Япон улсын зүрхэнд орших ШИЗҮОКА муж нь олон улсын солилцооны төв бүс

2016.05.27

Шизүока нь Фүжи уулаас өгсүүлээд байгалийн сайхан цогцолсон арвин их газруудтай, тэрхүү байгалиас хайрласан газар нутаг, байршилдаа түшиглэн аж үйлдвэр нь хөгжсөн муж бөгөөд урлаг, спортын үйл ажиллагаагаар дамжуулсан олон улсын солилцоо ч мөн идэвхтэй явагддаг бүс нутаг юм.

Мөн тус муж нь Япон улсын тэг дунд байрладаг тул гурван том хот болох Токио, Осака, Нагоя хотуудтай холбогддог. 2009 оны 3-р сард Фужияма Шизүока нисэх онгоцны буудал ашиглалтад орсон бөгөөд улмаар олон улсад танигдсан харилцаа холбоо бүхий хот болохоор хөгжиж байна.

Шизүока муж нь хүн амынхаа тоогоор улсдаа 10-т ордог ба 3,798,818 сая хүнтэй. Жилийн дундаж температур нь 16,7С.

Шизүока нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтээрээ улсдаа 3-т ордог аж үйлдвэрийн томоохон төв юм. Ямаха, Сузуки, Каваи зэрэг дэлхийд танигдсан үйлдвэрлэгч болон дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн тэргүүлэгч аж үйлдвэрүүдийн төвлөрсөн муж бөгөөд мотоцикл, төгөлдөр хуур, цахилгаан хөгжмийн зэмсэг зэрэг өндөр түвшний бүтээгдхүүнийг дотооддоо нийлүүлэх болон экспортоор гаргаж байна.Тус муж нь Японы ногоон цайны төв бүс нутаг бөгөөд цай үйлдвэрлэлтийн 43 хувийг эзэлдэг.  Шизүока нь цай ургуулахад хамгийн таатай цаг ууртайн дээр тариаланчдын олон жилийн туршлагын үрээр тоо хэмжээ болоод чанарын хувьд тэргүүлэгч байж чаддаг билээ.

Жилийн дөрвөн улирлын турш зөөлөн уур амьсгалтай тул газар тариалан, далай тэнгисээс арвин их ургацыг хураан авдаг байна.

big_awesome_409883be3e57Алдарт ногоон цайнаас гадна Шизүока нь туна загас, васаби, хүлэмжийн амтат хулуу болон бусад олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлдэг. Шинэхэн бас сонголт өргөн далайн хоол, нутгийн васабигаар амталсан сушиг л зөвхөн идэхээр энд зорин ирэх гийчид ч байдаг.

Сүрлэг сайхан Фүжи уулаар чимэглэсэн жилийн дөрвөн улиралд өнгө өнгөөр солигдох байгалийн үзэмж, төрх нь яах аргагүй Шизүокагийн гайхамшиг мөн.

Япондоо нэрд гарсан халуун рашаан олноороо байх ба тэр дундаа Изу хойгийг тойрсон өөрийн гэсэн өвөрмөц рашаан сувиллууд, рёканууд таныг хүлээж байна. Мөн жуулчдын сонирхлыг татах дүрслэх урлагийн галерей болон музейнууд ч бий.

AsakusaОлон зуун жилийн тэртээх буюу Эдогийн үед феодалын дамжин өнгөрөх гол зам нь Шизүока  муж байсан. Одоо ч гэсэн энэхүү түүхийг өгүүлсэн барилга байгууламж, соёлын өвийн тодорхой хэсэг нь хадгалагдсаар буй. Токугава Иеясүтэй холбоотой хэд хэдэн түүхэн газрууд энд байдаг ба нутгийн оршин суугчид өөрсдийгөө Токугавагийн үр удам гэдгээр бахархан ярих дуртай.