БЭЙДАЙХЭ–ШАР ТЭНГИСИЙН эрэг нь алтан шаргал элсээр хучигдсан, байгалийн үзэмж төгс цогцолсон, аялаж амархад нэн тохиромжтой бүс нутаг юм.
Аяллын хөтөлбөрт: Улаанцав хотын 5 одтой тансаг зэрэглэлийн “Water World” усан паркд амрах, Бэйдайхэ далайн эрэг дээр амарч, наранд биеэ шаран, шөнийн гэрлэн шоу бүхий задгай талбайд амьд хөгжмийн тоглолт үзэнгээ дуулж бүжиглэн, халуун рашаанд орж алжаалаа тайлхаас гадна дэлхийн хамгийн том элсэн байгууламжаар зугаалж, ухаалаг хөөрхөн далайн хав, далайн гахайн үзүүлбэр шоу үзэж, усан доорх хонгилоор аялан далайн амьдралтай танилцан, далай дээгүүр дарвуулт завиар аялан гайхалтай мэдрэмжийг авах олон сонирхолтой хөтөлбөр багтсан.
Аяллын хугацаа: 8 шөнө/9 өдөр
Аяллын үнэ: 990.000₮ , 1-7 настай хүүхэд: 540.000₮
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
➡ ӨДӨР 1: /Баасан/
Улаанбаатар – Замын-Үүд / 💡 Галт тэрэг…/
- 16:30 цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр цугларч, галт тэргэнд суун, 17:15 цагт Замын-Үүд рүү хөдөлнө. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
➡ ӨДӨР 2 /Бямба/
Замын-Үүд – Эрээн – Улаанцав хот / 💡 Оройн хоол/
- Өглөө 07:15 цагт Замын-Үүдэд ирнэ.
- Аяллын унаа тосон авч, 2 улсын хил гаалиар нэвтэрнэ.
- Улаанцав хот руу явна.
- Улаанцав хотод ирж, 5 одтой “Water World” цогцолборын амралтын өрөөнд байрлана.
- 18:00-20:30 Орой хоол (буфет)
- Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.
- Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
➡ ӨДӨР 3 /Ням/
Улаанцав хот-Бэйдайхэ / 💡 Өглөөний цай, оройн хоол/
- Өглөөний цай (буфет)
- Өглөө эрт Чинхуандо, Бэйдайхэ далайруу явна. (Ойролцоогоор 6 цаг 30 мин)
- Далайн эргээр салхилж, Хятадын хамгийн урт модон гүүрээр аялна (1 цаг).
- Оройн хоолны дараа Bistro Tower Bar Park-н гаднах үзэмжийг сонирхоно (1,5 цаг). Энд дэлхийн хамгийн өвөрмөц, тойрог хэлбэртэй, гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн алсыг харах Цамхаг байна.
- Далайн эрэг дээрх галт наадамд оролцож, рок хамтлаг дуучдын дууг сонсон, бүжиглэж цагийг дурсамжтай өнгөрүүлнэ.
- Зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 4 /Даваа/
Бэйдайхэ / 💡 Өглөөний цай, оройн хоол/
- Өглөөний цай
- Jinsha булангийн элсээр бүтээсэн байгууламжтай танилцана (2 цаг). Будда бурханы 37 метр өндөр баримал болон 20 гаруй төрлийн өвөрмөц хийц загвартай элсэн барималуудыг үзэж сонирхоно. Та эдгээр бүтээлүүдтэй танилцхаас гадна далайн эргийн воллейбол, нум сум харвах, олс таталцах, хөл бөмбөг, загасчлах, элсээр баримал хийх зэрэг тэмцээнүүдэд оролцох боломжтой. Мөн элсэн эмчилгээ, далайн эргийн төөрдөг байгууламж, далайн хурдны завь зэрэг үнэтэй болон үнэгүй бусад нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой/.
- Хятадын хойд зүгийн хамгийн том усан парк болох “Blue Ocean Park”-аар 2 цаг аялна. Тус усан паркад Blue Town худалдааны гудамж, Хятадын үндэсний загасны музей, Шүрэн арал, далайн амьтдын үзүүлэх тоглолт, далайн дээрэмчдийн цамхаг, далайн хавын усан сан, 3D, 4D кино театр, хүүхдийн шинжлэх ухааны төв, Carnival тоглоомын төв, хоолны ресторан зэрэг 30 гаруй төрлийн үйлчилгээний газар байрладаг.
- Gold Coast-ын Yudao Ocean халуун рашааны үзэсгэлэнт газарт зочилно (2 цаг). Үнэгүй үйлчилгээ: Алсыг харагч, далайн дээрэмчний хөлөг онгоц, усан ваннтай амралтын газар, аварга наймаалжийн баримал, амралтын модон тавцантай саравч, усны амьтдыг үзэх, элсэн дээр гулгах, далайн эргийн хөл бөмбаг, гар бөмбөг…
- Орой хоол иднэ.
- Зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 5 /Мягмар/
Бэйдайхэ – Улаанцав / 💡 Өглөөний цай, оройн хоол/
- Өглөөний цай
- Далай эрэг рүү очиж, далай дээгүүр дарвуулт завиар аялна.
- Бэйдайхэ далайн гүний өвөрмөц бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд зочилно (1 цаг). Үүнд: Сувдан үнэт эдлэл, нунтаг сувд, загасны тос, өвөрмөц алтан эдлэлүүд, бэлэг дурсгалын зүйлс.
- Бэйдайхэ (Шар далай)-н аяллаа дуусгаад Улаанцав хот руу буцна.
- Улаанцав хотод ирж, 5 одтой “Water World” цогцолборын амралтын өрөөнд байрлана.
- 18:00-20:30 Оройн хоол (Буфет)
- Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.
- Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
➡ ӨДӨР 6 /Лхагва/
Улаанцав хот / 💡 Өглөөний цай, оройн хоол/
- 07:30-09:00 Өглөөний цай
- Улаанцав хотын аялал: Догшин барсын цэцэрлэгт хүрээлэн, Ове төв талбай, Яболу олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр, Викториа олон улсын худалдааны төвөөр шоппинг хийнэ.
- 18:00-20:30 Оройн хоол (Буфет)
- Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.
- Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
➡ ӨДӨР 7 /Пүрэв/
Улаанцав – Эрээн хот / 💡 Өглөөний цай, оройн хоол/
- 07:30-09:00 Өглөөний цай(Буфет)
- Эрээн хот руу буцна.
- Эрээн хотод ирж, 4 одтой зочид буудалд байрлана.
- 19:00 цагт оройн хоол (Халуун тогоо).
- Зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 8 /Баасан/
Эрээн – Улаанбаатар хот / 💡 Өглөөний цай, галт тэрэг/
- 07:30-09:00 Өглөөний цай
- Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
- 2 улсын хил гаалиар нэвтрэн орж ирнэ.
- Замын-Үд хотын төмөр замын авто вокзал руу явна.
- 18:05 цагийн галт тэргээр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явна. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
➡ ӨДӨР 9 /Бямба/
Улаанбаатар хот / 💡 …/
- Өглөө 08:45 Улаанбаатарт ирж, аялал маань амжилттай өндөрлөнө.
💡 Аяллын зардалд хамаарах зүйлс:
- Аяллын даатгал
- Бүх чиглэлийн галт тэрэг, унааны төлбөр
- Улаанцавд “Water World” 5* алжаал тайлах цогцолборын амралтын өрөөнд 3 хоног байрлах төлбөр
- Бэйдайхэд зочид буудалд 2 хоног байрлах төлбөр
- Эрээн хотод 4 одтой зочид буудалд 1 хоног байрлах төлбөр
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заагдсан 12 удаагийн хоол: Өглөө-6, орой-6
- 33 төрлийн, эмчилгээний халуун рашаан, бассейн, кино театр
- Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний төлбөрүүд
- Тосож, үдэх үйлчилгээ
- Аяллын компаний үйлчилгээ
💡 Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:
- Хувийн хэрэглээний зардал
- Хөтөлбөрт заагдсан зүйлээс бусад зардал, хоол
- 5 одтой зочид буудалд тусдаа өрөө авбал- (2ортой өрөө нь 1 өдрийн-200 юань)
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө