Япон аялал

Аяллын үзвэрүүд

  • Фүжи уул
  • Кавагүчи-ко нуур
  • Тоор жимсний талбай
  • Виноны аж ахуй

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 5 шөнө
  • 6 өдөр

Токио – Яманаши аялал

Япон улс далайгаар хүрээлэгдсэн, урдаас хойш сунаж тогтсон арлын орон юм. Хагас арктикийн бүсээс дулаан бүс, цаашлаад хагас тропикийн бүс хүртэл уур амьсгалын ялгаа болон газарзүйн элдэв онцлог нь жилийн дөрвөн улирал, үзэсгэлэнтэй байгалийг бүрдүүлдэг учраас аялал жуулчлалын чиглэлээр очиход маш их тааламжтай байдаг. Тус орон нь орчин үеийн технологийн хөгжил дэвшил, уламжлалт ахуй соёл зэрэгцэн оршдог нь гайхалтай.

5,650,000
    • Өдөр 1
      • Өглөө 04:45 цагт “Чингис Хаан” ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгээд 07:45 цагт МИАТ-ийн нислэгээр Токио хот руу ниснэ.
      • Орон нутгийн цагаар 13:40 цагт Нарита ОУНБуудалд бууна.
      • Кавагүчи-ко нуур хүртэл автобусаар явна.(~3 цаг)/Замдаа Японы хурдны замын амралтын цэгт 1 цаг түр амсхийнэ./
      • Кавагүчи нуурын эрэг дээрх Халуун рашаантай зочид буудалд бууна.
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг: Халуун рашаанд орж, алжаалаа тайлах боломжтой.
    • Өдөр 2 Яманаши – Фүжи уул
      • Өглөөний цай (Буфет)
      • 09:30 цаг аяллын унаандаа сууж, аяллаа эхлүүлнэ.
      • 10:00-10:30 Кавагүчи-ко нуурыг үзнэ. Кавагүчи нуурын эргээс Фүжи уулыг тольдон харж зургаа авахуулна.
      • 11:30-13:00 Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Японы 108 галт уулын хамгийн өндөр (3,776м) Фүжи уулын 5 дахь зогсоол буюу 2,305м өндөрт автобустайгаа гарч, тэнд үдийн хоол иднэ.
      • 13:30-14:00 Өдрийн хоол
      • 14:00-15:00 Яманаши мужид алдартай “Тоор” жимсний талбай орно. 1 цагийн турш хүссэн хэмжээгээр жимс түүж идэх боломжтой.
      • 15:30-16:30 Япон улсад ихэд алдаршсан Яманашигийн усан үзмийн дарсны үйлдвэрээр зочлон, дарсны амталгаа хийнэ.
      • 17:30 Буудалдаа буцаж ирнэ.
      • Оройн хоол зочид буудалдаа иднэ..
      • Амралт, чөлөөт цаг: Халуун рашаанд орж, алжаалаа тайлах боломжтой.
    • Өдөр 3
      • Өглөөний цай (буфет)
      • 09:00 цаг аяллын унаандаа сууж, аяллаа үргэлжлүүлнэ.
      • 10:20-11:00 Японы алдартай хүрхрээний нэг Ширайто хүрхрээг үзэх аялал
      • 12:00-13:00 Өдрийн хоол
      • 13:30-15:00 Гадаадын жуулчид болон япончуудын очих дуртай Номхон далайн хөвөөний Имазава далайн эргийн наран шарлагийн газарт цагийг өнгөрүүлнэ.
      • 15:00-18:00 Токио хотруу хөдөлнө. (Түгжрэлгүй бол 2 цаг явна)
      • 18:00-19:00 Оройн хоол
      • 19:30 Токио хотын зочид буудалд ирж, байрлан амарна.
    • Өдөр 4
      • Өглөөний цай (буфет)
      • 08:00 Зочид буудлаас хөдлөн, Токио хотоор аялахдаа метрогоор зорчиж, Японы нийтиийн тээвэр, хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралыг нүдээр харах боломж олдоно.
      • 09:00-10:00 Асакүса сүмийн аялал: Эртний түүхт Асакүсагийн Сэнсожи сүм болон сүмийн хажууд байрлах худалдааны Накамисэ гудамжаар аялна. Энэ гудамжнаас Японы өвөрмөц содон амттан, бэлэг дурсгалын бараа, үндэсний хувцас зэргийг сонирхож болно.
      • 10:30-12:30 Японы хамгийн өндөр “Sky tree” Тэнгэрийн мод цамхаг (634м)-т гарч 350 м-ийн өндрөөс Токио хотыг тольдон харна.
      • 12:40-14:00 Өдрийн хоол
      • 14:30-15:30 Эртний түүхт Токио өртөө, Япон Улсын Эзэн хааны ордонг гаднаас нь харна. Эзэн хааны ордон нь Мэйжи хааны (1868) үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх Японы эзэн хааны албан өргөө болж байна.
      • 15:40-17:30 Дэлхийн алдартай брэндийн дэлгүүрүүд нэг дор төвлөрсөн, Японд хамгийн алдартай шоппинг хийх газар болох Гинзад шоппинг хийнэ.
      • 18:00-19:00 Оройн хоол
      • 20:00 Зочид буудалдаа ирж, амарна.
    • Өдөр 5
      • Өглөөний цай
      • ЧӨЛӨӨТ ӨДӨР
    • Өдөр 6
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө.
      • 09:00 метрогоор Токио өртөө хүрч, тэндээс автобусаар НАРИТА ОУНБ-руу явна.
      • Токиогоос 14:40 цагт хөөрч, Улаанбаатар хотод 19:15 цагт бууна.
    • УБ - Токио – УБ хоёр талын ОУ-ын нислэгийн тасалбар
    • Токио-Яманаши хотын аялал
    • Зочид буудал /2 ортой өрөө/
    • Хөтөлбөрт багтсан хоол
    • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний төлбөр
    • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх аяллын тээврийн үйлчилгээ (автобус, метро)
    • Япон хэлтэй хөтөч-орчуулагч
    • Визний төлбөр
    • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
    • Аяллын компанийн үйлчилгээ, зөвлөгөө
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт ороогүй хоол, бусад нэмэлт үйлчилгээ
    • Япон улсын хилээр нэвтрэхэд шаардагдах PCR шинжилгээний төлбөр
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр төлнө.
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Нислэг нь Улаанбаатар-Нарита чиглэлд 4 цаг 35 мин үргэлжилнэ. Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол чихээ бөглөх, бохь зажлах, юм идвэл илүү тохиромжтой.
Холбоо барих
Аялалын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466