Танилцуулга
1600 жилийн түүхтэй Япон улсын үндэсний спорт мэргэжлийн сумо бөхийн “Нацү башё” буюу зуны барилдааныг үзэх аяллыг санал болгож байна. Энэ цаг үед Монголоос төрсөн аваргууд Японы мэргэжлийн сүмогийн түүхэн рекордуудыг шинэчилж, их аваргын нэр төрийг хадгалж явна.
Монголчууд сүмод барилдаж эхлээд 26 жил /2018 он/ болж байгаа ч энэ хугацаанд 4 Монгол ёкозүна төрсөн нь маш өндөр амжилт. Түүнчлэн Озэки, Сэкивакэ, Комүсүби зэрэг цолыг олон Монгол аавын хүү авч, сүмогийн дэвжээг эзэгнэж байгаа билээ.