“Хайлаар~Манжуур” 2 хотын аялал (4шөнө/5өдөр)

Аяллын үзвэрүүд

  • Чингисийн талбай
  • Түүхийн музей
  • Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
  • “Мартёшка” зочид буудал
  • Алжаал тайлах саун, амралтын төв
  • Худалдааны төв
  • Гүзээлзгэнэ бамбаруушийн цэцэрлэгт хүрээлэн

5 өдөр 4 шөнө

  • 5 өдөр
  • 4 шөнө
  • Шууд нислэг
  • Аяллын автобус

Хайлаар - Манжуур 2 хотын аялал

БНХАУ-ын ӨМӨЗОрны Хайлаар хот нь Хятад улсын умард  нутгуудтай хамгийн ойр хиллэдэг бөгөөд ОХУ-ын хилээс 110 км, Монгол улсын хилээс 160 км зайтай, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Хөлөнбуйр мужийн гол төв юм. Хайлаар нь хилийн дагуух ОХУ-ын Чита хот, Монгол улсын  Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн. Хайлаар хотод Манжуур хотыг бодвол Өвөрмонголчууд ихээр амьдардаг. Монголын түүхтэй салшгүй холбоотой түүхэн газар билээ. Бид УБ-аас Хайлаар хот руу Даваа, Баасан гараг бүр шууд нислэгтэй,  3 шөнө/4 өдөр; 4 шөнө/5 өдрийн аяллуудаа санал болгож байна.

890,000
    • Өдөр-1 (Даваа): Улаанбаатар ~ Хайлаар ~Манжуур
      • “Чингис Хаан” ОУНБуудалд 10:00 цагт цугларч бүртгэлээ хийлгэнэ.
      • УБ – ХАЙЛААР НИСЛЭГ: 12:50-14:30
      • Өдрийн хоол
      • Хөлөнбуйр хотын Түүхийн музейг үзнэ
      • Манжуур хот руу явна. /200 км 3 цаг явна/
      • Зочид буудалд байрлана.
      • Оройн хоол: Интертэйнмент үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо зооглоно.
      • Амралт, чөлөөт цаг
    • Өдөр-2 (Мягмар): Манжуур
      • 07:00-09:00 цагт өглөөний цай.
      • 09:30 Манжуур хотын аялал: Хуримын ордонг гаднаас үзнэ, Музей, Мишка-Клубника цэцэрлэгт хүрээлэн, “Матрёшка” талбай (гаднаас нь харах)
      • Өдрийн хоолоо эргэдэг цамхаг дотор идэх зуураа Манжуур хотыг бүхэд нь тольдон харах ба “Орос-Хятадын хилийн хаалга” -г мөн харах боломжтой.
      • Ванда худалдааны төвөөр зочилно. Чөлөөт цаг
      • Зочид буудалдаа ирж амарна.
    • Өдөр-3 (Лхагва): Манжуур
      • 07:00-09:00 Өглөөний цай
      • ЧӨЛӨӨТ ӨДӨР: Шоппинг ...
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр-4 (Пүрэв): Манжуур ~ Хайлаар
      • 07:00-09:00 Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
      • Хайлаар хот руу явна. /200км, ~3 цаг/
      • Өдрийн хоол иднэ /буфет хоол/
      • Зочид буудалдаа ирж байрлана.
      • Чөлөөт цаг: Шоппинг
      • Орой тогтсон цагтаа цуглаад “Муфу” саунд орж алжаалаа тайлан амарна.
    • Өдөр-5 (Баасан): Хайлаар ~ Улаанбаатар
      • 07:00 – 09:00 Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Хайлаар хот: Чингисийн талбайг үзэж, дурсгалын зургаа авахуулна.
      • Хайлаар хотын нисэх буудал руу хүргүүлнэ.
      • ХАЙЛААР ~ УБ НИСЛЭГ: Хүннү эйр 16:00-17:40
      • Бидний ДУРСАМЖ дүүрэн аялал өндөрлөнө.
      • Амьдралдаа дурсамж бүтээхээр хамтдаа аялсан танд баярлалаа.
    • "УБ-Хайлаар-УБ" шууд нислэгийн тийз
    • Аяллын унаа тээвэр
    • Зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
    • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээ
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Монгол-Хятад хэлтэй хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт багтснаас бусад зардал
    • Нэмэлт үзвэр үйлчилгээ, хоол
    • Зочид буудлын өрөөнд ганцаараа байрлах нэмэлт төлбөр
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих

Дашдэлгэр

Аяллын зөвлөх
  • 94001466
  • 94001377
  • 88887405