Япон: Гэр бүлийн ДИСНЕЙН аялал

Аяллын үзвэрүүд

  • Диснейлэнд
  • Одайба дүүрэг
  • Музей
  • Асакуса
  • Sky Tree цамхаг
  • Накамисэ худалдааны гудамж
  • Япон үндэсний хоол

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 5 өдөр
  • 4 шөнө
  • Нислэг

Танилцуулга

Дэлхийн өндөр хөгжилтэй Япон орон, тэр дундаа Токио хотоор аялан, түүхийн дурсгалт газрууд, техник технологийн дэвшил, Япон үндэстний зан заншил, бие биенээ хүндэтгэх, эх орноо хайрлах соёл уламжлалтай танилцхаас гадна ДИСНЕЙЛЭНДэд хайртай гэр бүл, хөөрхөн үрс, найз нөхөдтэйгөө тоглож, дахин хүүхэд насандаа очиж, амьдралдаа давтагдашгүй “ДУРСАМЖ”-ийг бүтээх болно.

0
    • Өдөр 1:
      • ... цагт УБ-Токио чиглэлийн шууд нислэгээр ниснэ.
      • Орон нутгийн цагаар ... цагт газардах ба аяллын автобусаар зочид буудал руугаа явна. /Автобусаар Токио хот руу 1 цаг орчим явна/
      • Зочид буудалдаа байрлаад оройн хоолоо идсэний дараа амарна.
    • Өдөр 2:
      • Өглөөний цай
      • Диснэйлэнд рүү явна. Энэ өдрийг Диснэйлэндэд тоглож өнгөрүүлнэ.
      • Орой зочид буудалдаа буцаж ирээд амарна.
    • Өдөр 3:
      • Өглөөний цай
      • Одайба дүүрэгт байх Ирээдүйн шинжлэх ухааны музей үзнэ.
      • Өдрийн хоол
      • Аялал жуулчлалын гол төв болох Одайба дүүрэг рүү явна. Энд та төрөл бүрийн брэндийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
      • Орой зочид буудалдаа ирээд амарна.
    • Өдөр 4:
      • Өглөөний цай
      • Эртний түүхт Асакуса дүүргээр аялан, Накамисэ худалдааны гудамжинд байрлах дэлгүүрүүдээс уламжлалт бэлэг дурсгалын зүйлс худалдан авна.
      • Өдрийн хоол
      • Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Sky tree дээрээс Токио хотын үдшийг харах болно.
      • Оройн хоол
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 5:
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд "Нарита" ОУНБуудал руу хөдөлнө. ... цагаас хөөрч ... цагт "Чингис Хаан" ОУНБуудалд бууснаар энэ удаагийн "ДУРСАМЖ" бүтээсэн бидний аялал амжилттай өндөрлөнө.
    • Визний хураамж
    • Аяллын даатгал
    • "УБ-Токио-УБ" нислэгийн тийз
    • Зочид буудал
    • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр
    • Аяллын хоол
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Аяллын унаа тээвэр, жолоочийн үйлчилгээ
    • Халуун рашаанд орох төлбөр
    • Хувийн хэрэглээний төлбөр
    • Хөтөлбөрт багтаагүй хоол, уух зүйлс
    • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үзвэр үйлчилгээ
    • Тус аялал нь Япон улсын Токио хотод явагдана. УБ-Токио-УБ шууд нислэгээр аялах бөгөөд УБ-Нарита чиглэлд 4.5 цаг нисэх ба буцах үед агаарын урсгалаас хамаараад 5.5 цаг нисэх болно. Аялалд гарахын өмнө та дараах зүйлсийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой.
      • Аялагч таны гадаад паспорт зөрчилгүй байх ба хүчинтэй хугацаа нь дор хаяж 6 сарын нөөцтэй байна.
      • Гадаад паспорт авснаас хойш гоо сайхны мэс засалд орсон бол эмчийн бичигтэй, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж явах.
      • Виз гарахад шаардлагатай материалыг шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү.
      • Аялалд аав, ээж нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Хүүхдийг төрөл садангийн хүн хариуцан явах бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • Гэрээний дагуу аялах бөгөөд гэрээнд тусгаагүй зүйлийг шаардахгүй байхыг анхаарах.
      • Өөрөөс хамаарах хувийн бэлтгэлээ сайтар бэлтгэж хангасан байх. Цаг агаарын нөхцөлд тааруулан хувцасаа тохируулан бэлдэх. Авч явах ачаа нь овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачиж буулгахад хүндрэлгүй байх.
      • Хил гаалиар гарах үед хувцасныхаа халаасанд хумсны хутга, хайч, хутга, тонгорог гэх мэт үзүүр иртэй зүйлүүд, 100мл-ээс дээш хэмжээний шингэн зүйл зэргийг авч явахгүй байхыг анхаарах. Тэдгээр зүйлсийг авч яваа бол том тээшиндээ хийсэн байх.
      • Элдэв хууч өвчинтэй бол эмчээс зөвлөлгөө авах, байнга уудаг эм зэргийг марталгүй авч явах. Ойр зуур эм бэлдэж авч явах шаардлагатай ба эмнэлгийн үйлчилгээ нэлээд үнэтэй байдаг гэдгийг санах.
      • Аялагч та гар тээшээ 5 кг, хадгалуулах ачаагаа 23 кг-д тохируулах нь зүйтэй бөгөөд илүү гарсан тохиололд ачааны төлбөр төлөх болно.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466