仲見世Токиод гадаад аялагчдын хамгийн их очдог газрын нэг нь НАКАМИСЭ гудамж юм. Манай сайтад өмнө нь СЭНСООЖИ сүмийн талаар мэдээлэл оруулж байсан. /Энд дарж үзнэ үү/ Энэ Накамисэ нь Сэнсоожи сүмтэй залгаа бөгөөд жуулчид энд ирвэл хоёулангаар нь ороод гардаг юм.

Тэгэхээр Токиод ирдэг жуулчид энэ хавийг хамруулаад хамгийн их очдог газраар нэрлэсэн байдаг юм. Токиодоо 3-рт жагсдаг. Эдогийн үеийн дүр зургийг хадгалж үлдсэн жуулчдын очих дуртай газрын нэг. Оройдоо театр нь хаачихдаг ч энэ театрт гайхалтай үзэсгэлэнтэй уран зургууд зурагдсан байдаг. Орой Накамисэд очих нь бас их зүгээр. Накамисэ гудамж бол ямар нэг юм худалдаж аваад, идэнгээ алхаж болдогоороо жуулдчын дунд их алдартай. Японы уламжлалт нарийн боовнуудыг төрөл бүрээр хийж худалдаалдаг бөгөөд халуунаар нь идэх боломжтой. Тэнд төрөл бүрийн цагаан будааны боов, шарсан, хайрсан жигнэмэгүүд байдаг нь нарийн боовонд, тэр тусмаа Япон нарийн боов идэж үзэхийг хүссэн хүмүүст яг тохирох газар. Дээр нь тэндон, дожёо, унаги/могой/ загас гэх мэт Япон хоолноос гадна европ хоол ч зарж байдаг.

Хүмүүсийн аяллын гол зорилго нь магадгүй “Та хамгийн гол нь сайхан дурсамжтай үлдэх”-д оршдог байх. Үүнд олон зүйл нөлөөлнө. Тэдний нэг нь амттай хоол, сайхан үйлчилгээ. Япон хоол амттай, хүмүүс нь их найрсаг, үйлчилгээ дээд зэргийн хөгжсөн газар. Тиймээс Накамисэд ирсэндээ та харамсахгүй.

Үндсэн мэдээлэл

  • Нэр:Сэнсоожи・Накамисэ
  • Хаяг:Токио, Тайто-кү, Асакуса, 2-3-1
  • Хэрхэн очих: Асакуса өртөөнөөс алхаад 5 мин
  • Вэб сайтURL: http://www.asakusa-nakamise.jp/