Дэлхийн #ЮНЕСКО-н өвд бүртгэгдсэн, үүлэн дундах #диваажин мэт, таны эр зоригийг шалгах #ОНЦГОЙ, ГАЙХАЛТАЙ аялал байх бөгөөд давхар ХАРБИН хотоор аялна.
Аяллын хөтөлбөрт: Шилэн гүүр, Тэнгэрийн хаалга уул, Шар Луугийн агуй, БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх, 7455 м агаарын дүүжин зам, Тэнгэрийн багана #Тианмэн уул, Жанжиажэ ойн хүрээлэн, Алтан ташуур горхи, 99 нугачаат замын аялал, Шоу тоглолт… зэрэг олон хөтөлбөр таныг хүлээж байна.
Утас: 94001466, 94001377, 98114748, 70078080
Аяллын хугацаа: 8 өдөр /7 шөнө
Аяллын төлбөр: 2.290.000
Аяллын хөтөлбөр:
➡ ӨДӨР 1:
Улаанбаатар – Хайлаар – Харбин / 💡 Нислэг, оройн хоол, галт тэрэг/
- 12:40 Чингис хаан ОУНБуудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ.
- 14:40 Хайлаар хотын чиглэлд хөөрнө. (MR881)
- 17:00 Хайлаар хотын ОУНБуудалд бууна.
- Оройн хоол иднэ.
- 21:05 цагт №К7092 галт тэргээр Харбин хот руу явна. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
➡ ӨДӨР 2
Харбин – Жанжиажэ хот / 💡 нислэг, оройн хоол, зочид буудал/
- 06:31 цагт Харбин хотод ирнэ.
- 08:45 цагт CZ6277 дугаартай нислэгээр Жанжиажэ чиглэлд ниснэ.
- 14:50 цагт Жанжиажэ-д бууна.
- Зочид буудалд ирж, байрлана.
- Оройн хоол иднэ.
- Амралт, чөлөөт цаг.
➡ ӨДӨР 3
Жанжиажэ хот / 💡 Өглөө, өдөр, оройн хоол, зочид буудал/
- Өглөөний цай ууна.
- Жанжиажэ Гранд Канионд байрлах Дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр сэтгэл догдлуулж зүрх булиглуулсан аяллыг хийнэ.
- Өдрийн хоол
- “Шар луун агуй”–аар аялна.
- Оройн хоолны дараа тоглолт үзүүлбэр, шоутай.
➡ ӨДӨР 4
Жанжиажэ хот / 💡 Өглөө, орой хоол, зочид буудал/
- 07:00-08:00 Өглөөний цай.
- Буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
- ЖанЖиаЖиэ Он хүрээлэнд байрлах дэлхийн гадна талбайн хамгийн хурдан шилэн цахилгаан шатаар 1,58 сек-ийн дотор 326м өндөрт гарч хадан гүүр, азын нуур гэх мэт байгалийн сүр хүчийг харуулсан өндөр хад, асгуудыг үзэж сонирхоно.
- Тэнгэрийн хаалга, Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан гадна байрлах шилэн лифт болох БайЛун цахилгаан шатаар дээш өгсөх дэлхийн хамгийн урт 7455 м агаарын дүүжин замаар Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорин өгсөх 99 нугачаат замын аялал зэрэг олон сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.
- Өдрийн хоол иднэ.
- Үдийн хоол /өөрсдийн зардлаар/
- Үдийн хоолны дараа “SHILI” амьд байгалийн өвөрмөц тогтцыг бахдан үзэж уулнаас бууна.
- Буудалдаа буцаж ирнэ.
- Хятад үндэсний оройн зоог барина.
➡ ӨДӨР 5
Жанжиажэ хот / 💡 Өглөөний цай, өдөр, оройн хоол, зочид буудал/
- 07:00-08:00 Өглөөний цай
- Тианмэн уул: Тианмэн уул нь Жанжиажиэ хотын урд зүгт байрладаг ба Жанжиажиэ-н 2 дахь үзэгсэлэнт газар юм. Өндөр нь 1519 метр, Жанжиажиэ-н хамгийн өндөрлөг газар ба Жанжиажиэ-н сүнс нь хэмээн ярьдаг. Тианмэн уул гэж нэрлэсэн нь уулан дээрх том цоорхойгоос болсон ба тиан мэн гэдэг нь Тэнгэрийн Хаалга гэсэн утгатай юм. Тианмэн нь байгалийн диваажингаас гадна зураг авах болон адал явдалд зориулагдсан газар юм. Тианмэн уулын онцлог газрууд нь Тианмэний кабль кабин нь дэхийн хамгийн уртаар тооцогддог. 99 нугачаа, адал явдалт явган алхалт, Шилэн тэнгэрийн алхалт, Тианмэн агуй зэрэг юм
- Өдрийн хоол
- Хотод буцаж ирнэ.
- Шоппинг: Хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ.
- Оройн хоол
- Зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 6
Жанжиажэ – Харбин / 💡 Өглөөний цай, өдөр хоол, нислэг/
- 07:30 Өглөөний цай
- Эртний эзэн хааны ордонг үзэж сонирхоно.
- 12:00 Өдрийн хоол
- 13:00 Нисэх онгоцны буудал руу явна.
- 15:40 цагт CZ6278 дугаартай нислэгээр Харбин хотын чиглэлд ниснэ.
- 20:45 цагт Харбин хотод бууна.
- Зочид буудалдаа ирж, байрлан амарна.
➡ ӨДӨР 7
Харбин – Хайлаар/ 💡 Өглөөний цай, өдөр хоол, галт тэрэг/
- 07:30 Өглөөний цай
- Чөлөөт цаг:
- 12:00 Зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө.
- 12:00 Өдрийн хоол иднэ.
- 13:00 – 16:00 Харбин хоттой танилцах аялал хийнэ.
- 17:35 цагт №К7057 галт тэргээр Хайлаар хот руу хөдөлнө. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
➡ ӨДӨР 8
Жанжиажэ – Харбин / 💡 Өглөөний цай, өдөр хоол, нислэг/
- 05:41 Хайлаар хотод ирнэ
- Өглөөний цай ууна.
- Чөлөөт цаг: …
- 13:00 Буудлын өрөөг хүлээлгэж өгнө.
- Өдрийн хоолны дараа Хайлаар хотын дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ.
- 15:30 Онгоцны буудал руу хөдөлнө.
- 18:20 Хайлаар хотоос хөөрнө. (MR8852)
- 20:50 Улаанбаатар хотод бууна.
💡 Аяллын зардалд хамаарах зүйлс:
- Аяллын бүх чиглэлийн нислэг, галт тэрэг, унаа
- Зочид буудал: Хайлаарт-1 шөнө, Харбинд-1 шөнө, Жанжиажэд-4 шөнө
- Аяллын даатгал
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт орсон хоол: Өглөө-6, өдөр-5, орой-5
- Аяллын унааны зардал
- Аяллын даатгал
- Аяллын үзвэр, үйлчилгээ
- Аяллын компаний үйлчилгээ
💡 Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:
- Хувийн хэрэглээний зардал
- Хөтөлбөрт орсоноос бусад нэмэлт төлбөр, хоол
- Зочид буудлын өрөөнд 1-ээр байрлах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө