“ЖИНИНЬ” ХОТЫН АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • 33 төрлийн халуун рашаан
  • Хүүхдийн усан сан
  • Кино театр
  • Жининь хотын аялал
  • Water world цогцолбор
  • Олон төрлийн буфет хоол

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 6 өдөр
  • 5 шөнө
  • Галт тэрэг
  • Автобус

Танилцуулга

БНХАУ-ын ӨМӨЗОрны Жининь хот руу хайртай гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олноороо аялж, 5 одтой Water World цогцолборт бууж, алжаал ядаргаагаа тайлан, ая тухтай амраарай.

Water World цогцолбор нь: 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, жакуүи, саун бассейн, хосын болон нийтийн кино театр, 5 одтой зочид буудал, автомат тоглоомын газар, хүүхдийн усан парк, массаж, бүсгүйчүүдэд зориулсан алжаал тайлах үйлчилгээ, фитнес, ресторан, кофе шоп, шоу үзүүлбэр, club, цайны ёслолын өрөө зэрэг маш олон үйлчилгээг нэг дор багтаасан.

Том хүн: 750,000₮

Хүүхэд (2-9 нас): 550,000₮

Хуваарь: Мягмар, Пүрэв, Баасан, Ням гараг бүрт

750,000
    • Өдөр 1: УЛААНБААТАР - ЗАМЫН-ҮҮД
      • 16:00 цагт Улаанбаатар төмөр замын авто вокзал дээр цугларч бүртгэл хийлгээд галт тэргэндээ сууна.
      • 16:50 цагт Замын-Үүд рүү галт тэрэг хөдөлнө. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
    • Өдөр 2: ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭН - ЖИНИНЬ ХОТ
      • 07:20 цагт Замын-Үүдэд ирнэ.
      • Автобусанд суун 2 улсын хил гаалиар нэвтэрч, Эрээн хотын автовокзал дээр ирэхэд орон нутгийн хөтөч тосон авна
      • Жининь хот руу аяллын автобусаар явна. (~ 4-5 цаг)
      • Жининь хотод ирж, 5 одтой Water World цогцолборын амралтын өрөөнд байрлана.
      • Оройн хоол (буфет): Олон төрлийн хоол, амттан десерт, ундаа, ус, цай, кофе, пиво багтана.
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, душ, жакузи, халуун чулуун саун, бассейн зэрэгт чөлөөтэй орж алжаалаа тайлан амарна. Мөн энхрий үрсээ тоглоомтой усан санд тоглуулж, цагийг таатай өнгөрүүлэх ба Кино театраар үйлчлүүлэх боломжтой.
    • Өдөр 3: ЖИНИНЬ ХОТЫН АЯЛАЛ
      • 07:00 Өглөөний цай (буфет)
      • 08:00 Жининь хотын аялал: Хүслийн суварга, шоппинг: Wanda Plaza mall, Яболу олон улсын арьсан эдлэлийн худалдааны төв ...
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун, душ, жакузи, халуун чулуун саун, бассейн зэрэгт чөлөөтэй орж алжаалаа тайлан амарна. Мөн энхрий үрсээ тоглоомтой усан санд тоглуулж, цагийг таатай өнгөрүүлэх ба Кино театраар үйлчлүүлэх боломжтой.
    • Өдөр 4: ЖИНИНЬ - ЭРЭЭН ХОТ
      • Өглөөний цай (буфет)
      • 08:00 Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Эрээн хот руу явна (~ 4-5 цаг)
      • Зочид буудалд байрлана.
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
    • Өдөр 5: ЭРЭЭН ХОТ – ЗАМЫН-ҮҮД
      • Өглөөний цай
      • 12:00 Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд, хилээр гарах автобусанд суун 2 улсын хил гаалиар нэвтрэн, Замын-Үүдэд ирж галт тэргэндээ сууна.
      • 18:05 цагийн галт тэргээр Замын-Үүдээс УБ-руу хөдөлнө.
    • Өдөр 6: УЛААНБААТАР
      • 09:20 цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр ирснээр бидний аялал өндөрлөнө.
    • “УБ – Замын-Үүд – УБ” 2 талын галт тэрэгний төлбөр (Плацкарт буюу унтлага)
    • “Замын-Үүд – Эрээн - Замын-Үүд” хилээр нэвтрэх 2 талын автобус
    • Жининь хотын аялал
    • Автобус, унаа тээврийн үйлчилгээ
    • Жининь “Water World” 5 одтой цогцолборын нийтийн амралтын өрөөнд байрлах (2 өдөр)
    • Эрээн хотод зочид буудалд 1 хоног байрлах төлбөр (1 өрөөнд 2 хүн)
    • Хөтөлбөрт заагдсан хоол: Өглөө-3, орой-3
    • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээ, халуун рашаан, саун, бассейн
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Аяллын даатгал (Хятад талд хийгдэнэ)
    • Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээ, замын хоол хүнс
    • Хувийн хэрэглээний зардал
    • Зочид буудлын өрөөнд байрлах нэмэлт төлбөр
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад пасспорт: Тухайн улсын хилээр орох өдрөөс хойш 6 сар буюу 181 хоногийн хугацаанд хүчинтэй байх
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • Хил гаалийн хоригтой эсэхээ шалгасан байх, бичиг баримтын бүрэн бүтэн байдлын аялагч өөрөө хариуцна
      • Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар ачааг авч явахгүй байх.
      • Валют: ЮАНЬ (CNY), Олон улсын виза карт авч явах
      • Wechat app-ыг гар утсандаа татаж, бүртгүүлэн ашигладаг байх
      • Travel Sim: Аялалд явахдаа дата сим авч явах боломжтой.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 9400 1466
  • +976 9400 1377
  • +976 7007 8080