ИТГЭЛТ ХАМБА-УЛААН ҮД-БАЙГАЛЬ ДАЛАЙН АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Улаан-Үд хот
  • Иволгин дацан
  • Итгэлт хамба
  • Байгаль нуур
  • Орос үндэсний хоол
  • Шоппинг: Центральный рынок зах, Годон гутлын худалдаа, Фосуда, Светофор, Галакси центр, Пионер, Абсолют

4 өдөр / 4 шөнө

  • 4 өдөр
  • 4 шөнө
  • Аяллын унаа

Танилцуулга

Улаан-Үд хотоор аялан, шоппинг хийж, Итгэлт Хамбад сүсэглэн залбирч, дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Байгаль нуураар аялцгаая.

480,000
    • Өдөр 1: УЛААНБААТАР – СЭЛЭНГЭ- АЛТАНБУЛАГ
      • Заагдсан цагт аяллын унаандаа сууж Улаан-Үд хотруу хөдөлнө.
      • Сансар супермаркет дээр зогсож замын хүнс авна.
      • Бамбарууш зогсоол дээр ирж түр зогсолт хийнэ.
      • Автобусандаа “хөгжөөнт тоглоом, караоке, диско” зохион байгуулна.
      • Дархан хотоор дамжин өнгөрнө
      • Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болох Сайханы хөтөл, Гурван голын бэлчир, Ээж модонд мөргөнө.
      • Оройн хоол /аялагчид өөрсдөө/
      • Алтанбулаг, Хиагтын хил дээр ирж Монгол улс, ОХУ-ын хил гаалиар нэвтрэн гарна.
    • Өдөр 2: АЛТАНБУЛАГ- УЛААН-ҮД-БАЙГАЛЬ НУУР
      • 09:00 Итгэлт хамбын Иволгин дацанд мөргөнө. /300 рубль, 2 өнгийн хадаг, дээл бэлдэх/
      • 13:00 Улан-Үдэ хотод өдрийн хоол иднэ. Өдрийн хоолы дараа Байгаль далайруу хөдөлнө
      • 18:00 Байгаль далайн эрэг дээрх амралтын өрөөндөө орно.
      • 19:00 Оройн хоол
      • 22:00 Галын наадам, диско бүжигтэй
      • 24:00 Амарна.
    • Өдөр 3: БАЙГАЛЬ НУУР
      • 08:00 Өглөөний цай
      • 11:00 Аяллын автобусандаа сууж, халуун рашаан, мэлхий хад, далайн эргийн аялалдаа явна
      • 15:00 Өдрийн хоол
      • 19:00 Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг: Бусад цаг чөлөөт буюу Байгаль далайн эргээр зугаална.
    • Өдөр 4: БАЙГАЛЬ НУУР - УЛААН-ҮД - УЛААНБААТАР
      • 07:00 Өглөөний цайны дараа Улаан-Үд хот руу хөдөлнө.
      • Шоппинг: Центральный рынок зах, Годон гутлын худалдаа, Фосуда, Светофор, Галакси центр, Пионер, Абсолют зэрэг дэлгүүрээр орно.
      • Улаан-Үд хотын Төв талбай дээр ирж, дурсгалын зургаа татуулна. Тус талбайн голд Ленниний хамгийн том толгойн хөшөө, талбайг тойроод Улаан-Үд хотын Парламентын ордон, Дуурийн театр, усан оргилуур зэрэг байдаг.
      • 14:00 Өдрийн хоол идээд Улаан-Үдээс хөдөлнө.
      • 18:00 Итгэлт Хамбын хүйтэн рашаан буюу таван цулын дотор эрхтэнд сайн сахарын рашаан орно. /Рашаан авах сав бэлдэх/
      • 18:30 Итгэлт Хамбын гэр музейг үзнэ.
      • Хиагтын зүг хөдөлнө. Хиагт, Алтанбулагийн хил дээр хүрнэ.
      • 22:00 Хил гаалиар нэвтэрнэ.
      • Оройн хоол /Алтанбулаг хилийн чөлөөт бүсэд аялагчид өөрсдөө/
      • Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
      • Улаанбаатар хотод ирснээр бидний ДУРСАМЖ бүтээсэн аялал маань өндөрлөнө
    • Жуулчны баазад байрлах төлбөр
    • Аяллын орос хэлтэй хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Аяллын унаа тээвэр, жолоочийн үйлчилгээ
    • Аяллын компаний зөвлөх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт төлбөртэй үйлчилгээ, хоол, хүнс, уух зүйлс
    • Итгэлт Хамбад мөргөх сүсэгтэн олны хандив /300рубль/
    • Аяллын даатгал
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө, санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспорт авснаас хойш гоо сайхны мэс засалд орсон бол эмчийн бичигтэй, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж явах.
      • Оросын хилээр гарахад 48 цагийн дотор шинжилгээг өгч, “СӨРӨГ” хариугаа цаасаар хэвлүүлж, тамгалуулан авч явна. /Аялал гарахын өмнөх өдөр шинжилгээг өгч, хариугаа авсан байх/
      • Улаан-Үд хот, Байгаль нуур нь Монголын цаг агаартай ойролцоо байдаг.
      • Аялалд аав, ээж нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Хүүхдийг төрөл садангийн хүн хариуцан явах бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • РУБЛЬ (RUB), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
      • Итгэлт Хамбад мөргөхдөө цагаан болон цэнхэр өнгийн хадаг авч явах. Хэрхэн мөргөх зааврыг аяллын хөтөч тайлбарлаж өгнө.
Холбоо барих

О.Анударь

Аялалын зөвлөх
  • 94001466
  • 94001377
  • 88887405