Хайнань арал
Хайкөү нь Хайнань арлын нийслэл хот юм. Хайнань арал нь 1,5 сая хүн амтай бөгөөд одоогоор 8,9 сая хүн оршин сууж байна. Аялал жуулчлалын гол саруудад 11-13 сая хүрдэг. Хайкөү хотод засаг захиргааны газрууд болон их, дээд суургуулиуд нь байрладаг. Дулаан, сэрүүн гэсэн 2 улиралтай. Хамгийн сэрүүндээ +18 хэм, хамгийн халуун нь +41 хэм болно. Хайнань арал нь гарын 5 хуруу шиг хэлбэртэй уулсаас тогтдог. Нийт газар нутгийн хэмжээ нь 34000 мкв. Уулсын өндөр нь 1000 метр. Уулан дээрээ ногоон цайгаа тариалдаг бөгөөд цайны навч нь жижиг, зулзаган байх тусам сайн чанартай, 1-р сортын цай гэж үздэг. Үнэ нь ч үнэтэй байдаг. Хайнань арлын агаар нь цэвэр, эрүүл учраас жуулчид ихээр зорин ирж, амардаг. Тус арлын цэвэр агаарыг савлаад хойд нутгийн (эх газрынхаа) хятад хүмүүстээ зардаг бизнес хүртэл байдаг. Арлын иргэдийн дундаж наслалт нь 95 нас. 56 үндэстэн, ястан амьдарч байна. Хайнань арал нь Саняабэй, Дадунхай, Сиадунхай, Яалунбэй, Хайтанбэй, Дүпүбэй гэсэн 5 эрэг, аралтай. Жуулчид дадунхай эрэгт ихээр ирж, амардаг. Хайтанбэй эрэг дээр бороо их ордог. Хайнань арал нь 12, 1, 2-р саруудад хуурай агаартай байдаг бол 6-р сард хамгийн чийглэг байдаг. 7-р сард хамгийн халуун буюу +41 хэм хүрч халдаг. 2008 оны Олимпийн 1 төрөл болох “Нум сум” харвааны тэмцээн нь Хайнань арал дээр болсон. Аялал жуулчлал нь эдийн засгийнхаа 60 хувийг бүрдүүлдэг гэхээр энэ салбар хэр хэмжээнд хөгжсөн гэдэг нь харагдах болов уу. Хайнань арал нь эко арал бөгөөд нэг ч үйлдвэрлэл байхгүй. Эх газраасаа тог цахилгаанаа татдаг учраас энд тог цахилгааны төлбөр их үнэтэй байдаг. Хайнань арал нь Манго жимс, Акулын тос, Нано кальци, Сувд зэргээрээ алдартай. Хамгийн сайн, чанартай сувдыг та Хайнанаас авах боломжтой. Дэлхийн миссийн тэмцээн нь хэд хэдэн удаа Хайнань арал дээр зохиогдож байсан бөгөөд түрүүлсэн миссийн титмийг сувдаар чимсэн байдаг байна.