Typhoon усан парк /Вьетнам/

2018.03.28

Зүүн өмнөд Ази дахь хамгийн том  Typhoon усан парк нь 2017 оны 4-р сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд 23 га талбай бүхий энэхүү усан парк нь Вьетнам улсын Ха Лонг хотын Sun World Halong Complex-д оршдог.

Typhoon усан паркыг дэлхийн хамгийн орчин үеийн загвар шийдлээр барьж байгуулсан.

Дотроо гэр бүл, хүүхэд, өсвөр насныхан буюу адал явдал сонирхогчдод зориулсан  тоглоомын 3 хэсэгтэй тул бүхий л насны хүмүүс зорин ирж, хамтдаа цагийг зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх боломжтой.

Хэрвээ та адал явдалт тоглоом тоглох дуртай бол “Dragonback falls”, “Thunder falls” зэрэг тоглоомууд дээр тоглож жинхэнэ 😆 кайфыг мэдрээрэй.