Фүжи уул нь ️Японы Яманаши, Шизүока, Канагава гэх 3 аймгийн нутаг дэвсгэрийг хамран орших, 2013 онд #Дэлхийн_Соёлын_Өвд бүртгэгдсэн, дэлхийн хамгийн алдартай галт уулын тогооны нэг.
Фүжи уул нь аль ч талаасаа сүмбэрлэн, үзэсгэлэнтэй харагддаг, далайн түвшнээс дээш 3776 м өндөр бөгөөд Япон улсын хамгийн өндөр цэг юм. Энэ ч утгаар нь тус улсын бэлэг тэмдэг болсон, жуулчдын хамгийн их үзэхийг хүсдэг газруудын нэг юм.
Улсынхаа тусгай хамгаалалтанд байдаг тус уулын эргэн тойронд битүү ширэнгэн ой байдаг ба “Фүжи-Хаконэ-Изү” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг.
Фүжи уул нь яг үнэндээ галт уул ба идэвхитэй байдаг ч гэсэн 1707 оноос хойш ахиж дэлбэрээгүй байна.
Аяллын зөвлөх: 94001466, 70078080