдөр 6: ХО ШИ МИН ХОТЫН АЯЛАЛ
      • Өглөөний цай
      • Хо Ши Мин хотоор 2 давхар автобустай тойрон аялалдаа гарна. Энэ аяллаар музей, амьтны хүрээлэн, Сайгон гол, Бен Тан зах, Буй Виен, Фам Нгу Лао, Нгуен Хюэ гэх мэт олон үзэсгэлэнтэй архитектурын өөр өөр шийдэлтэй гудамжуудыг харах ба чөлөөт өдрөөрөө аялах болон үзэх олон сайхан санаа авч болно.
      • Хо Ши Мин хотын хамгийн өндөр барилга болох Bitexco Tower-т гарч хотыг бүхэлд нь тольдон харж мэлмийгээ баясгаад, Вьетнам улсын үндэсний хувцасны музейд зочилно.
      • Орой Хо Ши Мин хотын Сайгон голоор усан онгоцоор аялан 5 төрлийн оройн зоогноос сонгон идэнгээ хотын оройн үзэсгэлэнт үзэмжийг тольдоорой.
      • Зочид буудалдаа ирж амарна.
      • Зочид буудал: 4* | Хоол: Өглөө, ... , орой
    • Өдөр 7: ХО ШИ МИН ХОТ–ЧӨЛӨӨТ ӨДӨР–ШОППИНГ
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР тул та өөрийн хүслээр өнгөрүүлэх боломжтой. Хо Ши Мин хотын томоохон худалдааны төв, зах, Outlet дэлгүүрээр явж хүссэн худалдан авалтаа хийж, орчин тойронтойгоо танилцаж, зочид буудлын хажууханд байх жуулчдын ихээр очдог Бен Тан захаар зочлоорой. Энд бэлэг дурсгал, торго дурдан, бэлэн хувцас, чихэр жимс гэх мэт олон төрлийн зүйлс байна. Мөн казинод тоглож азаа үзэн өдрийг өнгөрүүлж болно.
      • Зочид буудал: 4* | Хоол: Өглөө, ... , ...
    • Өдөр 8: УЛААНБААТАР БУЦАХ НИСЛЭГ
      • Өглөөний цайны дараа бид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгальтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөртлөн Хо Ши Мин хотоос Улаанбаатарын чиглэлд нисч, ДУРСАМЖ бүтээсэн аяллаа өндөрлөнө.
      • Хоол: Өглөө, ... , ...
    • “УБ - ХО ШИ МИН -УБ” 2 талын нислэг
    • “Хо Ши Мин -ФУКУОК- Хо Ши Мин” орон нутгийн 2 талын нислэг
    • Фукуок аралд 4 шөнө 5*одтой зочид буудалд байрлах төлбөр /нэг өрөөнд 2-р байрлана/
    • Хо Ши Мин хотод 3 шөнө 4*одтой зочид буудалд байрлах төлбөр
    • Фукуок арлын аялал
    • Хо Ши Мин хотын аялал
    • Усан онгоц дээрх оройн зоог
    • Автобус, унаа тээврийн үйлчилгээ
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Монгол хөтөч, орон нутгийн хөтчийн үйлчилгээний зардал
    • Визний хураамж
    • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
    • Хувийн хэрэглээний зардлууд
    • Хөтөлбөрт заагдаагүй хоол
    • Чөлөөт өдөр болон чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний зардал
    • Казинод тоглох зардал
    • Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал
    • Хөтчийн гарын мөнгө
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа хилээр гарах өдрөөс тооцон 6 сарын хугацаанд хүчинтэй, 2 сул хуудастай байх
      • Ковид19-ийн эсрэг вакцины 2 буюу бүрэн тунд хамрагдаж 14 хоносон байх.
      • Вакцинд хамрагдсан гэрчилгээг www.e-mongolia.mn вебсайт руу орж хэвлэж авч явах
      • Вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчийн хамт аялах боломжтой ба 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгөх
      • Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө нисэх буудал дээр ирж, бүртгэл хийлгэх
      • Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх.
      • УБ-Хо Ши Мин-УБ руу гар тээш 5 кг, ачаа 23 кг-аас илүүгүй байх, илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр төлөхийг анхаарах. Дотоодын дамжин нислэгийн гар тээш 5 кг, ачаа 15 кг байна.
      • Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаварыг аялагч өөрөө хариуцна.
      • Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/. Эдгээрийн хүчин чадлын хэмжээс нь балраагүй тод байх, гаалийн ажилчид шалгаж оруулахыг анхаарах. Хэрэв задаргаа орсон юмуу хүчин чадлын хэмжээс нь стандартын бус байвал хурааж авах магадлалтайг анхаарах.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • + 976 98114748
  • + 976 94001466
  • + 976 70078080