Асакүса – Сэнсожи сүм

2022.10.24

Асакүса гудамж: Тус гудамж нь Эдо буюу 1603 – 1868 оноос эхлэн худалдаа наймаа, ажил эрхлэлтийн гол төв байсаар ирсэн. Мөн олон арван Кабүки театр бүхий уртаас урт улаан дэнлүүний гудамж байжээ. 1800 оны сүүл, 1900 оны эхэн үед орчин үеийн урлагийн театр, кинотеатрууд хүртэл байгуулагдсан байна.  Асакүса нь худалдаа, урлагийн төв байхад нөлөөлсөн зүйл нь Курамаэ дүүрэгтэй залгаа оршдог байсантай холбоотой ажээ. Тус Курамаэ дүүрэг нь Засгийн газрын хараат будааны тариа үйлдвэрлэдэг тосгон байжээ. Дэлхийн II дайны үед Асакүса гудамж нь маш их хохирол амсаж байсан ба дайны дараа дахин сэргэж шинэчлэгдсэн боловч Асакүсагийн үзвэр үйлчилгээний гудамж нь сэргэж чадаагүй ажээ. Гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдсан Токио хотын топ газруудын нэг болсон бөгөөд олон төрлийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, фестиваль наадмууд зохион байгуулагдаж байдгаараа онцлог. Гудамжны хойморт байх Сэнсожи сүм хүртэлх нарийн гудамжийг Накамисэ гэдэг ба энд Японы үндэсний бэлэг дурсгалын зүйлс, япон амт бүхий  чихэр жимс хүнсний зүйлсийг худалдан авах боломжтой.

Асакүсагийн Сэнсожи сүм: Эртний буддын сүм бөгөөд YII зууны үе буюу 628 онд хамгийн анх Кайшо хааны зарлигаар баригджээ. Токиогийн хамгийн эртний сүсэг бишрэлийн гол төв ба Дэлхийн II дайны дараа олон түмэнд дахин  үүд хаалгаа нээсэн. Энэхүү сүмийн дэргэд Шинто болон Асакүса сүм шинээр баригдаж Токиогийн хамгийн том арга хэмжээ болох Санжа мацүри (Sanja Matsuri) баярыг жил бүрийн хаврын сүүлчээр зохион байгуулдаг. Тус баяр нь 3-4 өдөр үргэлжилдэг ба шөнө болтол гудамжинд хүмүүс тасралтгүй хөл хөдөлгөөнтэй байдаг байна.

Аяллын хөтөлбөр: Токио хотын аялал – New Value Travel (new-value.mn)