Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая.
1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.


shutterstock_286485383
2. Маш аюулгүй, тайван. Кафед захиалга өгөхөөр босохдоо гар утсаа ширээн дээр үлдээхэд асуудалгүй тул, санаа зоволгүй тайван байж болно. Хэрэв та гээлээ гэх юм бол тухайн газартаа аль эсвэл цагдаад хандахад олдох л болно. Эсвэл таны хаягаар өөрсдөө холбогдоно.
ag3-0011
3. Япончууд үнэхээр дараалал хүлээж сурсан хүмүүс, тэдний хувьд хоол идэхээр 30 мин, диснейлэндэд нэг тоглоом тоглохоор суух гэж 3 цаг хүлээхдээ  огтхон ч бухимдахгүй нь гайхалтай.
dsc02044b_1
4. Дуу чимээ ихтэй, өнгө өнгийн гэрэл цацруулсан тоглоомын төвд өдрийг өнгөрөөх насанд хүрэгчид.
img_a21f57e6f1d0359249d10dbcf48417ca184267
5.Японд гутлаа хэд хэдэн удаа солино. Гэртээ ч бай гэстхаус ч бай хамаагүй. Мөн зарим нэг ресторан, үзэсгэлэн, сүм хийдэд гутлаа тайлж улавч өмсөнө. Мөн ариун цэврийн өрөөнд ч өөр улавч сольж өмсөх шаардлагатай.
65601154_o3
6. Уламжлалт халуун рашаан,амралтын газарт танихгүй хүмүүстэй хамт усанд орох болно. Мэдээжийн хэрэг, эхэндээ бага зэрэг эвгүй.
109311_1
7. Японд хаа  ч очсон гаднын жуулчид гэхээсээ дотоодын аялагч их.
8. Япончууд зураг авахуулахдаа  бараг бүх тохиолдолд “бяслаг” гэж хэлээд “peace sign” 2 хуруугаараа үзүүлнэ.
image4(4)
9. Хүмүүс хоорондоо маш хүндэтгэлтэй, эелдэг харьцаатай. Тэднийг дэлхийд алдартай Англитай ч харьцуулах аргагүй.
10.  Хаа ч орсон “Тавтай морил”, гарахад ” Баярлалаа” гэдэг үгийг сонсохгүй байна гэж үгүй. Та тэнд худалдан авалт хийсэн эсэх, зүгээр ариун цэврийн өрөөг нь хэрэглээд гарч байсан ч хамаагүй.
11. Тээврийн хэрэгсэл цагаасаа хоцорно гэдэг бараг үгүй. Хоцрох бол зөвхөн ноцтой шалтгаан л байх болно.
130528wimax-thumb-640x360-58342
12. Япончууд хаа ч унтаж чадна, ялангуяа өглөөний метронд. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй,ихэнх нь орой хүртэл шаргуу ажилладаг.
000cf1bdd0481067693b1a
13. Япон хоол бол жинхэнэ урлагийн бүтээл. Өнгө, амт, жижиг чимэглэлүүдийн  нарийн хослолоос гадна үргэлж шинэ байдаг тул тун эрүүл хүнс.
img_ryori_05
14. Гэхдээ заримдаа яг юу идээд байгаагаа ойлгохгүй байх тохиолдол ч бий, ялангуяа цагаан хоолтнуудад онцгойлон анхааруулахад загасны бульон бараг бүх л хоолонд ордог.  Жишээлбэл, зураг дээр агч модны навчаар хийсэн темпура байна.
momiji-sample_1
15.  Хамгийн сайхан зүйл хаа байсан уулын мухарт хүртэл автомат худалдаалагч машин байх ба уух төрлийн бүх л зүйл, пиво, тамхи, бэлэн гоймон, амттан, жимс хүртэл худалдаалагдана.
7222972[1]

16. Хоолны газруудын гадна шилэн хоргонд байх хоолны загварууд  идэх дур хүслийг ч жинхэнэ төрүүлнэ шүү, мөн меню эргүүлж цаг алдах ч шаардлагагүй.
img_0
17. Япончуудын дунд шүтлэггүй хүмүүс олон гэх авч, хаа сайгүй л сүм хийдүүд байна. Киотод л гэхэд аль ч замаар явсан нэг хийдэд очиж л таарна гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу.
worldheritage182_2_20120910114428