“Хайлаар~Манжуур” 2 хотын аялал

Аяллын үзвэрүүд

  • Чингисийн талбай
  • Түүхийн музей
  • Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
  • “Мартёшка” зочид буудал
  • Алжаал тайлах 9 төрлийн халуун рашаан
  • Худалдааны тбвүүд
  • Гүзээлзгэнэ бамбаруушийн цэцэрлэгт хүрээлэн

5 өдөр 4 шөнө

  • 5 өдөр
  • 4 шөнө
  • Шууд нислэг
  • Аяллын автобус

Хайлаар - Манжуур 2 хотын аялал

БНХАУ-ын ӨМӨЗОрны Хайлаар хот нь Хятад улсын умард  нутгуудтай хамгийн ойр хиллэдэг бөгөөд ОХУ-ын хилээс 110 км, Монгол улсын хилээс 160 км зайтай, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Хөлөнбуйр мужийн гол төв юм. Хайлаар нь хилийн дагуух ОХУ-ын Чита хот, Монгол улсын  Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн. Хайлаар хотод Манжуур хотыг бодвол Өвөрмонголчууд ихээр амьдардаг. Монголын түүхтэй салшгүй холбоотой түүхэн газар билээ. Бид УБ-аас Хайлаар хот руу шууд нислэгтэй,  3 шөнө/4 өдөр, 4 шөнө/5 өдрийн аяллаа санал болгож байна.

880,000
    • Өдөр 1: Улаанбаатар-Хайлаар-Манжуур
      • “Чингис Хаан” ОУНБуудалд 08:00 цагт цугларч бүртгэл хийлгэнэ. 11:00 цагт Улаанбаатараас Хүннү эйр компанийн шууд нислэгээр Хайлаар хот руу ниснэ.
      • 12:50 цагт Хайлаар хотын нисэх онгоцны буудал дээр бууж Монгол хөтөч тосож авснаар аялал маань эхэлнэ.
      • Өдрийн хоол
      • Чингисийн талбай үзнэ.
      • Худалдааны төвөөр зочилно.
      • Манжуур хотын зүг хөдөлнө. /200 км 3 орчим цаг явна/
      • Буудалдаа байрлаж, шоу тоглолт үзэнгээ оройн зоог барьж цагийг таатай өнгөрөөх болно.
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 2: Манжуур хотын аялал
      • 07:00-09:00 цагт өглөөний цай.
      • Манжуур хотын аялал: /09:30 цагийн үед/  Хуримын ордонг гаднаас нь үзнэ.  Манжуур музей үзнэ.  Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнтэй танилцана.  Гүзээлзгэнэ бамбаруушны цэцэрлэгт хүрээлэнгээр зочилно.  Мартёшка зочид буудлын нэг давхараар зочилно.
      • Өдрийн хоолоо эргэдэг цамхаг дотор идэх зуураа Манжуур хотыг бүхэд нь тольдон харах ба “Орос-Хятадын хилийн хаалга” -г мөн харах боломжтой.
      • Чөлөөт цаг тул Ванда их дэлгүүр орох /Чөлөөт цаг тул оройн хоол байхгүй, унаа, хөтчөөр үйлчлэхгүй болно./
      • Зочид буудалдаа ирж амарна.
    • Өдөр 3: Чөлөөт өдөр
      • 07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайгаа уух
      • Чөлөөт өдөр /энэ өдөр хоол байхгүй, хөтөч, унаагаар үйлчлэхгүй болно/
      • Зочид буудалдаа ирж амарна.
    • Өдөр 4: Хайлаар хотын аялал
      • 07:00-09:00 өглөөний цай ууна.
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
      • Хайлаар хотын зүг хөдөлнө. /200км 3 цаг явна/
      • Өдрийн хоол иднэ / буфет хоол /
      • Чөлөөт цаг /дэлгүүр хэсэх 3 цаг/
      • Эргэж цуглараад зочид буудлын өрөөгөө хүлээж аваад буудлын дор байрлах “Халуун рашаан” болон “Саун”-нд орж замын алжаал ядаргаагаа тайлна. /Нэмэлт төлбөр төлөөд биеэ үрүүлэх, массаж хийлгэх боломжтой/
    • Өдөр 5: Хайлаар - Улаанбаатар
      • 07:00 – 09:00 цагийн хооронд өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
      • Хөлөнбуйр музейгээр зочилно
      • 11:00 цагт нисэх онгоцны буудал явах
      • 13:50 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.
      • 15:40 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр бууснаар бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
    • УБ-Хайлаар-УБ чиглэлийн нислэгийн тийз
    • Аяллын хугацаанд үйлчлэх автобус /Хайлаар-Манжуур-Хайлаар/
    • Хөтөлбөрт заагдсан зочид буудал 3*** /1 өрөөнд 2 хүн байрлана/
    • Хөтөлбөрт багтсан үзвэр, халуун рашааны төлбөр
    • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө-4, өдөр-3, орой-1/
    • Аяллын турш үйлчлэх Монгол-Хятад хэлтэй мэргэжлийн хөтөч
    • Чөлөөт өдрийн оройн хоол, хөтөч, унааны зардал
    • Хувь хүний өөрийн зардлаар үзсэн үзвэр үйлчилгээний төлбөр
    • Өрөөнд ганцаараа байрлах зардал
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих

О.Анударь

Аялалын зөвлөх
  • 94001377
  • 88887405