Токиогийн хавар аяллын хөтөлбөр

Аяллын үргэлжлэх хугацаа: 5 өдөр, 4 шөнө

Аяллын маршрут: УБ-Токио-УБ

Эхний өдөр.

Өглөө: 08.20 цагаас УБ-Токио чиглэлийн шууд нислэгээр ниснэ.

Орон нутгийн цагаар 13:55 газардах ба аяллын автобусаар зочид буудал руугаа явна. /Автобусаар Токио хот руу 1 цаг гаруй явна/

Орой: Зочид буудалдаа байрлаад оройн хоолоо идсэний дараагаар амарна.

Хоёрдахь өдөр.

   tokio  tok

Өглөө: Өглөөний цайны дараа, сумогийн ордонд байх сумогийн музейг үзэж, дурсгалын зураг авахуулна.

Өдөр: Токио хотын эртний түүхт худалдааны гудамж Накамисэгээр зугаалан, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч төрөл бүрийн уламжлалт хоол ба амттанг амтлах боломжтой.

Орой: Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Sky tree дээрээс Токио хотын үдшийг харах болно.

Гуравдахь өдөр.

2  3  oiver

Өглөөний цайны дараагаар, Токио хотын аялал жуучлалын төв болох Одайба дүүрэг рүү явах ба дэлхийн болон Японы брэндүүд нэг дор байх Diver city Plaza-д шоппинг хийнэ. Өдрийн хоолын өөрсдөө иднэ.

Дөрөвдэх өдөр.

Өглөөний цайны дараагаар дахин Одайба дүүрэгт очин, Японы уламжлалт халуун рашаанд орж алжаалаа тайлах болно.

Халуун рашаан нь өөртөө олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг бөгөөд ядаргаа, стресс тайлдаг увидастай. Мэдээж олон давтамжтай орох нь сайн ч, ердөө нэг удаа орох төдийд таны алжаал ядаргааг хангалттай тайлж чадна.

 4  5

Тавдахь өдөр.

Өглөө: Өглөөний цайны дараагаараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Нарита ОУНБуудалруу хөдлөнө.

Өдөр: 14:50 цагаас хөөрч 19:55 цагт Чингис хаан ОУНБ газардана.

Аяллын үнэнд хамаарах зүйлс: Аяллын үнэнд хамаарахгүй зйлс:
  • Визний хураамж
  • Аяллын даатгал
  • Үзвэрийн төлбөр
  • УБ-Токио-УБ онгоцны тасалбар
  • Хөтөлбөрт заагдсан буудлын үнэ
  • Хөтөлбөрт заагдсан хоолны үнэ
  • Аяллын унаа
  • Аяллын хөтөч
  • Халуун рашаанд орох төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрөөс гадуур бусад зардал

 

АЯЛЛЫН ЗӨВЛӨГӨӨ БА САНАМЖ

Тус аялал нь Япон улсын Токио хотод явагдана. УБ-Токио-УБ шууд нислэгээр аялах болно. Та аялалд гарахын өмнө та дараах зүйлсийг анхаарна уу.

  • Аялагч таны гадаад паспорт зөрчилгүй байх ба хүчинтэй хугацаа нь дор хаяж 6 сарын нөөцтэй байна.
  • Та аяллын үеэр харилцааны соёлтой байж, бусад аялагчидтайгаа эвтэй байх.
  • Аяллын туршид тамхийг зөвшөөрөгдсөн газарт нь татах, хог хаягдлыг зориулалтын хогийн саванд хийх зэргээр нийтийн дэг журмыг баримталж, аяллын хөтчийн       зааврыг биелүүлэх.
  • Гэрээний дагуу аялах бөгөөд гэрээнд тусгаагүй зүйлийг шаардахгүй байхыг анхаарах.
  • Өөрөөс хамаарах хувийн бэлтгэлээ сайтар бэлтгэж хангасан байх. Цаг агаарын хувьд харьцангуй дулаан бүс хэдий ч өвлийн улиралд жавартай учраас хувцсаа тохируулан ачаа болохооргүй хөнгөн байдлаар бэлдэх. Авч явах үүргэвч ачаа нь овор хэмжээ ихгүй, зөөвөрлөх ачиж буулгахад хүндрэлгүй байх.
  • Хил гаалиар гарах үед хувцасныхаа халаасанд хумсны хутга, хайч, хутга, тонгорог гэх мэт үзүүр иртэй зүйлүүд, 100мл-ээс дээш хэмжээний шингэн зүйл зэргийг авч явахгүй байхыг анхаарах. Тэдгээр зүйлсийг авч яваа том тээшиндээ хийсэн байх.
  • Элдэв хууч өвчинтэй бол эмчээс зөвлөлгөө авах, байнга уудаг эм зэргийг марталгүй авч явах. Ойр зуур эм бэлдэж авч явах шаардлагатай ба эмнэлгийн үйлчилгээ нэлээд үнэтэй байдаг гэдгийг санах.
  • Аялагч та гар тээшээ 5 кг, хадгалуулах ачаагаа 20 кг-д тохируулах нь зүйтэй бөгөөд илүү гарсан тохиололд 1 кг тутамд Улаанбаатараас Токио нисэх үед 10,000 төгрөг, Токиогоос Улаанбаатар нисэх үед 1400 иен буюу ойролцоогоор 23,000 төгрөг төлөх хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу.

Виз мэдүүлэх тухай

Япон улсын ЭСЯ-д виз мэдүүлэхэд дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай ба бидний зүгээс зөвлөгөө өгч ажиллах болно.

Үндсэн материал:

  1. Гадаад паспорт
  2. Цээж зураг (4.5×4.5)

Виз мэдүүлэгчээс

  • Ажлын газрын тодорхойлолт /Ажилд орсон огноо, албан тушаал, цалингийн дүнг тусгах/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулга
  • Дансны үлдэгдлийн тодорхойлолт

Виз мэдүүлэгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол:

2.1 Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ

  • Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэдгий нотлох бусад баримт
  • Дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулга
  • Дансны үлдэгдлийн тодорхойлолт

Виз мэдүүлэгч оюутан бол:

  • Сургуулийн тодорхойлолт
  • Зардал хариуцагчийн ажлын газрын тодорхойлолт
  • Зардал хариуцагчийн НДД-ийн хуулбар
  • Зардал хариуцагчийн дансны сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй хуулга
  • Зардал хариуцагчийн дансны үлдэгдлийн тодорхойлолт
  • Виз мэдүүлэгч болон зардал хариуцагч нарын хоорондын холбоог нотлох бичиг баримтууд /төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, төрөл садангийн лавлагаа г.м/

Дээр дурдагдсанаас гадна нэмэлт материал шаардалагатай үед бүрдүүлнэ.

Аялалтай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг: 94043344, 99103264 утсаар лавлана уу.