“Хайлаар-Манжуур” 2 хотын аялал

Аяллын үзвэрүүд

  • Түүхийн музей
  • Чингис хааны талбай
  • Эртний худалдааны гудамж
  • Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн
  • Матрёшка талбай-Матрёшка зочид буудал
  • 9 төрлийн халуун рашаан

Аяллын үргэлжлэх хугацаа

  • 4 өдөр
  • 3 шөнө
  • Нислэг

Хайлаар - Манжуур 2 хотын аялал

БНХАУ-ын ӨМӨЗОрны Хайлаар хот нь Хятад улсын умард  нутгуудтай хамгийн ойр хиллэдэг бөгөөд ОХУ-ын хилээс 110 км, Монгол улсын хилээс 160 км зайтай, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Хөлөнбуйр мужийн гол төв юм. Хайлаар нь хилийн дагуух ОХУ-ын Чита хот, Монгол улсын  Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн. Хайлаар хотод Манжуур хотыг бодвол Өвөрмонголчууд ихээр амьдардаг. Монголын түүхтэй салшгүй холбоотой түүхэн газар.

    • Өдөр 1:
      • ... цагт "Чингис хаан" ОУНБуудалд цугларна. Бүртгэл хийлгээд хил гаалиар нэвтэрнэ.
      • ... дугаартай нислэгээр Хайлаар хот руу ниснэ.
      • ... цагт Хайлаар хотод бууна.
      • Аяллын автобусаар Манжуур хот руу явна. (280 км, ойролцоогоор 3,5 цаг )
      • Манжуур хотод ирж зочид буудалдаа байрлана.
      • Оройн хоол иднэ.
      • Халуун рашаан: Буудалдаа хүний биеийн алжаал ядаргааг тайлах, цусны эргэлт сайжруулах зэрэг ач тустай улаан вино, ногоон цай, улаан сарнай, сүүний гэх мэт 9 төрлийн халуун рашаан, саунд орж, бассейнд сэлэн аяллын алжаалаа тайлан амарна. (Ажиллах цагийн хуваарь: 16:30 - 22:30)
      • Амралт, чөлөөт цаг
    • Өдөр 2:
      • 07:00 - 09:00 Өглөөний цай (буфет)
      • 09:00 Манжуур хотын аялал: Хоттой танилцан, Матрёшка хүүхэлдэйн талбай, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Музей, 99 төрлийн брэнд бараатай ВАНДА дэлгүүрээр зочилно.
      • Өдрийн хоол иднэ.
      • Чөлөөт цаг: Та хүсвэл дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхлоор өдрийг өнгөрүүлэх боломжтой.
      • Оройн хоол: 3 орны жуулчдад зориулсан урлагийн тоглолт, шоу үзэнгээ оройн хоолоо иднэ.
    • Өдөр 3:
      • 07:00 - 09:00 Өглөөний цай (буфет)
      • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
      • Хайлаар хот руу явна.
      • Хайлаар хотын аялал: Хайлаар хотын музей, Чингис хааны талбай, Хайлаар хотын эртний худалдааны гудамж...
      • ЧӨЛӨӨТ ЦАГ: Шоппинг
      • Зочид буудалдаа амарна.
    • Өдөр 4:
      • 07:00 - 09:00 Өглөөний цай (буфет)
      • Check out: Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
      • ... цагт Хайлаар хотын нисэх онгоцны буудалд ирж, бүртгэл хийлгэнэ.
      • ... дугаартай нислэгээр УБ хотын чиглэлд ниснэ.
      • ... УБ хотод бууснаар бидний "ДУРСАМЖ" бүтээсэн аялал маань өндөрлөнө.
    • УБ - Хайлаар - УБ нислэгийн 2 талын тийз
    • Хайлаар - Манжуур - Хайлаар аяллын унаа, жолоочийн үйлчилгээ
    • 4 одтой зочид буудал
    • Аяллын даатгал
    • 9 төрлийн халуун рашаан, душ, саун, бассейн
    • Мэргэжлийн Хөтөч - Орчуулагч
    • Хөтөлбөрт заагдсан хоол: Өглөө: 3, өдөр: 1, орой: 2
    • Хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Хотын аяллын үйлчилгээ, унаа, тосох-үдэх
    • Аяллын компанийн үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний нэмэлт зардал
    • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, нэмэлт төлбөр
    • Аялалд гарахын өмнө та дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү амттай болгоорой.
      • Гадаад паспортын хугацаа дуусаагүй буюу 6 сараас дээш хугацаатай байх.
      • Гадаад паспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭД /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 7007 8080
  • +976 9811 4748
  • +976 9400 1466