ЖАНЖИАЖЭ~ТЭНГЭРИЙН ХААЛГА АЯЛАЛ

Аяллын үзвэрүүд

  • Тэнгэрийн хаалга
  • Шилэн гүүр
  • Ойн цэцэрлэгт хүрээлэн
  • Аватар, Тианзи уул
  • Алтан ташуур галерей
  • Тоорын цэцэрлэгт хүрээлэн
  • Агаарын лифт
  • Баофэн нуурын аялал
  • Шар луугийн агуй

Аяллын хугацаа

  • 8 өдөр
  • 7 шөнө
  • Нислэг
  • Автобус
  • Зочид буудал

Аяллын танилцуулга

Хятад улсын аялал жуулчлалын 5А зэрэглэлийн бүс, ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн, байгаль эхийн төгс бүтээл, байгалийн өнгө үзэмж, гайхамшгийг нэгэн дор цогцлоосон ЖанЖиаЖэ ойн хүрээлэн, Аватар-Тианзи уул, Тэнгэрийн Хаалга, Пандора гарагаар хамтдаа илүү #ХЯМДаар аялцгаая🫡.

Нислэг: “УБ – Жанжиажэ – УБ” шууд нислэг

Хуваарь (2025): 4 сар: 4, 11, 18, 25

                                  5 сар: 2, 9, 16, 23, 30

                                  6 сар: 6, 13, 20, 27 …

-
    • Өдөр 1: УБ~ЖАНЖИАЖЭ нислэг
      • УБ-Жанжиажэ нислэг: MR845 10:10 – 13:30
      • Жанжиажэ хотод бууж, хил гаалиар нэвтэрсний дараа зочид буудалдаа ирж, байрлана
      • Үдийн хойно дэлхийн байгалийн өв “Баофэн” нуураар аялна. Карстын өндөр оргилууд, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн Баофэн нуур нь "Дарь эх", "Сарыг хазаж буй алтан бах" зэрэг өөр өөр хэлбэртэй төстэй өвөрмөц чулуун тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай.
      • Оройн хоол, зочид буудал
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Орой
    • Өдөр 2: ГРАНД КАНЕОН
      • Өглөөний цай
      • 08:00 цагт Гранд Канеон байгалийн үзэсгэлэнт газарт байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг байх болно.  Шилэн гүүрийн урт нь 375 м, өргөн нь 6 м ба газраас 400 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна.
      • Өдрийн хоол
      • Нэмэлт хөтөлбөр: Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) 240 юань
      • Нэмэлт хөтөлбөр: Шар луугийн агуй 280 юань
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Өглөө, өдөр, орой
    • Өдөр 3: ТЭНГЭРИЙН ХААЛГА ЦОГЦОЛБОР
      • Өглөөний цай
      • Хятадын уламжлалт анагаах ухааны клиниктэй танилцана.
      • "Тэнгэрийн хаалга" байгалийн үзэсгэлэнт цогцолборт газар руу явна. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1358 м өндөрт оршдог бөгөөд 7455м урт агаарын дүүжин замаар 1279м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг харах болно.
      • Санал болгох хөтөлбөр: Charm XiangXi тоглолт: 300 юань/хүн
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Өглөө, орой
    • Өдөр 4: ОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-АВАТАР-ТИАНЗИ УУЛ
      • Өглөөний цай
      • Жанжиажэ: Үндэсний Ойн Цэцэрлэгт Хүрээлэн - 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс юм. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч зорчихсон мэт хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхи, бүр цаашилбал байгаль эхийн бүтээл ямар агуу болох, байгалийн үзэсгэлэн гэдэг үнэхээр гайхамшиг гэдгийг харж сэтгэлээ баясгах болно.
      • ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно.
      • Бид энэхүү ойн хүрээлэнд зочилсноор дэлхийн хамгийн өндөрт байрлах хамгийн хурдан лифт болох БайЛун лифтэнд суун дээш өгсөх болно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брендийнх ба 326м өндөр замыг 1мин 58секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаанд байгалийн сайхныг мэдрэх болно.
      • Лифтээр бид Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Аватар кинонд гардаг бидний сайн мэдэх Халалуяа уулыг харах болно.
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Өглөө, орой
    • Өдөр 5: АЛТАН ТАШУУР
      • Өглөөний цай
      • Тэн-миль галерей (Shili Gallery) нь өвөрмөц чулуун хадны үзүүр, ногоон байгальтай уулс, гайхамшигт байгалийн үзэмжээрээ алдартай. Галерей нь ойролцоогоор 7.5 км урттай бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Жанжиажэ уулсын байгалийн цогцолборт ордог.
      • Ойн цэцэрлэгт хүрээлэнгийн “Алтан ташуур” Хүрхрээг үзэж сонирхоно.
      • Оройн хоол
      • Амралт, чөлөөт цаг
      • Зочид буудал: Laurel House hotel
      • Хоол: Өглөө, орой
    • Өдөр 6: ЧАНДЭ - ТООРЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
      • Өглөөний цай
      • 08:00 цагт автобусаар Чандэ хотруу явна.
      • Чандэ хотод ирж Тоорын цэцэрлэгт хүрээлэнтэй танилцана.
      • Өдрийн хоол
      • Зочид буудалдаа ирж, байрлан амарна.
      • Зочид буудал: Тоорын цэцэрлэгт хүрээлэн буудал /Чандэ хот/
      • Хоол: Өглөө, орой
    • Өдөр 7: ЧАНДЭ~ЖАНЖИАЖЭ
      • Өглөөний цай
      • Жанжиажэ руу буцна
      • Чөлөөт өдөр: Шоппинг
      • Зочид буудал: Tian Jian hotel
      • Хоол: Өглөө
    • Өдөр 8: ЖАНЖИАЖЭ ~ УБ шууд нислэг
      • Өглөөний цай
      • 11:30 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудлын зүг хөдөлнө.
      • Жанжиажэ-УБнислэг: MR846 14:30-18:00
      • “Чингис хаан” ОУНБуудалд бууснаар бидний аялал ДУРСАМЖ дүүрэн өндөрлөнө.
      • Буудал: ~~
      • Хоол: Өглөө
    • "УБ-Жанжиажэ-УБ" 2 талын нислэг
    • Зочид буудал
    • Аяллын даатгал
    • Монгол-Хятад хэлтэй хөтөч, орчуулагч
    • Аяллын хөтөлбөрт орсон үзвэр, үйлчилгээ
    • Хөтөлбөрт орсон хоол: Өглөө-6, өдөр-5, орой-5
    • Аяллын унаа, тээвэр
    • Аяллын компаний зөвлөх үйлчилгээ
    • Хувийн хэрэглээний зардал
    • Хөтөлбөрт багтаагүй бусад зардал
    • Та аялалд гарахын өмнө дараах зөвлөгөө болон санамжийг анхаарч аяллаа илүү ая тухтай, амттай болгоорой
      • Гадаад пасспорт: Тухайн улсын хилээр орох өдрөөс хойш хамгийн багадаа 6 сар буюу 181 хоногийн хугацаанд хүчинтэй байх
      • Гадаад пасспортоо биедээ авч явах бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх, хил гаалиар гарахад Хуудас буюу деклараци бөглүүлнэ. Хилийн ажилтан тамгалаад 1 хуудсыг нь буцаан өгнө. Буцаан өгсөн хуудсыг хаяж гээхгүй буюу биедээ хадгална. Хилээр буцаж орж ирэхэд тус хуудсыг хураан авна. Хаяж үрэгдүүлвэл торгууль төлдөг. /Деклараци бөглөх үзэг, бал авч явах/
      • Хил гаалийн хоригтой эсэхээ урьдчилан шалгасан байх, бичиг баримтын бүрэн бүтэн байдлын аялагч өөрөө хариуцна
      • Аялалд эцэг эх нь ХҮҮХЭДээ /18 нас хүрээгүй/ авч явах бол гадаад паспорт, төрсний гэрчилгээг авч явах. Төрөл садангийн хүн хариуцан явж буй бол аав, ээжийн зөвшөөрөлтэй ИТГЭМЖЛЭЛ хийсэн байх, түүнийгээ тухайн орны хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулж авч явах.
      • Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар ачааг авч явахгүй байх.
      • ЮАНЬ (CNY), Валютыг банк, ББСБ гэх мэт найдвартай газраас худалдан авах, баримт бичүүлж авах. Хувь хүний гар дээрээс хуурамч, баталгаагүй валют авахаас болгоомжлох.
      • Wechat app-ыг гар утсандаа татаж, бүртгүүлэн ашигладаг байх
      • Travel Sim: Аялалд явахдаа дата сим авч явах боломжтой.
Холбоо барих
Аяллын зөвлөх
  • +976 8888 7405
  • +976 9400 1466
  • +976 9400 1377