Танилцуулга
Чичихар хот нь Хэйлунжян мужийн Харбин хотын дараа орох хоёр дахь том хот бөгөөд 5 сая орчим хүн амтай, Хятадын чухал цэргийн аж үйлдвэрийн төв юм. Мөн аялал жуулчлалын үзэсгэлэнт хот бөгөөд Чичихар хотоос Хайлар хот 500 км зайтай, галт тэргээр 8 цаг, Харбин хот 300 км зайтай, өндөр хурдны галт тэргэр 1.5 цаг явдаг. “Шуйши” рашаан амралтын төв нь жилийн туршид ажилладаг бөгөөд газрын гүнээс гарах рашаан нь хүхэр, лити, стронци зэрэг эрдэс бодисоор баялаг, арьсны өвчин, үе мөчний өвчин зэрэгт тустай. Рашааны температур дунд зэрэг, жилийн турш 40°C орчим байдаг. Тус цогцолборт усан тоглоомын парк, усан гулгуур, бассейн, олон төрлийн халуун рашаан, хүүхдийн тоглоомын талбай, SPA массаж, саун, амралтын танхимуудтай.
Аяллын хуваарь:
- 5 сар: 19
- 6 сар: 2, 9, 16, 23, 30
Аяллын төлбөр:
- Том хүн: 1,220,000₮
- Хүүхэд(3-8 нас): 950,000₮
- Хүүхэд(0-2 нас): 450,000₮