Монгол орны 33 говь

2022.09.23

Дэлхий нийтээр “Говь” гэдэг үгийг мэддэг. Энэ нь Монгол хэлний үг гэдгийг мэддэг нь харин хичнээн байдаг бол.

Харин Монголчууд бид азтай. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэн захирч, энэ дэлхий дээрх хамгийм том эзэнт гүрнийг байгуулж явсан бид өнөөдөр хүн ам цөөн ч гэлээ дэлхийн 200-аад улсаас газар нутгийнхаа хэмжээгээр 17-д ордог энэ сайхан улсын эзэд.

Монгол улс тал хээр, говь, хангай, уулс хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн уудам нутаг. Энэ уудам нутгийн нэгээхэн хэсгийг мөнөөхөн ГОВЬ маань эзэлнэ.

Нутгийн өмнөд хэсгээр байрших говийн бүс нь нийтдээ 33 говиос бүрддэг. Эдгээрээс хамгийн том нь “Галбын говь”. Галбын говь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамран уртаашаа 200 километр, өргөн нь 50 гаруй километр сунаж тогтсон, нийт 70 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршдог. Галбын улаан хүрэн тэмээгээрээ алдартай нутаг билээ. Нутгийн зон олон тэднийгээ “Ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг.

Галбын говь хэвлийдээ маш их эрдэнэ нууцлан байсан нь өнөө ил болсон. Оюутолгойн орд газар энэ говьд бий.  Уул уурхайн олборлолт говь нутгийн эмзэг эко системд нөлөөлж, унаган төрхөө алдаж эхлээд байгаа жишээнүүд олон.

Хэдий тийм ч говь нутгийн үзэсгэлэнт газрууд өнөө ч, ирээдүйд ч Монгол зон олны сэтгэлийг татаж, гадны жуулчдын үзэхийг хүсдэг газруудын топ жагсаалтад байх биз.

Ингээд Монгол орны алдарт 33 говийн нэрстэй танилцана уу.

1.Алтайн өвөр говь
2. Альшаагийн говь
3. Баарангийн говь 
4. Бигэрийн говь
5. Борзонгийн новь
6. Галбын говь
7. Гашууны говь
8. Дайчингийн говь
9. Долоодын говь
10. Дондойн говь
11. Дорнын говь
12. Сүүжийн говь
13. Загийн говь
14. Зармангийн говь
15. Захуйн говь
16. Зүүн гарын говь
17. Зээмэгийн говь
18. Зээрэнцэгийн говь
19. Ламын говь
20. Мэнэнгийн говь
21. Ноён хөөврийн говь
22. Номингийн говь
23. Нэмнээ говь
24. Өөшийн говь
25. Тооройн говь
26. Төв говь
27. Үүдэн говь
28. Хайрханы говь
29. Хаяа говь
30. Хүйсийн говь
31. Цээл гурван говь
32. Шаргын говь
33. Эргэнэгийн говь