“МАНЖУУР” ХОТЫН АЯЛАЛ
(Гэр бүр, найз нөхөд, байгууллага, анги, хамт олны захиалгаар тусгай аялал зохион байгуулж байна)
АЯЛЛЫН ОНЦЛОГ: Ая тухтай үйлчилгээ, мэргэжлийн хамт олон, 4 одтой тохилог зочид буудал, 9 төрлийн халуун рашаан (улаан вино, сүү, ногоон цай, улаан сарнай, лаванда цэцгийн хандтай …), саун бассейн, диско, 3 орны урлагийн тоглолт, шоу үзүүлбэр, амттай, сонголтын олон төрлийн хоол, Манжуур хотын аялал (Матрёшка хүүхэлдэйн талбай, Матрёшка зочид буудал, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Музей)…
ХОЛБОО БАРИХ: 94001466, 94001377, 70078080, 93238080, 99103264
Аяллын хугацаа: 5 өдөр/5 шөнө
➡ ӨДӨР 1:
УЛААНБААТАР–ДОРНОТ АЙМАГ/ 💡 автобус /
- Үдээс хойш …. цагт цугларч аяллын унаандаа суун Манжуур хот руу хөдөлнө.
- Дорнот аймгаар дамжин өнгөрнө.
➡ ӨДӨР 2:
МАНЖУУР / 💡 Оройн хоол, Зочид буудал, халуун рашаан/
- Өглөө Монгол-Хятад 2 улсын хил гаалиар бүртгүүлэн гарна.
- Үдээс хойш …. цагийн үед Манжуур хотод ирнэ.
- Зочид буудалдаа байрлана.
- Оройн хоол иднэ.
- Халуун рашаан: Зочид буудалдаа хүний биеийг тайвшруулах, ядаргаа, стресс тайлах, цусны эргэлт сайжруулах зэрэг ач тустай улаан вино, ногоон цай, улаан сарнай, сүүний гэх мэт 9 төрлийн халуун рашаан, саунд орж, бассейнд сэлэн аяллын алжаалаа тайлан амарна (Ажиллах цагийн хуваарь: 16:30 – 22:30)
- Зочид буудалдаа амарна.
➡ ӨДӨР 3
МАНЖУУР / 💡 Өглөөний цай, оройн хоол, зочид буудал/
- 7:30-09:00 Өглөөний цай (буфет)
- Манжуур хотын аялал: Матрёшка зочид буудал, матрёшка хүүхэлдэйн талбай, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Музей, Хийд, 99 төрлийн брэнд бараатай ВАНДА дэлгүүр….
- Чөлөөт цаг: Та хүсвэл дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
- Оройн хоол: 3 орны жуулчдад зориулсан урлагийн тоглолт, шоу үзэнгээ оройн хоолоо иднэ. Та дуулж, бүжиглэн оройг таатай өнгөрүүлэх боломжтой.
- Буудалдаа амарна.
➡ ӨДӨР 4
МАНЖУУР / 💡 Өглөөний цай, оройн хоол, зочид буудал/
- 7:30-09:00 Өглөөний цай (буфет)
- Чөлөөт өдөр: Та хүсвэл дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхолоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
- Оройн хоол иднэ.
- Буудалдаа амарна.
➡ ӨДӨР 5
МАНЖУУР – УЛААНБААТАР / 💡 Өглөөний цай, автобус/
- Өглөө эрт УБ хот руу хөдөлнө.
- Өглөөний цай /боолтоор/
- Хятад –Монгол 2 улсын хилээр бүртгүүлэн орж ирнэ.
- Улаанбаатарт шөнө ирснээр бидний ДУРСАМЖ дүүрэн аялал маань өндөрлөнө. /Замын хүнсээ бэлдэх/
💡 Аяллын зардалд хамаарах зүйлс:
- УБ – Манжуур -УБ унааны зардал
- Хотын аяллын үйлчилгээ, унаа
- Зочид буудалд байрлах үнэ
- 9 төрлийн халуун рашаан, саун, бассейн
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заагдсан хоолнууд
- Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
💡 Аяллын зардалд хамаарахгүй зүйлс:
- Хувийн хэрэглээний зардал
- Хөтөлбөрт орсоноос бусад үйлчилгээний төлбөр, хоол, унаа, хөтөч
- Аяллын даатгал