ЖАНЖИАЖЭ~ТЭНГЭРИЙН ХААЛГА АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Тэнгэрийн хаалга
  • Grand Canyon үзэсгэлэнт газар - Шилэн гүүр
  • Жанжиажэ ойн цэцэрлэгт хүрээлэн
  • Аватар, Тианзи уул
  • Агаарын лифт
  • Шар луугийн агуй
  • Саншиа хүрхрээ

Аяллын хугацаа

  • 8 өдөр
  • 7 шөнө
  • Нислэг
  • Автобус
  • Зочид буудал

Аяллын танилцуулга

Хятад улсын аялал жуулчлалын 5А зэрэглэлийн бүс, ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн, байгаль эхийн төгс бүтээл, байгалийн өнгө үзэмж, гайхамшгийг нэгэн дор цогцлоосон ЖанЖиаЖэ ойн хүрээлэн, Аватар-Тианзи уул, Тэнгэрийн Хаалга, Пандора гарагаар хамтдаа илүү #ХЯМДаар аялцгаая🫡.

Нислэг: “УБ – Жанжиажэ – УБ” шууд нислэг

Хуваарь (2025): 7 сар: 04, 11, 18, 25…

8 сар: 01, 08, 15, 22, 29… 

2,990,000
    • Өдөр 1: УБ~ИЧАНГ нислэг
      • Ичанг хотод газардаж, хил гаалиар нэвтэрсний дараа үдээс хойш Жанжиажэрүү автобусаар явна.
      • Жанжиажэд очоод буудалдаа бууц амарна.
      • Оройн хоол
      • Зочид буудал: Laurel House hotel
    • Өдөр 2: ГРАНД КАНЕОН
      • Өглөөний цай
      • 08:00 цагт Гранд Канеон байгалийн үзэсгэлэнт газарт байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг байх болно.  Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 400 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна.
      • Нэмэлт хөтөлбөр: Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) 240 юань
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Өглөө, орой
    • Өдөр 3: ТЭНГЭРИЙН ХААЛГА ЦОГЦОЛБОР
      • Өглөөний цай
      • Цайны дэлгүүрээр зочилно.
      • Аватар уул буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж "Аватар"киноны зураг авалт хийсэн ууланд очно.
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Өглөө, орой
    • Өдөр 4: ОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-АВАТАР-ТИАНЗИ УУЛ
      • Өглөөний цай
      • Эмийн дэлгүүрээр орно.
      • Жанжиажэ: Үндэсний Ойн Цэцэрлэгт Хүрээлэн - 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс юм. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно.
      • ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно.
      • Нэмэлт хөтөлбөр: шар луугийн агуй 280 юань
      • Тоглолт: Үнэгэн сахиусын тоглолт 350 юань
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Өглөө, орой
    • Өдөр 5: ЖАНЖИАЖЭ-ИЧАНГ
      • Өглөөний цай
      • Чандэ хотын усан парк орно. Энд бүтэн өдрийг зугаатай өнгөрөөх ба орой нь Ичанг хотруу автобусаар явна.
      • Оройн хоол
      • Хоол: Өглөө, орой
      • Зочид буудал: VJingYi hotel/ JinDing hotel****
    • Өдөр 6: Ичанг
      • Өглөөний цай
      • Хятад улсын 5А зэрэглэлийн бүс болох Саншиа хүрхрээ буюу гурван хавцалын том хүрхрээг очиж үзнэ.
      • Кунюуаны өлгий нутаг болох цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.
      • Өдрийн хоол
      • Чөлөөт цаг эсвэл шөнийн Ичанг хотоор гэрэлт гудамуудыг сонирхож болно.
      • Хоол: Өглөө, өдөр
      • Зочид буудал: VJingYi hotel/ JinDing hotel****
    • Өдөр 7: Чөлөөт өдөр
      • Өглөөний цай
      • Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.
      • Хоол: Өглөө
    • Өдөр 8: Ичанг ~ УБ шууд нислэг
      • Өглөөний цай
      • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудлын зүг хөдөлнө.
      • 14:30 цагаас онгоцондоо сууж 15:00 цагт нислэг хөөрнө.
      • 18:20 цагт Улаанбаатарт бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
      • Хоол: Өглөө
    • "УБ-Жанжиажэ-УБ" 2 талын нислэг
    • Зочид буудал
    • Аяллын даатгал
    • Монгол-Хятад хэлтэй хөтөч, орчуулагч
    • Аяллын хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Хөтөлбөрт орсон хоол: Өглөө-6, өдөр-5, орой-5
    • Аяллын унаа, тээвэр
    • Аяллын компаний зөвлөх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй бусад зардал
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад пасспорт: Тухайн улсын хилээр орох өдрөөс хойш хамгийн багадаа 6 сар буюу 181 хоногийн хугацаанд хүчинтэй байх
      • Гадаад пасспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Хил гаалийн хоригтой эсэхээ урьдчилан шалгасан байх, бичиг баримтын бүрэн бүтэн байдлын аялагч өөрөө хариуцна
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар ачааг авч явахгүй байх.
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
      • Wechat app-ыг гар утсандаа татаж, бүртгүүлэн ашигладаг байх
      • Travel Sim: Аялалд явахдаа дата сим авч явах боломжтой.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 8888 7405
  • +976 9400 1466
  • +976 9400 1377