“ЖИНИНЬ-ХӨХ ХОТ” АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Water World 5 одтой цогцолбор
  • 33 төрлийн халуун рашаан
  • Усан парк
  • Жининь хотын аялал
  • Хөх хотын аялал
  • Олон төрлийн буфет хоол
  • Outlet mall

Аяллын үргэлжлэх хугацаа

  • Пүрэв, Ням гараг бүр аялалтай
  • 7 өдөр
  • 6 шөнө
  • Галт тэрэг
  • Аяллын автобус

БНХАУ-ын ӨМӨЗОрны Жининь, Хөх хот  руу хайртай гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо аялж, 5 одтой Water World цогцолборт бууж, алжаал ядаргаагаа тайлан, ая тухтай амрах боломжийг олгож байгаадаа таатай байна.

Water World цогцолбор нь: 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун бассейн, хосын болон нийтийн кино театр, 5 одтой зочид буудал, автомат тоглоомын газар, хүүхдийн усан парк, массаж, бүсгүйчүүдэд зориулсан алжаал тайлах үйлчилгээ, фитнес, ресторан, кофе шоп, шоу үзүүлбэр, club, цайны ёслолын өрөө зэрэг маш олон үйлчилгээг нэг дор багтаасан.

Аяллын хуваарь: Долоо хоногийн пүрэв, ням гараг бүр аялалтай

Аяллын төлбөр:

  • Том хүн: 850,000₮
  • Хүүхэд(2-9 нас, оргүй): 550,000₮
  • Хүүхэд(10-12 нас, оргүй): 600,000₮
850,000
    • Өдөр 1: УБ - Замын-Үүд
      • ... цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр цугларч, галт тэргэнд суун, ... цагт Замын-Үүд рүү хөдөлнө. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
    • Өдөр 2: Замын-Үүд - Эрээн - Жининь
      • Өглөө ... цагт Замын-Үүдэд ирнэ.
      • Төмөр замын вокзал дээрээс хилээр гарах .... цагийн автобусанд суун хил гаалиар нэвтэрнэ.
      • Эрээн хотын авто вокзал дээр ирэхэд аяллын автобус тосон авна.
      • Өдрийн хоол: /Буфет ресторан, ус, ундаа, цай багтсан/, үнэ 40 юань аялагчид өөрсдөө мөнгөө төлнө.
      • Аяллын унаандаа сууж, Жининь хот руу явна. (~ 4-5 цаг)
      • Жининь хотод ирж, 5 одтой Water World цогцолборын амралтын өрөөнд байрлана. Жич: Зочид буудлын өрөөнд байрлах бол нэмэлт төлбөртэй
      • Оройн хоол (буфет)
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.
      • Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
    • Өдөр 3: Жининь - Хөх хот аялал
      • Өглөөний цай (буфет)
      • 10:00 цагаас Жининь хотын аялал: Хүслийн суврага
      • Хөх хот руу явна. (150 км)
      • ӨМӨЗОрны Үндэсний Музейг үзнэ.
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа амарна. (Чөлөөт цаг)
    • Өдөр 4: Хөх хот аялал
      • Өглөөний цай
      • Шоппинг Outlet mall
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа амарна. (Чөлөөт цаг)
    • Өдөр 5:Хөх хот - Эрээн хот
      • Өглөөний цай
      • Буудлын өрөөг хүлээлгэн өгөөд, Эрээн хот руу буцна.
      • Эрээн хотод ирж, зочид буудалд байрлан амарна.
      • Оройн хоол
      • Өөрийн хүслээр шоу хөтөлбөр авах боломжтой.
    • Өдөр 6:
      • Өглөөний цай
      • 12:00 цагт Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • 2 улсын хил гаалиар нэвтрэн орж ирнэ.
      • Замын-Үд хотын төмөр замын авто вокзал руу явна.
      • ... цагт галт тэргээр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
    • Өдөр 7:
      • Өглөө ... Улаанбаатарт ирж, бидний ДУРСАМЖ дүүрэн аялал маань амжилттай өндөрлөнө.
    • Аяллын даатгал
    • "УБ-Замын Үүд-УБ" галт тэрэгний тасалбар
    • "Замын Үүд-Эрээн-Замын-Үүд" 2 талын хилээр нэвтрэх автобусны төлбөр
    • Автобус, унаа тээврийн үйлчилгээ
    • Жининь “Water World” 5 одтой алжаал тайлах цогцолборын амралтын өрөөнд байрлах төлбөр
    • Хөх хотод 2 хоног байрлах зочид буудал (1 өрөөнд 2 хүн)
    • Эрээн хотод 1 хоног байрлах зочид буудал (1 өрөөнд 2 хүн)
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Халуун рашаан, саун, бассейнд орох төлбөр
    • Хөтөлбөрт багтсан хоол: Өглөө-4, орой-4
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Угтах, үдэх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй өдрийн хоол, нэмэлт төлбөртэй үзвэр үйлчилгээ, замын хоол хүнс
    • Зочид буудлын өрөөнд ганцаар байрлах нэмэлт төлбөр
    • Жининьд 5 одтой зочид буудалд тусдаа өрөө авбал - (1 ортой өрөө нь 1 өдрийн-198 юань)
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
      • Хятад улсад Facebook, Instagram, Viber зэрэг апп нь энгийн хэрэглээнд ашиглах боломжгүй байдаг тул WE CHAT апп-ыг заавал татан, ашиглаж болох хүртэл тохиргоог хийх.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 9400 1466
  • +976 9400 1377