“ТОКИО–ФҮЖИ УУЛ” АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Хотын аялал
  • Скай Трий цамхаг
  • Асакуса-Сенсожи сүм
  • Сумогийн ордон
  • Усан онгоцны аялал
  • Одайба арал
  • TEAMLAB гайхамшигт гэрлийн музей
  • Фүжи уул
  • Виноны үйлдвэр
  • Халуун рашаан
  • Гүзээлзгэний хүлэмж
  • Ширайто хүрхрээ
  • Шоппинг
  • Хоол

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 6 өдөр
  • 5 шөнө
  • нислэг
  • зочид буудал
  • Халуун рашаан

Танилцуулга

Япон нь далайгаар хүрээлэгдсэн, урдаас хойш сунаж тогтсон арлын улс юм. Токио хот нь Япон улсын нийслэл бөгөөд, 47 мужийн нэг. Дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын тоонд ордог бөгөөд хүн амын тоо нь 14 саяыг даваад байна. Токио хот нь 23 дүүрэг, баруун талын Тама бүсийн 30 дагуул  хот Изү, Огасавара арлын 9 бага хот болон тосгодоос бүрддэг. Дэлхийд эдийн засгаараа Нью-Йорк хотын дараа хоёрдугаарт ордог. Яманаши нь үзэсгэлэнт байгаль, дарс үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд энд Фүжи хайрхан, (Фүжигоко гэдэг нь Фүжи уулын хойд бэлд байх таван нуурыг хэлнэ) Яманака-ко, Кавагучи-ко, Сай-ко, Шожи-ко, Мотосу-ко хэмээх 5 нуур, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс байдаг. Эрт дээр үед Фүжи уулын галт уулын дэлбэрэлтээс үүссэн лаавын урсгал газар нутгаар тархаж, гол мөрнийг боож, улмаар эдгээр нуурууд үүссэн байна.

3,190,000 + Нислэгийн тийз
    • Өдөр 1: УЛААНБААТАР – НАРИТА - ТОКИО
      • 04:45 цагт Хөшигтийн хөндийн “Чингис хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэн, хил гаалиар нэвтэрнэ.
      • 07:45 цагт ОМ501 дугаартай нислэгээр Токиогийн чиглэлд хөөрнө.
      • 13:40 цагт “Нарита” ОУНБуудалд газардана
      • Аяллын хөтөч тосон авч, Наритагаас Токио руу хөдөлнө. Хөтөч аяллын зааварчилгаа өгнө
      • 17:00 ТОКИО SKY TREE цамхаг ТВ сүлжээ дамжуулах Япон улсын төдийгүй дэлхийн хамгийн өндөр цамхаг бол “Sky Tree” юм. Тус цамхаг 2011 онд ашиглалтад орсон, 634 метр өндөр цамхаг. Sky tree цамхаг нь өндөр дээрээс Токио хотыг тольдон харах боломжийг өгдөг бөгөөд суурийн байгууламж нь 5 давхар хүртэл шоппинг центр, худалдаа үйлчилгээ, ресторан төвлөрсөн газар.
      • Зочид буудалдаа байрлана.
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
    • Өдөр 2: ТОКИО АЯЛАЛ
      • Өглөөний цай
      • 09:00 цагт зочид буудлаас хөдөлнө.
      • АСАКУСА дүүргээр аялан, жуулчдын очих дуртай эртний түүхт Шинто шашны Сэнсоожи сүмийг үзнэ. 1400 гаруй жилийн түүхтэй Асакуса дүүргийн Сэнсоожи сүм нь Токио хот дахь хамгийн эртний сүм юм. Шинто шашны сүм болох сэнсоожи сүм болон “Nakamise” худалдааны гудамжаар аялна. Та энэ гудамжинд Японы Үндэсний хувцас “Юката” өмсч, зургаа авахуулах, сүм үзэж, худалдааны гудамжаар алхах, мөн “Хүн тэрэг” хөлслөн явах боломжтой.
      • 11:30 СУМОГИЙН ОРДОН үзнэ
      • 12:15~13:30 УСАН ОНГОЦонд сууна.
      • 13:45 Өдрийн хоол
      • ОДАЙБА АРАЛ Хүний гараар бүтээгдсэн хиймэл арал гэгдэх “Одайба” нь олон төрлийн дэлгүүрүүд болон үзвэр үйлчилгээний газруудаараа алдартай. Далайн эрэг дээрээс алдарт “Rainbow bridge” мөн харагдана. Одайба-д АНУ-ын “Эрх чөлөөний хөшөө”-ний мини хувилбар нь байх бөгөөд уг хөшөө нь Япон болон Франц улсын эв найрамдлыг бэлгэддэг байна.
      • Чөлөөт цаг /Шоппинг/ Uniqlo, ZARA, H&M, GAP г.м хувцасны дэлгүүр, 100 иен дэлгүүр, гоо сайхан, гэр ахуйн дэлгүүр мөн дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрээр худалдаа хийгээрэй.
      • Зочид буудалдаа ирж амарна.
    • Өдөр 3: ТОКИО ХОТ – ЯМАНАШИ АЯЛАЛ
      • Өглөөний цай
      • 09:00 Зочид буудлаас хөдөлнө.
      • 10:00 TEAMLAB гайхамшигт гэрлийн музей үзнэ.
      • ШИБУЯА ДҮҮРЭГ:Токио хотын Шибуяа дүүргийн 4 замын уулзвар нь гэрлэн дохио солигдох үед нэг дор хамгийн олон хүн явж өнгөрдгөөрөө алдартай. Мөн Хачико нохойн хөшөө энэ дүүрэгт байрладаг билээ. Олон төрлийн дэлгүүр, зоогийн газруудаас гадна олон сонирхолтой үзвэр үйлчилгээ, залуу авьяастнуудын гайхалтай үзүүлбэрүүдийг Шибуяа-ын гудамжинд үзэж сонирхож болно.
      • 13:00 Өдрийн хоол
      • 15:00 Яманаши, Шизүока, Канагава гэх 3 аймгийн нутаг дэвсгэрийг хамран орших дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Фүжи уул руу явна. (Ойролцоогоор 2 цаг явна.)
      • Рёкан буюу Япон маягийн халуун рашаан бүхий буудалд байрлана.
      • Оройн хоол (Зочид буудалдаа япон үндэсний хоол зооглоно.)
      • Амралт, чөлөөт цаг: Халуун рашаанд орж аяллын алжаалаа тайлан амраарай. Мөн япон үндэсний хувцас болох юката өмсөн буудлын эргэн тойрноор цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын зургаа татуулаарай.
    • Өдөр 4: ЯМАНАШИ – ТОКИО
      • Өглөөний цай
      • 08:50 Зочид буудлаас хөдөлнө.
      • 09:00 Усан үзмийн талбай, WINERY-д зочилно. Яманаши муж нь Япондоо усан үзмийн тариалалт, вино үйлдвэрлэлээрээ алдартай. Тухайн нутгийн онцлог бүхий усан үзмийн талбайгаар зочлох, виноны жижиг үйлдвэртэй танилцана
      • Гүзээлзгэний хүлэмжээр зочилно. Энд та хүлэмжинд ургасан шинэхэн гүзээлзгэнийг өөрийн гараар түүн 30 минутын турш хүссэнээрээ идэх боломжтой юм.
      • ЮНЕСКО-ийн Дэлхийн Соёлын өвд бүртгэгдсэн, Японы алдартай хүрхрээний нэг ШИРАЙТО ХҮРХРЭЭ-г очиж үзнэ.
      • 13:00 Өдрийн хоол
      • 14:30 Агаарын лифтэнд суун Качикачи уулан дээр гарч Фүжи уулыг бүтнээр нь харна.
      • 16:00 Токио хот руу хөдөлнө.
      • Оройн хоол зочид буудлын ойролцоо иднэ.
      • Амралт чөлөөт цаг
    • Өдөр 5: ТОКИО: ЧӨЛӨӨТ ӨДӨР
      • 07:00 Өглөөний цай
      • ЧӨЛӨӨТ ӨДӨР: Та энэ өдөр хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ авах боломжтой. Жнь: Disneyland гэх мэт /хөтөч унаагаар үйлчлэхгүй/
    • Өдөр 6: ТОКИО - УЛААНБААТАР
      • Өглөө цай /Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Нарита нисэх онгоцны буудал руу явна.
      • Онгоцны буудалд CHECK in хийнэ.
      • 14:40 цагт OM 502 нислэгээр “Нарита” ОУНБуудлаас хөөрнө.
      • 19:15 цагт Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал өндөрлөнө.
    • УБ - Токио – УБ хоёр талын ОУ-ын тийз
    • Зочид буудал /2 ортой өрөө/
    • Нисэх буудлаас тосох, хүргэх төлбөр
    • Токио, Яманаши хотуудын аялал
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын тээврийн үйлчилгээ (чөлөөт өдрийн унааны зардал багтаагүй)
    • Япон хэлтэй хөтөч-орчуулагч
    • Визний төлбөр, үйлчилгээ
    • Гадаадад зорчигчийн аяллын даатгал
    • Аяллын компаний үйлчилгээ, зөвлөгөө
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй хоол, бусад нэмэлт үйлчилгээний төлбөр
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр
    • Тус аялал нь Япон улсын Токио хот болон Яманаши мужид явагдана. УБ-Токио-УБ шууд нислэгээр аялах бөгөөд УБ-Нарита чиглэлд 4.5 цаг нисэх ба буцах үед агаарын урсгалаас хамаараад 5.5 цаг нисэх болно. Аялалд гарахын өмнө та дараах зүйлсийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой.
      • Аялагч таны гадаад паспорт зөрчилгүй байх ба хүчинтэй хугацаа нь дор хаяж 6 сарын нөөцтэй байна.
      • Гадаад паспорт авснаас хойш гоо сайхны мэс засалд орсон бол эмчийн бичигтэй, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж явах. Виз гарахад шаардлагатай материалыг шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү.
      • Аялалд аав, ээж нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Хүүхдийг төрөл садангийн хүн хариуцан явах бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • Гэрээний дагуу аялах бөгөөд гэрээнд тусгаагүй зүйлийг шаардахгүй байхыг анхаарах.
      • Өөрөөс хамаарах хувийн бэлтгэлээ сайтар бэлтгэж хангасан байх. Цаг агаарын нөхцөлд тааруулан хувцасаа тохируулан бэлдэх. Авч явах ачаа нь овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачиж буулгахад хүндрэлгүй байх.
      • Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар ачааг авч явахгүй байх.
      • Хил гаалиар гарах үед хувцасныхаа халаасанд хумсны хутга, хайч, хутга, тонгорог гэх мэт үзүүр иртэй зүйлүүд, 100мл-ээс дээш хэмжээний шингэн зүйл зэргийг авч явахгүй байхыг анхаарах. Тэдгээр зүйлсийг авч яваа бол том тээшиндээ хийсэн байх.
      • Элдэв хууч өвчинтэй бол эмчээс зөвлөлгөө авах, байнга уудаг эм зэргийг марталгүй авч явах. Ойр зуур эм бэлдэж авч явах шаардлагатай ба эмнэлгийн үйлчилгээ нэлээд үнэтэй байдаг гэдгийг санах.
      • Аялагч та гар тээшээ 5 кг, хадгалуулах ачаагаа 23 кг-д тохируулах нь зүйтэй бөгөөд илүү гарсан тохиололд ачааны төлбөр төлөх болохыг анхаарах.
Холбоо барих

Б.Өлзий

Аяллын зөвлөх
  • +976 94001377
  • +976 94001466
  • +976 88887405