“ЖИНИНЬ-ХӨХ ХОТ” 2 хотын аялал

Аяллын үзвэрүүд

  • Water World 5 одтой цогцолбор
  • 33 төрлийн халуун рашаан
  • Усан парк
  • Жининь хотын аялал
  • Хөх хотын аялал
  • Олон төрлийн буфет хоол

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 7 өдөр
  • 6 шөнө
  • Галт тэрэг
  • Аяллын автобус

БНХАУ-ын ӨМӨЗОрны Жининь, Хөх хот  руу хайртай гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо аялж, 5 одтой Water World цогцолборт бууж, алжаал ядаргаагаа тайлан, ая тухтай амрах боломжийг олгож байгаадаа таатай байна.

Water World цогцолбор нь: 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун бассейн, хосын болон нийтийн кино театр, 5 одтой зочид буудал, автомат тоглоомын газар, хүүхдийн усан парк, массаж, бүсгүйчүүдэд зориулсан алжаал тайлах үйлчилгээ, фитнес, ресторан, кофе шоп, шоу үзүүлбэр, club, цайны ёслолын өрөө зэрэг маш олон үйлчилгээг нэг дор багтаасан.

0
    • Өдөр 1: УБ - Замын-Үүд
      • ... цагт Улаанбаатар төмөр замын вокзал дээр цугларч, галт тэргэнд суун, ... цагт Замын-Үүд рүү хөдөлнө. /Энэ шөнө галт тэргэнд хононо/
    • Өдөр 2: Замын-Үүд - Эрээн - Жининь
      • Өглөө ... цагт Замын-Үүдэд ирнэ.
      • Аяллын унаа тосон авч, 2 улсын хил гаалиар нэвтэрнэ.
      • Жининь хот руу автобусаар явна.
      • Жининь хотод ирж, 5 одтой цогцолборын амралтын өрөөнд байрлана.
      • Оройн хоол (буфет)
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.
      • Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
    • Өдөр 3: Жининь хотын аялал
      • Өглөөний цай (буфет)
      • Жининь хотын аялал: Догшин барсын цэцэрлэгт хүрээлэн, Ове төв талбай, Яболу олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр, Викториа олон улсын худалдааны төвөөр шоппинг хийнэ. 
      • Оройн хоол (буфет)
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.
      • Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
    • Өдөр 4:
      • Өглөөний цай (буфет)
      • Хөх хот руу явна. /115 км/
      • Хөх хотын аялал: Да Жоу хийд, Чингис хааны удам “Алтан” Ханы хөрөг, Өвөр монголын түүхийн музей, худалдааны төв
      • Орой Жининь хот руу буцна.
      • Оройн хоол (буфет)
      • Халуун рашаан: 33 төрлийн эмчилгээний  халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.
      • Усан парк, кино театраар үнэгүй үйлчлүүлнэ.
    • Өдөр 5:
      • Өглөөний цай (буфет)
      • Эрээн хот руу буцна.
      • Эрээн хотод ирж, зочид буудалд байрлан амарна.
      • Оройн хоол (халуун тогоо)
      • Өөрийн хүслээр шоу хөтөлбөр авах боломжтой.
    • Өдөр 6:
      • Өглөөний цай
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • 2 улсын хил гаалиар нэвтрэн орж ирнэ.
      • Замын-Үд хотын төмөр замын авто вокзал руу явна.
      • ... цагт галт тэргээр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
    • Өдөр 7:
      • Өглөө ... Улаанбаатарт ирж, бидний ДУРСАМЖ дүүрэн аялал маань амжилттай өндөрлөнө.
    • Аяллын даатгал
    • "УБ-Замын Үүд-УБ" галт тэрэгний тасалбар
    • Замын Үүд-Эрээн-Эининь-Эрээн-Замын-Үүд галт тэрэг, унааны төлбөр
    • Улаанцавд “Water World” 5 одтой алжаал тайлах цогцолборын амралтын өрөөнд байрлах төлбөр
    • Эрээн хотод 4 одтой зочид буудал
    • Аяллын хөтөч, орчуулагч
    • Хөтөлбөрт багтсан хоол: Өглөө-4, орой-4
    • 33 төрлийн, эмчилгээний халуун рашаан, бассейн, кино театр
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Аяллын үзвэр, үйлчилгээ
    • Угтах, үдэх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт заагдсан зүйлээс бусад зардал, хоол
    • 5 одтой зочид буудалд тусдаа өрөө авбал төлөх төлбөр
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466