Токио дахь Монголын өдрүүд

2015.04.10

 

ХАВРЫН БАЯР-2015: ЯПОН ДАХЬ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯР

HB

“Хүний хүч: Монголын Ирээдүй” Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм.

Хаврын баяр гэж юу вэ?

        “Хаврын Баяр” нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний онцлогоо сурталчилж, баярладаг Монгол наадам юм.

Япон улсад амьдарч, аж төрдөг Монголчууд энэ л үед Токио хотноо хуран цугларч, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд, Токио

хотын засаг захиргааны төлөөлөл тэргүүтэй хүндэт зочид наадмыг нээн үг хэлж, Арлын Японд нэрээ дуурсгаж яваа Сумогийн их аваргууд хүрэлцэн ирж хуран цугласан мянга мянган Монгол ба Япон хүмүүст мэндчилгээ дэвшүүлэхийн дээр Монголоос рок попын томоохон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөдөг уламжлалтай.

2015 онд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү наадмыг Япон дахь Монгол оюутны холбоо /ЯМОХ/ зохион байгуулж, Монгол улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол Улстай найрамдал, соёлын сайн дурын хамтын ажиллагаатай Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс дэмжлэг үзүүлдэг.

2012-05-04 15_34_53

  Арлын оронд эх орноо сурталчилъя, Монгол-Япон хоёр орны найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулъя гэсэн оюутан залуусын санаачлагаар эхэлсэн энэхүү наадам нь өдгөө Японд төдийгүй дэлхийд хамгийн том Монгол соёлыг сурталчлах фестиваль болон өргөжиж, 2014 оны Хаврын Баяраар 2 өдөрт давхардсан тоогоор 60000 орчим хүн ирж үсзэн байна.

  Хаврын баярын үеэр Монгол үндэсний соёл, түүхээ, урлаг, ёс заншлаа сурталчилах төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа болохоос гадна, Монгол-Японыг холбон ажилладаг сайн дурын байгууллагууд болон компаниуд баярын талбайд өөрсдийн асраа гаргаж үйл ажиллагаа, бизнесээ сурталчилан, японд буй Монголчууддаа болон Япончуудад хүргэдэг.

УРЛАГ СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хаврын Баярын тайзнаа Японд буй Монгол уран бүтээлчид болон Монголын язгуур урлагаар шимтэн хичээллэдэг авьяаслаг Япончууд морин хуур, хөөмий, Монгол бүжиг зэргээс бүрдэх урлагийн тоглолт хийн, Монгол урлагийн гайхамшгийг харуулдаг. Мөн Япон Монгол залуус үндэсний хувцасны шоу тоглолт үзүүлдэг.

Үүнээс гадна жил бүр Монголоос пок попын хамтлаг дуучид уригдан ирж дуу хуураа өргөн, Япон оронд Монголын орчин үеийн урлагийн дээжээс толилуулж, наадмын орой нь Монголчууддаа зориулан Монгол Поп тоглолтыг зохион байгуулдаг. 2014 оны Хаврын Баярт Өргөө хамтлагийн дуучин МУГЖ С.Бархас, Моханик, Шанз 3 хамтлаг ирсэн бөгөөд, энэ жилийн хувьд МУГЖ, Поп дива Ариунаа болон Guys 666 хамтлаг, реппер Gee нарын уран бүтээлчид хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

10273338_644858822250126_4673576540965677663_oМөн баярын талбай дээр баригдсан Монгол гэр, асруудад Монголын түүх соёл, хөгжил дэвшлийг харуулсан танилцуулга, фото зургийн үзэсгэлэн, Монгол Япон хүүхдүүдийн зурсан зураг болон зохион бичлэгийн үзэсгэлэн гардаг.

Монгол бичиг, Монгол шагайн харваа, оньсон тоглоомын булан болон Монгол Япон хувцасны булан гарч, олны сонирхол татсан эдгээр үйл ажиллагааг Монгол оюутнууд хөтлөн явуулдаг.

10372335_648090265260315_2764973162417264231_n

10373151_644854485583893_4199229266839711117_o

10380613_648093611926647_3697329134488102298_o

10382371_644858365583505_5763084021456511317_o

МОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААН

10256543_644749865594355_2903102040787186377_oХаврын Баярын хамгийн чухал, Монголчууд төдийгүй энэ наадмыг үзэж сонирхох гэж ирсэн Япончуудын хүсэн хүлээдэг хэсэг нь яах аргагүй Монгол бөхийн барилдаан байдаг.
Жил бүр 32-64 бөх барилдах бөгөөд сумын наадмын хэмжээний бэсрэг наадам болдог ба, энэ үеэр Их наран улсад Монгол улсынхаа нэрийг өргөж яваа Сумочид маань ирж хүрэлцэн ирсэн Монгол болон Япон хүмүүсийн баяр дээр нь баяр нэмж өгдөг билээ.
Японы Сүмо бөхийн дэвжээнд амжилттай барилдаж буй Монгол бөхчүүд маань өөрсдийн гэсэн сан ажиллуулдаг бөгөөд тус сангаас Хаврын баярын бөхийн барилдааныг ивээн тэтгэж хамтран ажилладаг юм.

10359026_644750985594243_8159364023339532743_o

МОНГОЛ КОЛЛЕЖ СЕМИНАР

1912267_644856942250314_5270101434480779627_oХаврын Баярын хүрээнд жил бүр Монгол судлаач Япон эрдэмтэд болон Монгол эрдэмтэн судлаачдыг урин авчирч лекц, семинар зохион байгуулдаг билээ.

Монгол-Японы харилцаа, Монголын орчин үеийн хөгжил, түүх болон эдийн засаг гэх мэт олон сэдвээр сонирхолтой яриа хэлэлцүүлэг өрнөдөг ба Монгол оюутан залуус  төдийгүй Япон хүмүүс өргөнөөр ирж оролцдог.

“Хаврын Баяр-2015”-ын “Монгол Коллеж” нь Монгол улсын хүний хөгжил болон, Монгол Япон  хоёр улсын боловсролын харилцаатай холбоотой сэдвүүдээр явагдах юм.

НИЙГЭМД ХАНДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2012-05-04 12_25_55Хаврын Баярын өөр нэгэн зорилго нь оюутан залуусын дуу хоолойг нийгэмд хүргэх явдал юм. тийм ч учраас жил бүрийн Хаврын Баяр нь оюутан залуусын бодож сонгосон тодорхой сэдвийн дор явагдаж, тухайн сэдэвтэйгээ холбоотойгоор эх орноо тодотгон харуулж, Япон Монголын харилцаанд шинэ өнгө нэмэхийг эрмэлздэг билээ. Тухайлбал:
“Хаврын Баяр-2015” нь “Хүний хүч: Монголын Ирээдүй”  (Жич: японоор 「モンゴルの人間力、未来への宝もの」)  сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Сүүлийн жилүүдэд Монгол-Японы харилцаа өргөжиж, Япон хэв маягийн техник технологийн сургуулиуд нээгдэн, Японд суралцах оюутны тоо ч  хурдацтай нэмэгдэж байгаа билээ. Тиймч учраас “Хаврын Баяр-2015”-ын хүрээнд явагдах төрөл бүрийн үйл ажиллагаа болон уриа, хэвлэл мэдээллээр дамжуулан “Монголын жинхэнэ баялаг бол Монгол хүн, эрдэм ухаан юм” гэсэн санааг нийгэмд хүргэж Монгол-Япон хоёр орны олон талт харилцааны дотроос боловсрол төвтэй харилцаа холбоог гүнзгийрүүлэхийг уриалах юм.

Мөн хаврын баярын үеэр хандивын үйл ажиллагаа явуулж, Монголын хөдөө орон нутгийн сургуулиудад ном сурах бичиг илгээх, Японы гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх зэрэг нийгэмд хандсан сайн дурын ажлыг дэмждэг.
Эцэст нь хоёр орны харилцааг хөгжүүлэх, Монгол орноо сурталчилж, жуулчдыг татах Японд буй Монголчууд, оюутан залуусынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн давхар зорилго бүхий ХАВРЫН БАЯР-т оролцох болон дэмжин ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй гэдгийг уламжилахад таатай байна.

Хүндэтгэсэн
Б. Ундармаа

Хаврын Баяр 2015 Зохион Байгуулах Хорооны дарга,
Япон дахь Монгол Оюутны Холбооны Тэргүүн
Токиогийн Их Сургууль 4-р курс