Турк: 3 хотын аялал

Аяллын үзвэрүүд

  • Ромын үеийн уран барилгын туурь
  • Далайн эрэг
  • Усан завины аялал
  • Дүдэн хүрхрээ
  • Хөвөн цайз 'Памуккале'
  • 'Hierapolis' задгай театр
  • Клеопатра хатны халуун рашаан
  • Анар жимсний дарсны үйлдвэр
  • Үндэсний хоол
  • Истанбулын сүмүүд

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 7 шөнө
  • 8 өдөр

Анталья - Памуккале - Истанбул 3 хотын аялал

Байгалийн өвөрмөц тогтоц, далайн эрэг, эртний барилга байгууламж, сүм хийд, шинэхэн талх, кофены үнэр хамарт сэнхийж, амтат цай, агаарын бөмбөлөг гэхээр танд ямар улс санагдаж байна. Тиймээ, энэ бол Турк улс.
Таныг бид Турк улсын Анталья, Памуккале, Истанбул 3 хотын аялалдаа урьж байна.
4,860,000
    • Өдөр 1: УБ - Истанбул - Анталья
      • Өглөө 05:00 цагт “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд 08:00 цагт МИАТ-ийн шууд нислэгээр Истанбул хот руу ниснэ (~ 9 цаг)
      • Орон нутгийн цагаар 13:30 цагт Истанбулд бууж, онгоцоо солин Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья руу ниснэ (~ 1 цаг 10 мин)
      • Антальяд бууж аяллын хөтөч тосон авч, зочид буудалд ирнэ. /Хөтөч аяллын талаарх зөвлөгөө өгнө/
      • Оройн хоолоо зооглоно /Бүх төрлийн уух зүйлс, амттан десерт бүгд багтсан/
      • Амралт, чөлөөт цаг
      • ХООЛ: ... /... /Орой (Онгоцонд хоолтой)
    • Өдөр 2: Анталья хотын аялал
      • Өглөөний цай
      • Анталья хотын аяллаа эхлүүлнэ. Турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүр болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ.
      • Анталья хотын төв хэсгээр хотын аялал хийж, Дүден хүрхрээг үзнэ.
      • Өдрийн хоолоо хотын алдартай шарсан махны ресторанд зооголсны дараа Анталья хотын төвд байрлах хуучин хотоор зочлон танилцаад эндээс аяллын завинд сууж газар дундын тэнгисээр (~ 45 мин) аялна.
      • Орой зочид буудалдаа ирж, оройн хоолоо зооглоно. /Бүх төрдийн уух зүйлс, амттан десерт бүгд багтсан/
      • Амралт, чөлөөт цаг
      • ХООЛ: Өглөө/Өдөр/Орой
    • Өдөр 3: Анталья - ЧӨЛӨӨТ ӨДӨР
      • Өглөөний цай
      • Энэ өдөр ЧӨЛӨӨТ ӨДӨР бөгөөд аялагчид өөрсдийн хүсэл сонирхлоор Анталья хотоор аялж, далай эрэг дээр амарч өнгөрүүлэх эсвэл буудлынхаа бассейнд сэлж, олон төрлийн үйлчилгээг авч амрах боломжтой. /Буудалд хоол, амттан десерт, ууж идэх бүх зүйлс багтсан/
      • ХООЛ: Өглөө/Өдөр/Орой
    • Өдөр 4: Анталья - Памуккале аялал (260 км)
      • Өглөөний цай
      • 08:00 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө.
      • Денизле хотод байрлах Памуккале-руу автобусаар аялна.
      • Замдаа өдрийн хоолоо идэх бөгөөд Памуккале хотын алдарт анар жимсний амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана.
      • Памуккалед ирж, зочид буудалдаа байрлан, оройн хоолоо иднэ.
      • Амралт, чөлөөт цаг /Халуун рашаанд орж, аяллын алжаалаа тайлах боломжтой/
      • ХООЛ: Өглөө/Өдөр/Орой
    • Өдөр 5: Памуккале - Хиераполис аялал
      • Өглөөний цай
      • Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis-Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600м-ийн өргөнтэй, 150м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрүүлж болно. /Клеопатра хатны рашаанд орох бол 13 ам.долларын төлбөртэй/
      • Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр дэлгүүр орно.
      • Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
      • ХООЛ: Өглөө/Өдөр/Орой
    • Өдөр 6: Денизле - Истанбул
      • Өглөөний цай
      • Денизле хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлж, Истанбул хот руу ниснэ.
      • Истанбулд ирж, зочид буудалдаа хүргүүлнэ.
      • Чөлөөт өдөр: Та өдрийг өөрийн хүслээр буудалдаа амарч, буудлын эргэн тойрноос салхилах эсвэл Истанбул хотын хамгийн алдартай, дэлхийн брэндийн дэлгүүрүүдийн бөөгнөрөл болсон алдарт Истиклал худалдааны гудамж, Европын хамгийн том Shopping mall болох Mall of Istanbul зэрэг газруудаар худалдан авалт хийх боломжтой.
      • ХООЛ: Өглөө/... /...
    • Өдөр 7: Истанбул - ЧӨЛӨӨТ ӨДӨР
      • Өглөөний цай
      • Чөлөөт өдөр: Та өдрийг өөрийн хүслээр буудалдаа амарч, буудлын эргэн тойрноос салхилах эсвэл Истанбул хотын хамгийн алдартай, дэлхийн брэндийн дэлгүүрүүдийн бөөгнөрөл болсон алдарт Истиклал худалдааны гудамж, Европын хамгийн том Shopping mall болох Mall of Istanbul зэрэг газруудаар худалдан авалт хийх боломжтой.
      • ХООЛ: Өглөө/... /...
    • Өдөр 8: Истанбул - Улаанбаатар
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • Истанбул хотын онгоцны буудал руу хүргүүлнэ..
      • Нисэх буудал дээр ирж, Истанбулаас 14:10 цагт Улаанбаатар руу ниснэ.
      • Монголын цагаар 03:30 цагт “ЧИНГИС ХААН” ОУНБуудалд бууснаар бидний ДУРСАМЖ бүтээсэн мартагдашгүй аялал маань өндөрлөнө.
      • ХООЛ: Өглөө, (Онгоцонд хоолтой)
    • УБ-Истанбул-УБ хоёр талын ОУ-ын нислэгийн тасалбар
    • Истанбул-Анталья, Памуккалле-Истанбул дотоодын нислэгийн тасалбар
    • Турк-Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
    • Анталья хотод 5 одтой зочид буудалд 3 хонох
    • Памуккаллед 5 одтой зочид буудалд 2 хонох
    • Истанбул хотод 4, 5 одтой зочид буудалд 2 хонох
    • Хөтөлбөрт заагдсан хоол
    • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын тээврийн үйлчилгээ
    • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт ороогүй хоол, бусад нэмэлт үйлчилгээ
    • 2 тун вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээний төлбөр
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр төлнө
    • Буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар мөн төлбөртэй.
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөөг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Аяллын бүртгэл нь аялал гарах өдрөөс 10 хоногийн өмнө хаагддаг тул та аялахаар төлөвлөж буй бол аяллаа эртхэн төлөвлөөд захиалгаа өгөөрэй.
      • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх.
      • Ковид 19-ийн эсрэг вакцины 2 буюу бүрэн тунд хамрагдаж 14 хоносон байх.
      • Вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчийн хамт аялах боломжтой ба 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгсөн байна.
      • Вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүмүүс аялал эхлэхээс 72 цагийн өмнө PCR-ийн шинжилгээ өгөөд аялалд явж болно.
      • Антальяд 6, 7, 8-р сард өдөртөө ойролцоогоор +23,+29 градус, оройдоо +15 градус орчим байна.
      • Төлбөр тооцоо валютын ханш: Турк мөнгөн дэвсгэрт нь лира (TL) гэх ба 1₮=210TL ба америк доллартай харьцах ханшийн зөрүү өндөр бөгөөд өдрөөр өөрчлөгдөж байдгийг анхаарна уу. Монголоос явахдаа америк доллар авч явах нь тохиромжтой. Такси болон жижиглэн худалдаанд лира ашиглах ба бусад үед ам.доллар, евро, кредит карт зэргээр худалдаа хийх боломжтой.
      • Европ /C.F type/ стандартын бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур авч явах
      • Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаварыг аялагч өөрөө хариуцна.
      • Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, УБ-Турк-УБ руу гар тээш 8кг, ачаа 30 кг-аас илүүгүй байх, илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр нэмж төлөхийг анхаарах.
      • Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/. Эдгээрийн хүчин чадлын хэмжээс нь балраагүй тод байх, гаалийн ажилчид шалгаж оруулахыг анхаарах. Хэрэв
      • Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө нисэх буудал дээр ирж, бүртгэл хийлгэх
    Холбоо барих
    Аяллын зөвлөх
    • +976 7007 8080
    • +976 9811 4748
    • +976 9400 1466