Танилцуулга
Япон нь далайгаар хүрээлэгдсэн, урдаас хойш сунаж тогтсон арлын улс юм. Токио хот нь Япон улсын нийслэл бөгөөд, 47 мужийн нэг юм. Дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын тоонд ордог бөгөөд хүн амын тоо нь 14 саяыг даваад байна. Токио хот нь 23 дүүрэг, баруун талын Тама бүсийн 30 дагуул хот Изү, Огасавара арлын 9 бага хот болон тосгодоос бүрддэг. Дэлхийд эдийн засгаараа Нью-Йорк хотын дараа хоёрдугаарт ордог. Яманаши нь үзэсгэлэнт байгаль, дарс үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд энд Фүжи хайрхан, (Фүжигоко гэдэг нь Фүжи уулын хойд бэлд байх таван нуурыг хэлнэ) Яманака-ко, Кавагучи-ко, Сай-ко, Шожи-ко, Мотосу-ко хэмээх 5 нуур, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс байдаг. Эрт дээр үед Фүжи уулын галт уулын дэлбэрэлтээс үүссэн лаавын урсгал газар нутгаар тархаж, гол мөрнийг боож, улмаар эдгээр нуурууд үүссэн байна.