БНСУ-ын Нонсан Хотын захиргаа, Аялал Жуулчлалын Хэлтэс болон Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо нь хамтраад 2016.05.24-28-ны өдрүүдэд БНСУ-ын Нонсан хотноо “МОНГОЛ-СОЛОНГОС БИЗНЕС ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС АЯЛАЛ”-г зохион байгуулах гэж байна.
Тус “Бизнес үзэсгэлэн, аялал”-ын гол зорилго, ач холбогдол нь Монгол улс болоод Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, #Made In Mongolia# Монгол брэндээ Солонгосын Нонсан хотын зах зээлд сурталчилан таниулах, Солонгос хэрэглэгчдэд ойртох, улмаар Нонсан хотын зах зээлд гарах үүд хаалгыг нээх, Монгол-Солонгосын бизнесмэнүүдийг уулзуулах, урт хугацааны хөтөлбөр, хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавих, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, бизнесийнхээ цар хүрээг тэлэхэд гүүр болох юм.
Үзэсгэлэнгийн үеэр байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах, борлуулах Солонгосын бизнесмэнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх, цаашид гэрээ, хэлэлцээр байгуулах, Нонсан хотын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй танилцах, тойрон аялал хийгдэх ба бизнесийн санаа авах, гарц шийдэл, боломжийг бий болгох.
ХЭЗЭЭ: 2016.05.24-28 өдрүүдэд
ХААНА: БНСУ, НОНСАН Хот
БИЗНЕСИЙН САЛБАР:
- ХАА: Жимс, жимсгэнэ тариалах, боловсруулалт, худалдаа/
- Барилгын материал, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа
- Хүнс, хүнсний үйлдвэрлэл, худалдаа
- Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
- Өргөн хэрэглээ/ гэр ахуйн бараа/ үйлдвэрлэл, худалдаа
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2016.05.01-г дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу. Монгол-Солонгос Бизнес Үзэсгэлэн, Бизнес Аялал
Зохион байгуулагч: эндээс уншина уу.
Нонсан хотын захиргаа, Аялал Жуулчлалын Хэлтэс
Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо
Хамтран зохион байгуулагч:
Нью Валью Трэйвэл ХХК, Ариун-Олз ХХК
Холбоо барих:
Утас: 70078080, 99103264, 98114748
Мэйл: info@mbda.mn