INTERPHEX WEEK OSAKA 2023

Танилцуулга

Японы Осака хотод зохион байгуулагдах Азидаа тэргүүлэх үзэсгэлэн нь эмийн үйлдвэрлэл, сэргээн засах эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн “INTERPHEX Week Osaka 2023” үзэсгэлэн нь 2023 онд 9 дэх удаагаа зохион байгуулагдах юм.

Тус “INTERPHEX Week” нэг доор дээрх гурван чиглэлийн тус тусын үзэсгэлэн зохион байгуулагддагаараа онцлог юм.

Үзэсгэлэнд 350 гаруй компани оролцож, өөрсдийн шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн судалгааны үр дүнгүүдээ танилцуулдаг бөгөөд тухайн салбар салбарын 25000 гаруй хүн ирж үздэг том арга хэмжээ болдог. Үзэсгэлэнгийн үеэр,

  • Бизнес уулзалтууд: Оролцогч компанитай уулзах боломжтой
  • Лекц, семинар: Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи танилцуулах
  • Павильон: Нийт 350 гаруй компани оролцоно

зэрэг олон арга хэмжээ, уулзалт, семинарууд зохион байгуулагддаг бөгөөд Монгол дахь Японы худалдааны танхим нь тус үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох, мөн салбарын компаниудын хөгжил, тоног төхөөрөмжийг судлах, уулзалт хийх, түүнчлэн эрүүл мэнд, гоо сайхны салбарын компаниар зочилж үзэх боломжийг тус салбарын төлөөлөл болсон үндэсний аж ахуй нэгжүүдэд санал болгож байна.

Хэрэв та тус үзэсгэлэн аялалд оролцохыг хүсвэл 99103264 утсаар болон travel@new-value.mn и-мэйл хаягаар холбогдож мэдээлэл авна уу.

Зохион байгуулагч:

Japan-Mongolian Chamber of Commerce

New Value Travel Co.,Ltd

Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 99103264